Л.Жавзмаа: Булган миний хүүг биш байна гэж хэлсэн юм билээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

 С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг Улсын Дээд шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй шүүхийг хүссэн ч хариу ирүүлээгүй байна. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Улсын Дээд шүүхийн гадна хүрэлцэн ирсэн байлаа.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

Шүүх хуралдааныг хаалттай хэлэлцэж эхэллээ. Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авсангүй.

 Шүүх хуралдааныг нээлттэй явуулахад юу нь болохгүй байгаа юм бол. Энэ хэрэг анхнаасаа хилс хэрэг гэдэг нь ойлгомжтой байсан. Миний хүүг энэ хүмүүс хэлмэгдүүлж байна. Харамсалтай байна.

Таны хүү хаана хоригдож байгаа вэ. Хорих ангид хуваарлигдсан уу?

Тахир соёотын хорих ангид байгаа. Хоёр сар гаруйгийн өмнө аваачсан юм билээ. Би саяхан уулзаад ирсэн. Хорих ангийнх нь даргад уулзах хүсэлт тавихад эргэх зөвшөөрөл өгсөн. Түүнд нь баярлаж байгаа. Уулзах хугацаа ч гэсэн гайгүй байсан.

Тахир соёотын хорих гэдэг чинь сүрьеэтэй хүмүүжигч нар очдог хорих анги биш бил үү. Биеийн байдал нь хэр байна бэ?

Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь бие тааруу хүн. Гэхдээ бие өвдлөө гэж хэлэхгүй л байна лээ. Тэгэхдээ турж эцсэн байдалтай л байгаа. Сэтгэл санаа нь маш хэцүү байгаа. Ар гэр, амьдрал ахуй, эдийн засаг бүх юмаар нь сөнөөсөн шүү дээ. Бид нарыг давхар яллаад байна. Ид хийж бүтээх амьдрах насанд нь энэ хүнийг ингэж гүтгэж, доромжилж хилс хэргээр хийнэ гэдэг чинь хэцүү байна.

Содномдаржаа өөрөө юу гэж байх юм?

Би ийм хэрэг хийгээгүй. Эд нар намайг үнэхээр гүтгэж байна. Шүүх хуралдааныг л нээлттэй явуулмаар байна гэсэн. Үнэхээр өөрт нь хүнд байгаа. Хүн гүтгүүлээд олон жилийн хорих ял авна гэдэг хэцүү шүү дээ.

Булганаар шүүгдэгчдийг таниулах ажиллагаа явуулсан гэж байсан?

Би хүүтэйгээ ярилцаж байхдаа “Миний хүүг Булгантай уулзуулсан уу” гэхэд “Булган харин намайг биш гэж хэлсэн” гэж хэлж байна лээ. Миний хүүг маш их дарамтад байлгаж байгаа. Эхнээсээ л дарамталсан. Юу ч үзээгүй, мэдэхгүй хүнийг дарамтлаад ганц нэг үг унагуулсан юм шиг байна лээ. Дарамтлуулж зодож нүдүүлсэн. Амгаланбаатар гэдэг нөхрөөр маш их дарамтлуулсан шүү дээ. Үүнийг жинхэнэ үнэнээр гаргаж ирэх байгууллага нь Дээд шүүх гэж бодож байна. Би Дээд шүүхэд л итгэж байна.

 

Т.Амараа

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кууу(66.181.191.189) 2025 оны 03 сарын 13

энэ нэг хэсэг хүмүүсийн амьдралыг там болгоод хаячихлаа даа.элбэгээ гэж хогийн тантанг 90 онд аваачиж гуйлгачин болгох хэрэгтэй

1  |  0
zochin(202.179.27.38) 2025 оны 03 сарын 13

daraa daraa iim muuhai helmegduulelt heniig ch hamaagui barij avbal yanaa Yaj ch chadahgui ene humuus shig boloh ni bna shuudee IIm uchiraas bodoltoi bolgoomjtoi yavahgui bol il dald bichleg ih hiideg bolson bna Ner ustai ni gargaad tavichihdag bolson bna Huuchin tsagiin yumgui bolson ene tsagt yum buhend hyanuur handah boljee zauusaa

1  |  0
зочин(103.26.194.221) 2025 оны 03 сарын 13

Шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчлөх шаардлага энэ хэргийн шийдвэрлэлтээр харагдаж байна. Ийм их зөрчил, зөрүүтэй, мэдүүлэг, үйл явдал байсаар атал ”төрийн нууц” далбаан дор шийдэж байдаг мөн бөх зүрхтэй шүүгчидээ. Хэдэн жилийн дараа буруутвал ”төр” буруутан болох хуультай байхаа. Шүүх, шүүгчдийн арьсыг хамгаалсан хууль батлуулж аваад завхрал гаргаад байгааг ”шинэ цагийн хэлмэгдүүлэлт” гэж нэрлэх байхаа.

