Тавантолгой гэсээр бусад тавин толгойгоо мартсан МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

Жирийн иргэд бид улстөрчидтэйгээ нийлэн 6.4 тэрбум тонн нөөцтөй Таван толгойн ордыг хэрхэн хувааж идэхээ бодон сэрүүн зүүдэлж байхад гадаадын доншуур этгээдүүд баялгийг минь цөлмөж дуусах нь ээ. Гэтэл төр засаг, түмэн олон “Тавантолгой” гэсэн ганцхан төсөлд анхаарал хандуулаад бусад баялгаа мартаж байх шиг. Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компани Тавантолгойгоос 40 километр зайд Цант-Уул нэртэй нүүрсний орд илрүүлж, нөөцийг нь 740 сая тонн гэж тогтоогоод биржээс хөрөнгө босгож чадсан. Тус ордын нийт нөөцийн 30 хувь нь коксжих нүүрс гэж байгаа. Үндсэндээ коксжих, хүрэн нүүрсний харьцаа нь Тавантолгойтой ижил гэсэн үг. Зөвхөн энэ компани гэхэд л манай орны өмнөд хэсэгт 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул, олборлолтын ажил явуулж байна. Ер нь говийн бүсэд хайгуулын лиценз эзэмшиж байгаа компаниудын дунд үндэсний компани бараг алга. Дан гадаадын компаниуд, тэгээд нөөцийг нь тогтоож орд болгосон тухайгаа эхнээсээ зарлаж байна. Дээр дурдсан Цант-Уулын орд гэхэд нөөц нь нэг тэрбум тонн хүтэл нэмэгдэх боломжтой гэж танилцуулган дээрээ дурдсан байсан. Нүүрсийг эрт дээр үед ургаж байсан шатсан ойн үлдэгдэл гэж тодорхойлдог. Тэгвэл эрт галавт тэр чигтээ ой модоор хучигдсан байсан гэж үздэг өмнөд нутаг маань тэр чигтээ нүүрстэй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Өвөрмонголд нийтдээ 741 тэрбум тонн нүүрсний нөөц илэрсэн гэж өмнөд хөршийн Синьхуа агентлаг ярьсныг хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тийм болохоор Тавантолгойн эргэн тойронд байгаа хайгуулын талбайгаас нүүрс гарч л таарна.

Манай улсын өмнөд хэсгээс Тавантолгойн энд хүрэхгүй ч тэрбумаар хэмжигдэх нөөцтөй ордууд удахгүй дуу дуугаа авалцан нээгдэх нь гэсэн дүгнэлтийг дээрх баримтууд дээр түшиглэн хийж болно. Харин тэр үед шинэ ордуудыг стратегийн ач холбогдолтой эсэхийг тогтоох журам хуучирсан байх магадлал харагдаж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Манай улсын ДНБ-ий хэмжээ жил бүр өснө. Энэ өсөлт нь цаашид тогтвортой байна гэж таамаглаж байгаа. Тэгэхээр, таван хувь гэдэг заалтыг баримтлах юм бол таван жилийн дараа Асгатын хэмжээний орд илрэхэд стратегийн ач холбогдолгүй болох байдал харагдаж байна.

Стратегийнх гэж тоонд ороогүй ордуудаа бид энгийн хашааны газраас ч илүүд бодож анзаарахгүйгээр гадаадын компаниудын гарт хаяж байна. Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлдэг, зарим нэг мэргэжилтнүүдийн ярьснаар, цаашид төрийн эргэлт гарах шалтгаан болж магадгүй Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Хуулийн энэ зүйлийн 3-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ. 29.1 гэдэг нь 

29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;

            29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;

            29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;

            29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;

            29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;

            29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;

            29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

            29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;

            29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх.

гэсэн есөн үүргийг манай улс хүлээдэг юм байна. Дэлхий нийтийн жишгээс арай илүү эрхийг эдлүүлдэг байгаа биз. Эцсийн эцэст, Монгол Улс дайн самуунтай улс биш. Бид нэгэнт хөрөнгө, мөнгөтэй болж байгаа юм бол үүнийхээ хэрээр хөрөнгө оруулагчдад тавих шаардлагаа өндөрсгөж байх учиртай. Өөрөөр хэлбэл, 300 саяас дээш ам.доллар оруулсан компани болгонтой тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийгээд байж болохгүй. Ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа өнөө цагт 50, 100, 300 сая ам.доллар үнэндээ энэ бол бага мөнгө болж хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз. Тиймээс эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-оруулах хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эс бөгөөс тогвортой байдлын гэрээ байгуулах хугацааг 30 биш, дээд тал нь 20 жил байхаар  зааж, сунгах нөхцлийг мөн эргэж харах хэрэгтэй юм. Оюу толгойн ордыг эзэмшигч “Рио Тинто” компанитай бид 2009 онд тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн. Тухайн үед зэсийн ханш эдийн засгийн хямралын дараа дөнгөж өндийж байсан. Гэтэл хоёрхон жилийн дараа зэсийн үнэ хоёр дахин нэмэгдэж 9000-аас хол давсан. Цаашид ч тогтвортой байна гэсэн таамаглалыг эдийн засгийн шинжээчид хийж байна. Зөвхөн зэс төдийгүй бусад металлын үнэ ч цаашид тогтвортой өндөр ханштай байна гэж байна.

