Өнжүүлийн алдартнуудын наадамд Ч.Санжаадамба зодоглон түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07


Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа хийгээд дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Тэдгээрийн төлөөлөл Монгол улсын баатар Пунцагийн ШАГДАРСҮРЭН, Монгол улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн СОСОРБАРАМ, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН, Монгол улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын АРИУНБААТАР нарт хүндэтгэл үзүүлж сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Бэсрэг наадам” зохион байгууллаа. Тус наадам энэ сарын 5-6-ны өдрүүдөд болж өндөрлөсөн. Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө мөн л Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээсэн байв. “Бэсрэг наадам”-д их нас, даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьд бэлэглэлээ.

Л.Зул

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top