С.Зоригийг хөнөөсөн хэргийг маргааш 09:00 цагт шүүнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

 Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг маргааш Улсын Дээд шүүх хэлэлцэнэ. Шүүх хурал өглөөний 09:00 цагт нээлттэй хэлэлцэгдэх юм.

Энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж үзэн хоёр ч шатны шүүхээс  24 – 25 жилийн хорих ял оноосон. Шүүх хуралдааныг нээлттэй явуулж, хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалчилахаар болсон байна. Шүүх хуралд шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг нар оролцох юм байна.

Т.Түвшин  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.228) 2017 оны 08 сарын 04

Үнэн зөв шүүгээсэй хүн хэлмэгдүүлэх бий дээ

0  |  0
Top