Хурцын тасгийн долоо хоног

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

 

Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг ингэж нэрлэхээс өөр арга алга.   Улс төр болоод нийгмийн хүрээнд болсон үйл явдлууд, иргэдийн уур бухимдал, талцал маргаан дунд болж долоо хоногийг өндөрлөлөө. Гэвч үйл явдал өнөөдрөөс үргэлжилнэ...

           ХАВСАРГАТАЙ УЛС ТӨР

Улс төрд хавсаргатай өдрүүд үргэлжилснийг өмнөх долоо хоногийн үйл явдлаас харж болох. Засгийн газрын эрхмүүдийн өвдгийг чичрүүлэн ОУВС-ийнхан ирснээс энэ хавсарга эхэлсэн. Засгийн газрын үйл ажиллагаанд “хангалттай” гэсэн үнэлэлт дүгнэлт өглөө гэж Ерөнхий сайд хоолой чичрүүлэн өгүүлсэн ч болсон үйл явдлаас дүгнэж үзэхэд,  тийм ч гойд үнэлгээ аваагүй нь илт. “Халамж, тэтгэмжинд тараахгүй” гэж амлан байж авсан мөнгөө хүүхдэд тараалаа гэж шүүмжлэн, мал, уул уурхайн лиценз зэргийг банкинд барьцаалан зээл олгодогийг буруу... гэж үзсэн зэргээс харахад тэд Монголын сул дорой Засгийн газрыг айлгахаар ирсэн нь илт. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат л царайгаа инээх, ярвайх хоёрын хооронд болгож ирээд, “сайн” үнэлгээ өгсөн гээд байгаагаас бус шалгалтанд бүдэрсэн л болов уу... Хөөрхий Засгийн газрынхныг харийнхны өмнө бөхөлзөхийг үл тэвчсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өмгөөлж, хаацайлан ОУВС-ийн төлөөлөгчдийг буцаасан. Хариуд нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн үлгэрээр, “Ерөнхийлөгч Засгийн газрын ажилд, хөндлөнгөөс оролцож байна...” гэдэг шүүмжлэлд өртөв. Өөрсдөө олигтойсон бол Ерөнхийлөгчид дуугараад байх ямар шалтгаан байхав дээ. Харин ч өөрийнхөө ажлыг мөрөөрөө бөндийлгөөд, тааваараа багаа бүрдүүлж суухгүй юу. 

    МАН-ын даргын суудалд хэн суух вэ гэдэг таамаг олон нийтийн дунд хүчтэй өрнөж, мөн л дуулиан шуугианыг тариад байна. УИХ-ын дарга М.Энхболдын баруун гарын хүн гэж тодоор яригддаг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ суудлыг зорьж яваа. Түүний өрсөлдөгч МАН дотроо төдийгүй, улс орны хэмжээнд лидер улс төрч гэгддэг Шадар сайд У.Хүрэлсүх. Харин гуравдагч этгээд бол С.Бямбацогт. Эхэндээ дээрх хоёр өрсөлдөгчийн нэр олны дунд газар авч байсан ч УИХ-ын гишүүн Бямбацогт МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдэв. Ер нь л МАН-ын даргад нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөж байгаа нь илт. Шадар сайд У.Хүрэлсүхийн араас “сүүл тавьсан” гэдэг оргүй үг биш бололтой. Тиймгүй бол У.Хүрэлсүхийн ажлын албаныхан тэр тухай албан ёсны мэдээлэл хийхгүй байсан л даа.

  ГУРВАН ТООРОЙ БАЙШИН БАРИАД ДУУСААГҮЙ ҮЛГЭР


Дайны хажуугаар дажин гэгчээр, Засгийн газрынхныг сандралдаж байх үеэр Сарнай, Сувдаа нар муудалцаад олныг гайхшуулав. “Гурван тоорой байшин барьжээ...” гэж хүүхдүүд дуулдаг даа! Тэгвэл гурван хүүхэн байшин барихаар зорьсон байна. Дээрх дуутай дүйцүүлж ойлговол нэгдүгээр хүүхэн хүүхэд “цуглуулж”, хоёрдугаар хүүхэн мөнгө цуглуулж, гуравдугаар хүүхэн тоосго цуглуулжээ... гэж ойлгогдохоор. Зовж зүдэрсэн олон өнчин нойтон хүүхдэд орох орон барьж өгөх гэж байгаа тухай учирлан барин хэдэн тоосго цуглуулсан, Сувд-Эрдэнэ, Сарнай нарын муудалцаан цахим ертөнцийнхнийг төдийгүй гэр бүлийг талцуулж орхив. “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гээд орхимоор ч өрөвч гэнэн түмний хөлс шингэсэн мөнгийг булаацалдаад байхаар олон түмэн тэссэнгүй бололтой. Тэдэн рүү “чулуу”  шидэж эхлэв. Удалгүй хоорондоо маргацгааж, улмаар бие биеэ барьж идэх дөхөцгөөсөөр дараагийн долоо хоногийн нүүрийг үзлээ. Тэдний мэтгэлцээн маргааныг хараад энгийн хүн бүү хэл бурхны толгой ч эргэмээр...Үнэхээр хүүхдийн төлөө чин сэтгэл өвөрлөсөн Дарь эхүүд үү, хүний арьс нөмөрсөн чаралба нар уу гэдгийг хуулиас өөр хэн ч ялгаж салгаж дийлэхээргүй бололтой. “Сарнай” гэдэг төвтэй болчихоод хэдэн хүүхэд тааваараа жаргаж байвал сайхан л хэрэг. Харин ядарсан хүүхдүүдийн нэр барин сайхан сэтгэлт түмний итгэлээр тоглож байгаа бол өөр хэрэг. Тэдний дунд Дэлгэр гэх эмэгтэй аль талд нь орж байгаа нь мэдэгдэхгүй бөмбөрч байгааг ч орхиж боломгүй... Эцсийн дүндээ энэ үйл явдлын маргаашнаас олон түмэн элдэв хандив, гуйлгад гар сарвайх нь юу л бол. Энэ маргааны хохирогч нь Сарнай, Дэлгэр, Сувдаагийн хэн нь ч биш харин ядарч туйлдсан хүүхэд багачууд л болж үлдэхээр дур зураг л харагдаж байна.

ЭЛСЭЭГҮЙ СУРГУУЛИАСАА ХӨӨГДСӨН АНХНЫ ОЮУТАН ТОДРОВ


Цахим орон зайд Осоржамаа гэх хүү дуулиантай орж ирээд олон долоо хоногийг үдсэн. Түүний хувьд хамгийн урамгүй нь өнгөрсөн долоо хоног байв бололтой. “Урилгаа ч буцаагаад авчихлаа, байрнаасаа ч хөөгдчихлөө. Одоо надад алдах юм алга...” гэсэн урамгүй постоос нь ийнхүү дүгнэхэд хүрлээ. Хүн гэдэг уруудахад нь нэгнээ түлхэнэ үү гэхээс нааш гээд гараа сунгадаг нь даанч цөөн. Түүнийг дээрх постны дор бичсэн сэтгэгдлүүдээс харж болох юм. Хүүг улам дорд үзсэн, тавласан, тохуурхсан сэтгэгдлүүд үргэлжилнэ. Өөр нэгэнсэн бол амиа хорлочихоор... Сэтгэлийн хаттай хүү юм гээч. Амьдралд хөл тавьж яваа хүүд ирээд сураад боловсроод, цааш алхдаа... гэж урилга гардуулчихаад буцаагаад авч байдаг.”Сити” дээд сургууль ч сургууль юм аа. Тийм л ухаантнуудыг сургаж төлөвшүүлдэг юм бол анхнаасаа дуугүй л байх хэрэгтэй шүү дээ. Осоржамаагаар дамжуулж сурталчилгаагаа хийсэн Сити дээд сургуулийг тийм ч олон хүн мэддэггүй байв. Одоо харин “Осоржамаагийн сургууль” гэдгээр нь сайн мэдэх боллоо. Цаашдаа “элсээгүй оюутнаа хөөсөн анхны сугууль уу?” гэж нэгнээсээ лавлах биз. Осоржамаа ч ороогүй сургуулиасаа хөөгдсөн анхны оюутан боллоо. Иймэрхүү л хурцадмал долоо хоног өндөрлөж шинэ долоо хоногтойгоо золголоо бид...

 

            Л.Ганзул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaad(66.181.176.174) 2017 оны 08 сарын 08

etunhiilugch sain ajillaj bgaa shuu MAN nii dargiin hajuugaar Jenkog havchuulchihiimaa ter ali hediin ard tumniih bolson

0  |  0
Мөнх(73.176.234.142) 2017 оны 08 сарын 07

МАН-ын даргад Энхтүвшин гуайн нэр яагаад гарахгүй байнаа? Тулхтай намыг тулхтай туршлагатай хүн удирдах хэрэгтэй дээ.

0  |  0
zochin(139.5.218.153) 2017 оны 08 сарын 07

Hurelsuh jinhene 60 ter bumiin ezen namiin ner gutaagch shuu. Ternii namiin nereer turd oruulsan hun heden zuun myangaar toologdono. Ard ni dan avilga hervee Erdenebat ogtsorvol Huresuh ch bas adil ogtsroh heregtei muu hun shuu.

