Ц.Сандуйгийн “60 тэрбумын хэрэг” төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудлыг ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Ингээд зогсохгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах гол нөхцлүүдийн нэг бол 60 тэрбумын бичлэг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон  нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад нь бүгд ялагдсан нь түүнд хариуцлага тооцох ёстойг бэлээхэн харуулж байгаа хэрэг. Зүй нь бол энэ бүхний эцэст  Ц.Сандуйгаас өөр төрийн албаны ёсзүйтэй, ухамсартай хэн нэгэн байсан бол улс төрийн хариуцлагаа хүлээгээд өөрөө огцрох байсан биз.

Ц.Сандуй анх 60 тэрбумын бичлэг гарч эхлэхэд мань эр тэр тухай тайлбар өгөхдөө нийслэлийн МАН-ын хурлын дотоод бичлэг алдагдсан  байна гэсэн атлаа одоо болохоор “эвлүүлэг” байсан хэмээн хэлж байгаа нь түүний хариуцлагагүйг хангалттай илэрхийлж байгаа хэрэг.

Гэвч тэрээр албан  тушаал, сандал суудалтайгаа зууралдан өдийг хүрч байгаа нь МАН-ын  олон мянган гишүүдийн  уур бухимдлыг төрүүлээд байна.

Ц.Сандуйгийн “60 тэрбумын” хэргийг  нарийвчлан шалгах чиглэлийг  шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн байна. Үүний  дагуу  хийгдэж байгаа хяналт шалгалтаас болж “Муу үйл  модон улаатай” гэгчийн үлгэрээр төрийн албанд мэргэжил мэдлэг, туршлагаараа шалгаран орж ажиллаж байгаа төрийн захиргааны 3000 гаруй олон арван албан хаагчид, хэлтэс, албадын дарга нар  АТГ-ын үүдийг сахиж хонон  өнжин, албан тушаалдаа хэрхэн тэнцсэн тухай  байцаалт, тайлбар өгдөг болжээ.  Тэр бүү хэл төрийн албан хаагчдын  гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхэд, аав ээжийн дансыг нь шалгаж эхлэсэн гэсэн мэдээлэл чих дэлслээ.

Ийнхүү 60 тэрбумыг наймаалцагчдын хөлд энгийн төрийн албан хаагчид чирэгдэн, төрийн ажлаа хийхийн оронд АТГ-ын үүдийг сахиж өнждөг, хувийн мэдээллээ нэг бүрчлэн шалгуулдаг  ”шинэ ажилтай” болоод  байгаа юм. Гэтэл энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой Ц.Сандуй дарга арга саам хайж албан тушаалдаа шигдсээр. Ц.Сандуйгийн энэ үйлдэл нь  Нийслэлчүүд төдийгүй  МАН-ын олон мянган жирийн гишүүдийг хэтэрхий басамжлан доромжилсон хэрэг юм. Ийм увайгүй, ёс зүйгүй, албан тушаалаас өөр зүйл боддоггүй, удирдах ур чадваргүй хүн Нийслэл гэдэг их айлыг цаашид  удирдан ажиллах  боломжгүй нь нэн тодорхой боллоо.

Манайхаас өөр улс оронд  Ц.Сандуй шиг ийм  хэмжээний “хэрэг өдөөсөн” албан тушаалтан, албан тушаалаасаа огцроод зогсохгүй “аавын хаалга” ч татаж мэдэх хэмжээний асуудал шүү дээ.

Нийслэлийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн 20 гаруй нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулах саналд гарын үсэг зуруулж байгаа гэнэ. Нэр төртэйгээр өөрөө огцордоггүй хүнийг ингээд ч болов огцоруулахаас өөр яах вэ. Ингэж гэмээнэ МАН-ын цаашдын ирээдүйд, 2020 оны  сонгуульд ихээхэн тус нэмэртэй хэрэг болно.

Ц.Алдар

 

 

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваа(39.7.57.225) 2017 оны 08 сарын 10

Энэ харваас төр улсын хүн бишээ..нэг компанил борлуултын менежир байхад тохирох.

0  |  0
booogog(202.70.34.38) 2017 оны 08 сарын 10

Ene nowshiig neg mur turiin albaas zailulah heregtei. Shorond hataa, Alsan ch yadiin

0  |  0
Х(203.91.115.37) 2017 оны 08 сарын 10

Үйлийн үр. Багтаах буяны савгүй бол бхироор олсон эд хөрөнгө тогтохгүй

0  |  0
В(202.179.26.187) 2017 оны 08 сарын 08

Төрийн нэртэй байгууллагад сүүлийн жилүүдэд даргын ах дүү хамаатан садан нэг газар олноороо шургалах боллоо. Дээр үед удирдах албан тушаалтан өөрийн удирдлаганд садан төрлөө авахыг хориглодог байсан даа.

0  |  0
batsuh(202.9.42.65) 2017 оны 08 сарын 08

Ard tumeen bugdeeree sanaa negteed ene humuusiig huur bolgoe

0  |  0
шударга (66.181.164.216) 2017 оны 08 сарын 08

Төрийн байгууллагуудын хүний нөөцийн албыг шалга, сүүлийн үед төрд орсон этгээдүүдийг бас шалга, мэдүүлэг ав баримтжуул, захаас аваад л хэлнэ дээ, бүр мөнгө хайгаад гүйгээд байсан хүмүүс ч байна. Компаниа хоослоод хамаг мөнгөө өгөөд горьлогчид ч байна, заримийг нь бүр зүтгүүлээд ч бараагүй биздээ, ард түмэн мэдэж байгаа

0  |  0
ds(119.40.97.94) 2017 оны 08 сарын 08

AN zasag barij bh uyd ch mungu tulj alban tushaald ochdog yavdal olon jiliin umnuus togtson togtoltsooo.Odoo l genet Sandui gedeg hunees uur muu hun bhgui bolchoo yu?MAN dotrooo sandal suudlaa bulaaldaj zavaarhaa bolimoor yum.tegeed ch 2016 onii songuulid Niisleliin nam, MAN-g yalaltand hurgehed huchtei nemer oruulsan gej hardag.Udirdah tal deeree bol ene muu Aldar gedeg setguulcheer muu heluuleed baihaarguil hun de. PV-nii araas bol amaa uraldaad shorond hii alj hay geh met muu ugsiig ursgagchid unen amidrald deeree haraahaas uur yuu ch medehgui haltruuud l ingediiim daa huurhii.

0  |  0
зөвлөх(103.57.92.211) 2017 оны 08 сарын 08

авилгатай тэмцэх газарт байцааж цаг мөнгө үрж нийгмийг бухимдалд оруулж байхаар мэргэжлийн салбарыг удирдаж байгаа хүмүүсээс мэдлэг мэргэжлийн шалгалтыг авч шударгаар дүгнэвэл зөв шүү дээ. Одоогийн энэ хууль тогтоомжоор тэнэг шалгалт авах хэрэггүй. Ер нь сонгуульд салбарынхамгийн нэр хүндтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Намууд бол цаашаа...

0  |  0
Зочин(202.9.40.146) 2017 оны 08 сарын 08

АН засаг барьж байх үед мөнгө төлж ажилд ордог зүйл байгаагүй юм уу? Баримт гараад ирвэл яах вэ?

0  |  0
B(66.181.188.81) 2017 оны 08 сарын 07

Shorond n hiigeechee. Bid nar 5 n cass oloh gj yaaj yadrdg bileedee

0  |  0
B(66.181.188.81) 2017 оны 08 сарын 07

Shorond n hiigeechee. Bid nar 5 n cass oloh gj yaaj yadrdg bileedee

0  |  0
irgen(203.91.115.40) 2017 оны 08 сарын 07

Bvh namuud adilhan mungu uguud ajild ordog shde

0  |  0
Z(182.160.38.33) 2017 оны 08 сарын 07

Unen sh de bvgd l mungu ugj ajilda bolj bga blgvi Ter gazrin albanini nuhdvvd bvgd l mungu ugsn bga ooo

0  |  0
үнэн(66.181.179.32) 2017 оны 08 сарын 07

ой санамж муутай оркууд АНамдаа самруулаад талх таллаж төмс ширхэглээд аьч айж байхдаа таарна

0  |  0
ялгарсан МАН(202.179.31.78) 2017 оны 08 сарын 07

МАН-н хүмүүсийг хараад байхад ерөнхийдөө Бүгд л ундуй сундуйчууд байдаг ш дээ. Бас ичих гээчийг бүр мэддэггүй. Би бүр яагаад ийм хүмүүс нь ингээд МАН-д ялгараад орчидгийн бол гээд гайхаад байдгийн

0  |  0
ялгарсан МАН(202.179.31.78) 2017 оны 08 сарын 07

МАН-н хүмүүсийг хараад байхад ерөнхийдөө Бүгд л ундуй сундуйчууд байдаг ш дээ. Бас ичих гээчийг бүр мэддэггүй. Би бүр яагаад ийм хүмүүс нь ингээд МАН-д ялгараад орчидгийн бол гээд гайхаад байдгийн

0  |  0
яяяяяяяя(202.179.27.46) 2017 оны 08 сарын 07

СБДЭМН-ийн дарга эмэгтэй ч бас НО-той их л мөнгөтэй хүндээ

0  |  0
зочин(103.229.122.162) 2017 оны 08 сарын 07

бага албан тушаалаас эхлээд бугд ханштай бсн бугд огсон огоогуй хун нэг ч бхгуй ээ

0  |  0
unshigts(27.123.212.129) 2017 оны 08 сарын 07

xezee yamar surguuli togsson xun be? ene Sandui? germand barilga deer xar ajil xiigeed l yawdag bsan 10 aad jiliin umno. tend law surguuli togsoogui. end ireed l genet darga bolood bayjsan daa

0  |  0
unshigts(27.123.212.129) 2017 оны 08 сарын 07

xezee yamar surguuli togsson xun be? ene Sandui? germand barilga deer xar ajil xiigeed l yawdag bsan 10 aad jiliin umno. tend law surguuli togsoogui. end ireed l genet darga bolood bayjsan daa

0  |  0
unshigts(27.123.212.129) 2017 оны 08 сарын 07

xezee yamar surguuli togsson xun be? ene Sandui? germand barilga deer xar ajil xiigeed l yawdag bsan 10 aad jiliin umno. tend law surguuli togsoogui. end ireed l genet darga bolood bayjsan daa

0  |  0
за(150.129.143.105) 2017 оны 08 сарын 07

МАНЫ их хуралд МОНГОЛ ЯЛНА хөдөлгөөн өррнүүлэх хэрэгтэй

0  |  0
Давгаа(66.181.178.146) 2017 оны 08 сарын 07

Зөв шүү дээ.Ямар шалгуураар төрд шургалсанг нь тогтоож шалгах х.тэй. Бүгдийг нь шалгах х.тэй. Мэргэжлийн бус янз бүрийн ченж,шахаачид хүртэл хурган дарга болчихсон явж байна . Үүнийг бүгд л харж байгаа. Мэргэжлийн бус мөнгөөр албан тушаалд суусан хүмүүсийг зайлуулах х.тэй. 60 тэрбумын авилгачид,дарга,хурганууд мэргэжлийн хүмүүст нь зайгаа тавьж өгөөд, Монгол улс эмх цэгцэндээ орж хөгжинө гэдэгт итгэж байна шүү! Ерөнхийлөгч өө

0  |  0
сонгогч(202.72.245.122) 2017 оны 08 сарын 07

Сүүлийн 1 жилийн дотор төрийн байгууллага, төрийн өмчийн компаниудад ажилд орсон хүмүүс бүгд 1 цонхны бодлогоор, МАН-д мөнгө өгч, 65 гишүүний бланкан дээр тэдний гарын үсгийн цуглуулгатайгаар ажилд орсон

0  |  0
Зоорий(202.70.46.208) 2017 оны 08 сарын 07

Багануур хувьцаат компани гэхэд захирал нь 3 тэрбум гээд бод.Санхүүгийн албаны дарга нь гаальд ажиллаж байгаад ирсэн.Гаалиас илүү ашигтай болоод л ирсэн байх мөнгөний судсан дээр ирээ байх даа

0  |  0
ОНИГООТОЙ ЮМ(202.9.43.43) 2017 оны 08 сарын 07

2016 ОНД ШИНЭЭР ТӨРИЙН АЛБАНД ОРСОН БҮХ ХҮНИЙГ ШАЛГАХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ДАНДАА АВИЛГА ХАХУУЛЬ ӨГЧ ОРСОН. ЭД НАРЫН ӨНДӨР МЭДЛЭГ БОЛОВСРОЛООР ДУТААД АЖИЛД АВАВ ГЭЖ ДЭЭ.

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.42.204) 2017 оны 08 сарын 07

Түргэн зайлуулах хэрэгтэй

0  |  0
zoochin(27.123.214.125) 2017 оны 08 сарын 07

Toriin alband handiw ogj darga bolson buduun hooson tolgoinuudtaigaa hariustlaga huleeh heregtei toriin albanii shalgalt ogoogui,stergiin alba haagaagui namiin nereer darganstardaad yun ogstroh hariustlaga toost

0  |  0
irgen(202.179.25.216) 2017 оны 08 сарын 07

Songuuliin daraagaar medeej turiin alband shineer ochson humuus zaluuchuud baigaa sh dee . Ted uneheer medleg chadvaraaraa ajild tomilogdson eseh talaar uuriin duu hooloigoo odoog boltol gargaj chadahgui baigaa uchir ni u ve . MAN gishuud mun odoog hurtel alban tushaalaa hashij baigaa 2012-2016 ond turd ochson alban haagchid bas yagaad duugui suugaad bna , shudarga humuus olon l baikh , ene ulig boltloo urigdaj baigaa heregt unen muniin talaar medeelel hiih tsag bolson ...... Namuud suuliin 20 jil handiv nereer alban tushaaliig solij bsan gedeg .... uneniig heleech Ulst urchid

0  |  0
irgen(202.179.27.171) 2017 оны 08 сарын 07

ogtsoroochee,nudnii bulai,

0  |  0
МАН-ЫН ГИШҮҮН(103.57.93.134) 2017 оны 08 сарын 07

ТӨРӨӨ ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛ ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ ТӨРИЙН АЛБЫГ МАФИЖСАН СҮЛЖЭЭ БОЛГОСОН МАН - Д ШУРГАЛСАН М.ЭНХБОЛД , Ж.МӨНХБАТ , Ц. НЯМДОРЖ , С.БАЯР , ГАНТУЛГА , Ц.САНДУЙ НАР ТЭДНИЙ ГАР ХӨЛИЙГ НАМ , ТӨРӨӨС ҮТЭР ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ!!! ЖИРИЙН ИРГЭДИЙН ТӨРДӨӨ , ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ИТГЭХ ИТГЭЛ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ СЭРГЭХГҮЙ !!! ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ҮАБ -Д НӨЛӨӨЛӨХҮЙЦ НОЦТОЙ ГЭМТ ҮЙЛДЭЛ!!!

0  |  0
Sonor(202.179.27.9) 2017 оны 08 сарын 07

ter TV-eer yariltslaga uguhduu UNEN gej yarilaa odoo UNENIIHEE tald bat zogsoj bgaa bol TURIIN AJILD CHUDUR TUSHAA BOLOLGUI OGTSOROOCH CHI.Ichij uhmeer yumaa ene ard tumniig 2 taltsuulj bdag

0  |  0
Зочин(122.201.31.164) 2017 оны 08 сарын 07

Огцруулна гэдэг бол хариуцлага хулээлгэж байгаа хэрэг биш. Яг унэнийг хэлэхэд энэ хувалзнуудын толгойг илээд л енгерееж байгаа хэрэг. Огцруулаад, зохих шийтгэвэрийг оноож, зохих есны шанг гь хуртээх естой! Сандуй болоод Сундуйн Батболд ч адил новшрогчдыг зайлуулах хэрэгтэй!

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 07

chukhal dur esgechikheji ee . khuwalz chini

0  |  0
Top