Жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломжтой боллоо

2017 оны 08 сарын 04

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилдэг. Ингэж оочир үүссэний улмаас нэг удаа хил гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгууллаа. Үүний дүнд оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдэж байна.

Тухайлбал, өнөөдөр Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг Гашуунсухайт боомтод шалгагчийн тусгай зориулалтын 14 кабиныг ашиглалтад орууллаа. Ингэснээр тус боомтоор тээвэрлэлт хийх жолооч нарын эрхийн бичгийг нэг минутад багтаан шалгах аж. Үүний дүнд өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол одооноос 3000 орчмыг нэвтрүүлэх боломжтой боллоо.

Түүнчлэн тус кабин нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан, шаардлагатай програм бүхий компьютер, гэрэл дохио, агааржуулагч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Үүнийг дагаад алба хаагчдын ажиллах орчин эрс сайжирч байгаа юм. 



Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(210.92.242.140) 2017 оны 08 сарын 04

Mash zuv menejmet hiijee , eksport nemegdeh tomoohon nuhtsuliig burduulsen bna . ZG uragshaa !!

0  |  0
зочин(103.57.95.252) 2017 оны 08 сарын 04

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top