Элдэв үзүүлбэртэй элсний фестиваль боллоо

Эрээн нуурын хөвөөнд ийм нэгэн фестиваль элдэв үзүүлбэртэйгээр болов. Говь–Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.Тэр хүрээнд Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар Эрээн нуурыг түшиглэн уг фестивалийг зохиов. “Элсний фестиваль- 2017” наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, “Уран тахилт” ХХК – ны ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран “  зохион байгууллаа. 

Энэ нь дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой байснаараа онцлог юм.

Тус фестиваль нь элсний спортын тэмцээнүүд, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой адуучин тэмцээн, морин поло, элсний үзүүлбэрүүд /элсний сумо, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаацалдах тэмцээн/, сумдын концерт дуун цэнгүүн, гэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулав., Түүнд төрийн болон төрийн бус байгууллага, ард, иргэд 364 аялагч оролцлоо.
Говь- Алтай аймагт гурав дахь удаа болж буй уг фестивальд Жаргалан, Хөхморьт, Баян-Уул сумдын соёлын төвийн уран бүтээлчид, сайн дурын ардын авъяастан, авъяаслаг сурагчид оролцон ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн болно.Тэнд  элсний спортын тэмцээнийг 5 төрлөөр зохион явуулсан юм.


 Нийт тэмцээний дүнг танилцуулъя.

1.Элсний сумод нийт 19 тамирчин оролцлоо

эрэгтэйд :                                                   эмэгтэйд:
1. Г.Батмөнх Хөхморьт сум               1. Б.Саранчимэг Жаргалан сум
2. Ц.Нямцэвээн Хөхморьт сум            2. Ж.Цэвэлмаа Жаргалан сум
3. н. Алтаншагай Есөнбулаг сум         3. Ө.Энхзаяа Жаргалан бүрэн хайрхан баг

2.Элсний гар бөмбөгийн тэмцээнд нийт 38 тамирчин оролцлоо

Эрэгтэйд:                                                                            Эмэгтэйд:
1.Ч.Баянбэрх, Л.Мөнхбилгүүн Есөнбулаг          1. Ч.Даариймаа, Ж.Энхцолмон Есөнбулаг
2.Мандалсүрэн, Эрхэмбаяр Есөнбулаг               2.Б.Цолмончимэг Б.Сувданцэцэг Есөнбулаг
3.Н. Төрболд, Мянганбаяр Есөнбулаг               3. Л.Мөнхжаргал, Ч.Энэбиш Чандмань сум

3.Элсэн уулын оргил булаацалдах тэмцээнд нийт 24 тамирчин оролцлоо

1. Н.Түвшинсайхан ахлагчтай баг Есөнбулаг сум
2.Х.Жигмэд ахлагчтай баг Тайшир сум
3. Г.Балдорж ахлагчтай баг Есөнбулаг сум

4. Адуучин тэмцээнд 36 адуучин оролцлоо.

1. Ч.Мөнхжаргал Завхан аймгйин Алдархаан сум
2. Б.Доржнямбуу Жаргалан сум
3. Бямбацогт Хөхторьт сум

 Тусгай байранд О.Алтанбагана орлоо. 

5.Морин поло тэмцээнд 36 адуучин оролцлоо.

1.С.Отгонбаяр Завхан аймгийн Алдархаан сум
2.Г.Доржгочоо Жаргалан сум
Ө.Энхзаяа Жаргалан сум.

Мөн Эрээн нуур жуулчны баазын 10 жилийн ой давхар тохиож ойн хүрээнд дараах арга хэмжээнүүд боллоо.
Хүүхдийн барилдаан 10-12 насанд

1.Г.Даваадорж Хөхморьт сум
2. Г.Өсөхбаяр

Хүүхдийн барилдаан 10-15 насанд 1.P. Сумьяабазар Хөхморьт сум
2.Т.Тодбилгүүн Жаргалан сум


Дааганы уралдаан:

1.Аймгийн алдарт уяач Л.Батдоржын хул –Жаргалан сум
2. Аймгийн алдарт уяач Г.Бат-Оргихын хээр –Жаргалан сум
3. Сумын алдарт уяач Г.Даваацэрэнгийн шарга Жаргалан сум
4. Сумын алдарт уяач Б.Мөнх-Эрдэнийн хул-Жаргалан сум
5. Аймгийн алдарт уяач С.Дамдинбазарын хул Жаргалан сум

Шагайн харваа багийн төрөлд:

1.Монгол Улсын мэргэн Г.Даваадорж ахлагчтай баг –Есөнбулаг сум
2.Аймгийн гарамгай мэргэн М.Адьяабазар ахлагтай баг-Тайшир сум
3.Аймгийн гарамгай мэргэн Г.Pенцэндорж ахлагчтай баг-Хөхморьт сум

Шагайн харваа цуваанд:

1. Аймгийн гарамгай мэргэн М.Адьяабазар Тайшир сум
2. Аймгийн гарамгай мэргэн г.Бат-эрдэнэ Тайшир сум
3. Аймгийн гарамгай мэргэн Г.Ням-Осор Цогт сум

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )