Анжелина Жоли: Бидний гэрлэлт муу байгаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 28

Жүжигчин Анжелина Жоли олон эмэгтэйн үлгэр дуурайлал авдаг эмэгтэй, ээж, эхнэр билээ. Брэд Питтийн гэр бүл олны хайрыг татсан гэр бүл байсан ч өнгөрсөн жил Жоли, Питт хоёр хамтын амьдралдаа цэг тавьсан нь олныг гайхшруулсан юм. Жоли салалтынхаа талаар анх удаагаа ам нээжээ. Тэрбээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд гэр бүлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэгвэл Брэд Питт өнгөрсөн тавдугаар сард “GQ Style”-д салалтынхаа талаар ярьсан билээ.

“Бидний гэрлэлт муу байгаагүй”

-Бидний гэрлэлт муу байгаагүй ээ. Бид хүүхдүүддээ хамгийн сайныг нь өгсөн хэвээрээ байгаа. Зургаан маш хүчтэй, ухаалаг хүүхдүүдийн эцэг эх байх бидэнд сайхан байдаг. Би тэднээрээ маш их бахархдаг. Өсч том болж байхдаа би ээжийнхээ төлөө их санаа зовдог байсан. Миний хүүхдүүд над шиг зүйлийг мэдэрч, миний төлөө санаа зовоосой гэж хүсэхгүй байна.

Жолигийн эцэг эх нь түүнийг бага байхад салжээ. Тэрбээр үргэлж ээжийнхээ талд байдаг байсан аж. Жоли алдартай аавтайгаа удаан хугацаанд харьцаагүй юм. Түүний аав нь жүжигчин Жон Войт билээ. Тэрбээр охиноо хуримаа хийснийг нь хэвлэлээс л олж мэджээ. Харин одоо тэдний харилцаа сайжирсан байна.

-Тэр хүүхдүүдэд минь өвөө хэрэгтэйг хурдан ойлгосон. Өчигдөр орой би эмч дээр очих ёстой байлаа. Тэр хүүхдүүдийг минь харж өгсөн. Аав хүүхэд харах гол дүрмийг мэддэг. Тэр хүүхдүүдтэй хөгжилдөж, сонирхолтой түүхүүд ярьж, ном уншиж өгдөг.

“Брэд бид хоёр бие биедээ санаа тавьсан хэвээр байгаа”

-Бид бие биедээ санаа тавьсан хэвээр байгаа. Гэр бүлдээ ч анхаарал тавьж, хамтдаа нэгэн зорилгоор явж байна.

Жолигийн ярьж байгаагаар, Брэд Питт тэр хоёрын харилцаа өнгөрсөн зун “First They Killed My Father” киноны зураг авалтын үеэр мууджээ. Тэд төрсөн хүүхдүүд болох Шайло, Нокс, Вивьен, үрчилж авсан Мэддокс, Захара, Пакс Тьен гэх зургаан хүүхдийн аав, ээж.

-Сүүлийн үед амьдрал амтгүй байсан. Одоо сайжирч байгаа. Бид аз жаргалыг мэдэрч байна.


Анжелина Жоли Вивьен, Шайло хоёртойгоо

“Уйлмаар байгаа бол угаалгын өрөөндөө ор, хүүхдүүдийнхээ дэргэд биш”

-Уйлмаар байгаа бол угаалгын өрөө рүүгээ ор, хүүхдүүдийн дэргэд битгий уйл. Хүүхдүүд бүх зүйл сайхан байна гэж мэдрэх хэрэгтэй. Тийм биш байсан ч тэдэнд тэгж л харагдах хэрэгтэй. Би олон өвчний ард гарсан. Эмэгтэй хүн эрүүл мэндийнхээ төлөө хамгийн сүүлд санаа зовдог юм билээ. Эрүүл мэнд нь доройтоод ирэхээр л. Миний үс бууралтсан. Хөгширч байна уу, сэтгэл санаанаасаа болов уу мэдэхгүй юм. Гэхдээ би гэр бүлээ нэгдүгээрт тавьснаараа зөв сонголт хийснээ мэдэрч байна. Тэднийхээ төлөө, амьдралынхаа, эрүүл мэндийнхээ төлөө хийсэн зүйлтэй байна. Энэ л эм хүнийг жинхэнэ эмэгтэй болгодог.

“Сайн ээж байхыг л хүсч байна”

-Торонтогийн кино наадамд очиж, шинэ киноныхоо нээлтийг хийсний дараа бага зэрэг амрахыг хүсч байна. Би зүгээр л өдөр болгон өглөөний хоол бэлтгэж, гэрийн ажлаа хийхийг хүсч байна. Амьдралдаа хамгийн ихээр хүсч байгаа зүйл минь сайн ээж байх. Гэхдээ би гэрт сууж чадах эсэхээ мэдэхгүй байна. Энгийн амьдралаар амьдрахыг хүсч байна уу, үгүй юу гэж өөрөөсөө асуусан. Өөр сонголт байгаагүй. Би бүх хоолыг хийж чаддаг мундаг эзэгтэй биш. Гэртээ сууж чаддаггүй байсан. Гэхдээ есөн сарын турш би сайн гэрийн эзэгтэй байхыг хичээлээ. Аяга тавгаа угааж, хүүхдүүдээ унтахад нь үлгэр уншиж өгөөд л. Би үүнийг муугүй хийсэн шүү.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorj(124.171.74.132) 2019 оны 08 сарын 23

Yu unshivaa, huurhii mongol hel minu.

1  |  0
Dorj(124.171.74.132) 2017 оны 07 сарын 29

Yu unshivaa, huurhii mongol hel minu.

0  |  0
Zochin(66.181.176.152) 2017 оны 07 сарын 29

Sain eej baihiig hicheej bna geheer l oilgohgui yum. Sain eej gedeg hicheeh bish setgel baidag gej boddog.

0  |  0
(202.21.106.160) 2017 оны 07 сарын 29

Хатуужил, ухаан сайтай сүрхий бүсгүй.Үнэндээ их мөнгийг дагаж юун найз нөхөд ойрын хүрээнийхэнийг хүртэл эсрэг байлгах гэж элдэв зүйл найз-нөхөд-төрөл төрөгсөдтийг турхирдаг. Хань-үр хүүхэдээ хайралдаг эр хүн алдах болохоос тэгж бүр хуншиггүй загнахгүйг бүсгүйчүүд минь бодоорой. Салж сарнах нь хүсэн хүлээж амжилт олсон ёстой л ”СӨРӨГ ХҮЧНИЙ” мөрөөдөл тул та хоёр л бүгдийг шийдэнэ. Улам ухаалаг-тэвчээр

0  |  0
zoloo(66.181.185.68) 2017 оны 07 сарын 28

Emegteichuud olon huuhedtei bolohod lerchuud holddog horvoo boljdee.Ohid busguichuud mini olon huuhdeer nuhuruu togtoono gewel ulger bolson shuu

0  |  0
(27.123.212.132) 2017 оны 07 сарын 28

харамсалтай юм бэ...

0  |  0
Top