1  |  0
БНМАУ- ын Иргэн(202.9.40.122) 2025 оны 03 сарын 13

Бат-Үүл Булган хоёр гээд ор хөнжлийн холбоотой этгээдүүд л Зоригийг хөгөөсөн гээд яригдаад байхад шал өар улсууд ял авчихчийн даа. Хөрөнгөтний Феодалын цуст дэглэмээ гэж дээдэс нэртэй л бол хулгайч алуурчин байсан ч тэдэнд хууль нь үйлчилдэггүй гэдэг байсын үэнэ л юм байна

1  |  0
?(202.9.40.122) 2025 оны 03 сарын 13

Алуурчин Булган авгай яагаад ял сонсдоггүй хүн гүтгээд амар тайван аз жаргалтай зугаалж явдагийн бэ? Энэ шудрага бус хэрэг биз дээ? Эсвэл ард олноор Булганд ял оноолгох гэсиймуу?

1  |  0
пппп(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Нээлттэй шуух хурал хийхгуй байгаа чинь сонин байнаа, жирийн нэг шунахайн сэдэлтэй хэрэг юм бол юугаа нуусан юм бэ. Нээлтэйхийгээд л унэхээр алуурчин юм бол цаазлаачээ.

1  |  0
bkngol(43.228.131.110) 2025 оны 03 сарын 13

Hutsaj bai shorond no avaachij yaliig no edluul

1  |  0
Зоорий(202.70.46.210) 2025 оны 03 сарын 13

Содномдаржаа тэр үед хүүхэд байсан шүү.Хүнийг аймаар хэлмэгдүүлж бнаа

1  |  0
Зочин(202.9.43.251) 2025 оны 03 сарын 13

Хэрэв зохиомол хэрэг болгох байсан бол ар талаас нь хэл ам гаргаад байхааргүй, татлаа түлхээгүй хүмүүсийг л хамруулчих байсан. Тэгэхээр энэ нөхдүүд мөн юм бишүү. Эд нар нь ч урьд урьдны шүүх хурал дээр хэлмэгдчихлээ гэж эсэргүйцэж, тэмцсэн байдал огт гаргаагүй.

1  |  0
зочин(202.9.43.24) 2025 оны 03 сарын 13

Захиалагч нь яагаад ял авдаггүй юм бол Хамгийн том ялыг захмалагч авмаар юм Бүр захиалагч хэн гэдгийг ард түмэнд хэлэхгүй байгаа нь их сонин байна

1  |  0
зочин(119.40.103.162) 2025 оны 03 сарын 13

Энэ хүмүүсийг хэлмэгдүүлбэл монголын шүүх тарах хэрэгтэй, зохиомол хэрэг шүү дээ, Булган, Батүүл 2 мэдэж байгаа шүү дээ, наад хүмүүс чинь биш

1  |  0
зэд(122.201.21.124) 2025 оны 03 сарын 13

Хуулийнхан энэ хэрэг дээр арай улаан цайм хүн хохироохгүй байлгүй.Энэ хэрэг нийгмийн анхаараалд байгаа шүү дээ.Аллагыг Ц.Нямдорж л сайн мэдэж байгаа гээ биз дээ

1  |  0
зочин(49.0.157.11) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг зохиомол хэрэг гэдэг нь анхнаасаа л ойлгомжтой байсан шүүд ээ Цорын ганц найдвар нь дээд шүүх л болоод байгаа даа Энэ хүмүүсийг бурхан өршөөг дээд шүүх өршөөг

1  |  0
би(202.9.40.178) 2025 оны 03 сарын 13

ХҮНИЙГ ингэж хэлмэгдүүлж гүтгэж болохгүй шүү дээ

1  |  0
Close menu