Сэлэнгийн наадмыг будлиантуулсан Б.Мөнхтөр даргад хариуцлага тооцоё

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум байгуулагдсаны түүхт 80 жил, “Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны Их насны морьдын уралдаан өнөөдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан билээ. Тус уралдаанд газар газрын олон сайхан хурдан хүлэгүүд тоосоо өргөсөний дотор 2016 онд Улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул, залуу уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь айргийн гуравт хурдалсан ч хасчихсан байна.

Тодруулбал тус уралдааны 6-д Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн бор морь хуралдсан бөгөөд айрагдаж чадаагүй тул өөрийнхөө морийг айрагдуулах гэж Улсад айрагдаж төр, түмэнд хурданаа дуурсгасан хурдан буяныг ийнхүү өөр нутгийн уяачын морь, эрлийз морь гэдэг шалтаг зааж хассан байна.

  

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн хувьд “Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны комиссын даргаар ажилласан бөгөөд ийнхүү эрх мэдлээ ашиглаж залуу уяачын морийг хасч өөрийнхөө морийг айрагдуулжээ. Энэ дашрамд дуулгахад Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь 2015 оны Нийслэлийн даншиг наадамд түрүүлж, 2016 онд Улсын баяр наадамд айрагдаж, 2016 оны Эрдэнэтийн бүст 7 хурдалсан хурдан буян билээ. Тиймээс залуу уяач Н.Мөнхбаясгалан шударга бус үйлдлийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлжээ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Соёлын насны морьдийн уралдааны айргийн тавд хурдалсан морийг хасчихаад аймгийн удирдлагуудынхаа морийг айрагдуулжээ. Энэ тухай бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг дахин мэдээлэх болно.

Айргийн гуравт хурдалсан ч хасагдсан Сартай зээрд морины зураг.

 

Эх сурвалж: Залуу уяач Н.Мөнхбаясгалан

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Үнэн [ 202.179.31.27 ]      |     7-р сарын 31 -нд, 19:23 минутанд

ЭНЭ ИЛТ ЭРЛИЙЗ МОРЬ БАЙНАШТЭЭ, ХАССАН НЬ Ч ЗӨВ. УГААСАА ХАСААД ХАШААНД АВААД ҮЛДСЭН БАЙХАД АРААС НЬ АВААЧИЖ УРАЛДУУЛСАН ГЭСЭН ШҮҮ.

gana [ 37.250.218.88 ]      |     7-р сарын 31 -нд, 10:20 минутанд

Iimerhyy buduun es zuigui gahai met etgeeduudiig zoosnii nuheer ogtolj alah htei aygui bol Ardiin namiin pisda bgaa daa

Давгаа [ 202.131.242.42 ]      |     7-р сарын 30 -нд, 21:20 минутанд

Өвөрхангайн дааганы уралдаан хачин муухай будилаан, Говь-Алтайн иргэдийн хурлын дарга заавал даагаа айрагдуулах гээд. Морь цоллох гэж байхад түрүүлсэн даагыг хасна билээ. Ингэж заавааруулах хэрэг байгаа юмуу хурган дарга нарт. Заавал тэдний морь айрагдах ёстой юмуу.