Гэтэл эрх баригчид ганцхан Тавантолгойн ордыг тойрсон асуудал дээр иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхийг оролдож, ашиглах үйл явцыг удаашрах төлөвтэй байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас анзаарагдах боллоо. Уг нь Тавантолгойгоо даруйхан нэг тийш цэгцэлж аваад, бусад тавин толгойгоо хэрхэн ашиглах тухайд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Дэлхийд ховорхон байгалийн баялгаа сандайлсан гуйлгачин гэж хэлэгдэж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд тэрхүү баялгаа сэндийчиж уудалж эхэлсэн. Гэвч улс орны хөгжил болоод ард олны амьдралд эерэг үр ашиг хараахан авчраагүй л байна. Гол олзыг гадаадынхан шүүрдэж байгаа нь нууц биш. Тиймээс төрийн мэргэн ухаан, түмний сэрэх уухайг нэг толгойн баялаг руу биш, бүх толгойн баялаг руу хараалах цаг болсон байна. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nergui(66.181.181.56) 2017 оны 08 сарын 04

Gadniihnaar ed bayalgaa uhuuldag uls oron haach baihgui.gaihaad barahgui bn.buuh ezentei butsah zamtai bailgui dee.

0  |  0
irgen.(188.166.212.116) 2017 оны 08 сарын 03

Ene 5 tolgoinuud aria yumaa 60 terbumiin 5 tolgoi bas baina

0  |  0
tl(158.69.25.151) 2017 оны 08 сарын 03

songuuliin zolios bolgoj ashiglasaar bgaad buur surchihsan

0  |  0
tl(158.69.25.151) 2017 оны 08 сарын 03

songuuliin zolios bolgoj ashiglasaar bgaad buur surchihsan

0  |  0
zochin*(139.59.79.248) 2017 оны 08 сарын 03

tawan tolgoi ch yxaw shiidej bolxoor asuudal baix exleed ter 60terbum ntr geed shiidex yostoi ajluudaa nen dariu neg tiish bolgomoor yumdaa. Urdax asuudlaa shiideegvi baij iish tiisee vschixee bolimoor yum.

0  |  0
зочин.(192.162.242.10) 2017 оны 08 сарын 03

Тодорхой л доо ард түмэндээ сайхан харагдаж нэр дэвших гэсэн бүтэлгүйтсэн хүн үр дагавар нь одоо ирж гарж байгаа. Ард иргэд сонгуулийн пиараар бөмбөгдөх хооронд жинхэнэ ажилаа Таван толгой дээр хийж байсан даа

0  |  0
ganba(188.166.73.9) 2017 оны 08 сарын 03

ene 5 tolgoi deer ingj ih ach holbogdol ogch olon niited handuulah ni busad orduudiiig ooorsdodooo awch ajilluuulah bolomj garch irh bgaa yum

0  |  0
Зочин(202.131.248.210) 2017 оны 08 сарын 03

Хэдэн цаас авж лиценз зархаа больмоор юм. Удахгүй Монгол бүх баялагаа ухуулаад хоосон тогоо шиг хоцрох нь

0  |  0
зочин(202.70.34.244) 2017 оны 08 сарын 03

оюутолгой, тавантолгой, шивээ-овоо, эрдэнэтээс бусад ашигт малтмалуудын үйлдвэрүүдийг цөмийг нь хаа. 3 сая орчим хүнд энэ хэд хангалттай.

0  |  0
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
NEG(150.129.141.221) 2017 оны 08 сарын 03

DELHII DEER DAHIN DAHIN ERDENES BAYLAG URGAAD BAINA YAGAAD GEVEL DELHII HOOL IDDEG

0  |  0
иргэн(202.9.43.204) 2017 оны 08 сарын 03

Манай эрдэс баялагийн салбарт төрийн чамбайхан боловс руулсан бодлого гэж үндсэндээ байхгүй. Төрөөс баримтлах бодлого гэж ерөнхий уриа лоозон шиг бичиг баримтыг өнгөрсөн парламент баталсан. Ийм баримт байгүй байсанч бараг дээр биз. Байгалийн баялагийн олборлолт геологийн хайгуулын ажлыг бүсчилсэн хөгжлийнхөө үзэл баримтлалд тулгуурлан бүс нутгийн ард иргэдийн амьдралд нөлөөлөхөөрөргөн цар рхүрээнд бодож боловсруулсан хөтөлбөр аль эсвэл мастер төлөвлөгөө маягийн л тодорхой баримт хэрэгтэй. Таван толгойн хувьд бид хэдий чинээ хэрүүл хийж цаг алдан аль олигтойг нь сорчлон олборлож гадагш зөөнө. ү

0  |  0
зөв шүү(202.9.41.29) 2017 оны 08 сарын 03

маш зөв сэдэв хөнджээ. Баттулга одоо энэ талаар анхаарах байх гэж найдаж байна

0  |  0
Top