Арвайхээрийн 290 жилд улсын заан Т.Санчир түрүүллээ

 Өвөрхангай аймгийн Арвайхээр хот байгуулагдсаны  290 жилийн ойн баяр наадам хоёр өдөр үргэлжилж дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Мөн энэ өдрүүдэд  “Арвагар хээрийн их хурд-2017” хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн цогцолбор”-ын 10 жилийн ой тохиосон юм.

Ойн баяр наадамд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улс арслан Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаяр,  Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын заан Т.Санчир тэргүүтэй 128 хүчит бөх зодоглолоо. Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улс арслан Р.Пүрэвдагва, улсын заан Т.Санчир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн нар үлдсэн юм. Үзүүр түрүүнд  арслан Р.Пүрэвдагва, заан Т.Санчир нар үлдсэнээс Т.Санчир учраа бөхөө давснаар долоо даван түрүүллээ.

Т.Түвшин

ZINDAA.MN  

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

nutgiin hun [ 43.242.241.86 ]      |     7-р сарын 31 -нд, 00:25 минутанд

saihan zaandaa. uvurhangain neriig duursgaj baigaa ganst buh.. nutgiin naadmaa avch chadsan bna shuu.. bayr hurgye