Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойн баяр наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

 Өвөрхангай аймгийн Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хүрээнд 1727 онд Арвайхээр хот анх байгуулагдсанаар одоогийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан гэж үздэг байна. 

Арвайхээрчүүд хот байгуулагдсаны түүхт 290 жилийн ойгоо өнөөдөр, маргааш өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Ойн баяр наадмаар зургаан насны морь уралдаж, 256 хүчит бөх барилдана.

 Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top