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 08 сарын 07

siti deed surguuli haana baidag yumbe

0  |  0
3(68.68.96.248) 2017 оны 08 сарын 07

Ерөнхий сайд огцрох ёстой ийм байж юун ЗГраа удирдах

0  |  0
ccc(104.223.123.98) 2017 оны 08 сарын 07

Ardyn namd bimbsogtu metiin bugs doloogch hereggui dee, odoo zailuulsan ni deer. namyg zunduu l uimuulj doosh tatlaa

0  |  0
_!_(68.68.96.221) 2017 оны 08 сарын 07

Osorjamaa, Jenko, Erdene taarsan humuus ch boldoo hahah

0  |  0
_!_(68.68.96.221) 2017 оны 08 сарын 07

Osorjamaa, Jenko, Erdene taarsan humuus ch boldoo hahah

0  |  0
gutamshig(202.70.46.207) 2017 оны 08 сарын 07

Ene MAN iin dargad yarigdaj bgaa hvmvvs alinch mongoliinhoo tuluu vnencheer ajillaj chadahgvi gedgiig battai heleh bna MAN bolowson hvchin muutai boljee ulig bolson hedn amiaan bodson erliiz hurliiz hulgaichuudaasaan salj chadkvi baisaar baigaad sunuh ni gartsaagvi

0  |  0
baga goridotsogoo(202.70.46.207) 2017 оны 08 сарын 07

Deerh ner bvhii hvmvvs alinch MAN iin darga bj taarahgvi hvmvvsee ulam svirvvleh biz

0  |  0
ТАЛЦСАН МОНГОЛ БИШ(202.180.220.186) 2017 оны 08 сарын 07

МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТЭРНЭЭС БИШ ТАЛЦУУЛАХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ БИШ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Зочин(202.131.248.210) 2017 оны 08 сарын 07

ene novshnuudiig mongoloos zailuul

0  |  0
zochin(209.95.56.221) 2017 оны 08 сарын 07

yoo ene Osorjamaa, Sarnai , Erdenebat nariig burhan orshoog. yaahaaraa iim medrel muutai setgetsiin gajigtai neg negnee huurch mehelj shimegchilj amidardag bnaa

0  |  0
zochin(209.95.56.221) 2017 оны 08 сарын 07

yoo ene Osorjamaa, Sarnai , Erdenebat nariig burhan orshoog. yaahaaraa iim medrel muutai setgetsiin gajigtai neg negnee huurch mehelj shimegchilj amidardag bnaa

0  |  0
zochin(209.95.56.221) 2017 оны 08 сарын 07

yoo ene Osorjamaa, Sarnai , Erdenebat nariig burhan orshoog. yaahaaraa iim medrel muutai setgetsiin gajigtai neg negnee huurch mehelj shimegchilj amidardag bnaa

0  |  0
Undaka)(192.162.242.165) 2017 оны 08 сарын 07

Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.

0  |  0
Odko)(144.217.76.201) 2017 оны 08 сарын 07

Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой Хүрэлсүх шиг хүн л болох хэрэгтэй байгаа юмдаа

0  |  0
martahgui shd e(119.40.100.66) 2017 оны 08 сарын 07

hurelsuh ariun amitan bish sh de mongolchuud martahgui shuu 40 porgonii asuudal naiz nariin chini kazinodson hereg ih yum bii dee namiin darga erunhii saidiin suudald tsaashlaad erunhiilugchiin suudald shunaad nemer baihgui ee hurelsuh ee gemgui enhiin tsagaan tagtaa shig bitgii aashil chamaig medeh neg ni medej l bga mongolchuud bid martdaggui yum sh de.

0  |  0
нямка(85.203.18.254) 2017 оны 08 сарын 07

Мөрдүүлсэн ч Мөр нь зөв байгаа болохоор Хүрэлсүхийг яаж чадахгүй байхаа ард түмний сонголт шүү Зоригын араас оруулах ёсгүй

0  |  0
зочин.(202.131.248.210) 2017 оны 08 сарын 07

ЭНЭ 4 өөс 2 монгол хүн байна Оффшортой хужаа бас түүний суганы үс МИ овогтон. Осороо нийгмийн цөөнх ч хужаа биш юм даа.

0  |  0
Наран*(192.162.242.160) 2017 оны 08 сарын 07

Хямралдаа бэлдмээргүй байна. Хямралыг даван туулмаар байна. Хүрэлсүхийг ард иргэд хүлээж байна.

0  |  0
Хонгор*(85.203.18.254) 2017 оны 08 сарын 07

Хүрэлсүх нам аа удирдаж эмх цэгцэнд оруулахгүй бол юу л болоод байна даа.

0  |  0
123456789(202.21.100.210) 2017 оны 08 сарын 07

ymar bandiin yum be

0  |  0
Top