Аадар бууж гүүр сүйтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км-т орших Шарга багийн нутагт хүчтэй аадар буусны улмаас хатуу хучилттай зам гүүр сэтгэрчээ. Үүнээс шалтгаалан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн тус замыг түр хаагаад байна.  Үүссэн нөхцөл байдалд тус аймгийн Авто зам засвар ачилтын багийнхан шуурхай арга хэмжээ авч, авто ачигч, үйлчилгээний машин тус бүр нэг, мастер замчин таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж байна. Тэд эхний ээлжинд түр зам гаргах, тогтсон усыг зайлуулах зэрэг арга хэмжээ авчээ. Тухайн орон нутагт зорчиж буй жолооч зорчигч нарт анхаарал болгоомжтой аялахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Л.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
)(202.9.41.26) 2017 оны 08 сарын 04

Энэ гүүрийг барьсан хүлээн авсан хулгай нар яасан их мөнгө гусаа бол доо .

0  |  0
Top