Чойбалсан хотынхон Хэрлэн голын ай савыг цэвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

 

Найр наадам, амралт зугаалгын улиралд Хэрлэн голын эрэг дагуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Чойбалсан хотын иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд Хэрлэн голын эрэг орчмын ногоон бүсийг цэвэрлэх ээлжит аянаа эхлүүлжээ.

“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын албан хаагчид долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 1-нийг хүртэлх зургаа хоногийн хугацаанд Бунхан толгойн зүүн урдаас хуучин 28-ын хотхон хүртэлх хур хогийг цэвэрлэжээ. Харин өнөөдөр орон нутгийн залуусын оролцооны байгууллага "Дорнод аймгийн Залуучуудын нэгдэл”-ийн хамт олон  Хэрлэн голын эрэг Найрамдал парк орчмоос эхлэн хог цэвэрлэгээ хийж байна гэж тус аймгаас мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top