Хамба Номун хан З.Санждоржийг ийм болтол нь зоджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Монголын Бурхны шашинтны шинэ төв Монголын их хүрээ хийдийн тэргүүн, Хамба Номун хан З.Санждоржийн биед ноцтойтойгоор халдсан тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүний мэдээлснээр Хамба Номун хан З.Санждоржийг Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэлин хийдийн Хамба лам Д.Чойжамцын нарийн бичиг Б.Бүрнээ гэх лам зоджээ.

Тэрээр гэсгүгээ дагуулан Гандантэгчэлин хийдийн Да лам н.Бямбажавтай уулзаж, Даншиг наадмын хөтөлбөр авахаар ирж байгаа учраа хэлэхэд “Танай хийдэд хөтөлбөр өгөх боломж байхгүй. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Та Хамба ламын нарийн бичиг Б.Бүрнээгээс асуу” гэж хэлээд хоёр ламаа дууджээ.

Тэр үед Даваахүү болон нэг лам гарч ирээд, танай хийд Даншиг наадамд энэ удаа оролцох боломжгүй болсон. Харин Чойрт бүртгүүл. Мандат өгөх боломжгүй байна. Даншиг наадамд очоод нэрээ өгч бүртгүүлж, ороорой гэсэн хариу өгчээ. Гэтэл З.Санждоржийн хажууд зогсож байсан цагдаа тусгай хөтөлбөр гаргаж ирээд үзүүлсэн юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр З.Санждорж ярихдаа “Даншиг наадмын хөтөлбөрийг нь би цагдаагийн хажууд зогсоод сонирхож байтал Гандантэгчэлин хийдийн нарийн бичиг Б.Бүрнээ гарч ирээд, үгийн солиогүй шууд миний нүд рүү цохисон. Одоо миний нүд хөхөрчихөөд байна. Миний орхимжийг базаж шидэж, эрхэнд минь халдсан. Гандантэгчэлин хийдийн лам нар ингэж ёс зүйгүй үйлдэл хийж байгаа талаар би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Их гомдолтой байгаа” гэдгээ мэдэгдлээ. Тус хүрээ хийдийг Даншиг наадамд оруулахгүй гэж маргалдсанаас болж ийм байдал үүсчээ.

Тэрээр цааш нь ярихдээ “Бурхны шашин ийм хэмжээнд хүрсэнд үнэхээр их ичиж байна, шударга бус явдлыг би жигшиж байна. Намайг урьд нь олон удаагийн үйлдлээр олон сүсэгтний өмнө зодож байсан. Мөн 10-аад жилийн өмнө Далай ламыг Монголд ирэх үеэр тархийг минь гэмтээж, би гурван жил эмчлүүлсэн.

Би шашны хүний хувьд нэрэлхэж, нэр төрөө бодож, нууж явж байсан юм. Хэрээс хэтэрч байна. Энэ талаарх хэргийг Цагдаагийн байгууллага хаачихдаг. Гандантэгчэлин хийд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагаар хамгаалуулдаг. Олон жил биднийг дээрэлхэж дарлаж байгаа.” гэсэн юм.


С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(108.92.148.34) 2017 оны 08 сарын 08

Sanjdorj uuruu ch tiim ariun lam bish baihaa.Humuus am muutai yum bilee.

0  |  0
zochin (202.179.25.251) 2017 оны 08 сарын 08

sanjdorj chin aimaar shunaltai hooson tolgoitoi teneg durak sh dee. yun nom aildah ni buu hel zugeer yarij bgaa ni soliotoi hunii shinjtei sh dee

0  |  0
zochin (202.179.25.251) 2017 оны 08 сарын 08

ednii hiid bol tsever luivar hulgain gazar huniig aimaar zalilna. jinhene shashniig mongo bolgoj hunii suseg bishreliig dalimduulan luivar hiideg gazar. ! nom unshuulna geheer 1aaraa unshihgui geed 3-4 lam daguulj irne. Esvel ter lamaar tuuniig ni ene lamaar uuniig ni geh metchilen helj lam naraaa tejeede. Duleglen humuusiin susegeer toglodog aimaar maluud bgaam lam bish mal shuu. tiishee buu zugle. Harin Dashchoilon chin shudraga hun susgeeree baigaa ongoo ogood nomoo unshuuldag jinhene buyanii gazar baina lee. tiisheel och. Gandan ch bas l tsul zali luivar shuu dee. hunii susegiig mongoor bu

0  |  0
Khatan(122.201.24.67) 2017 оны 08 сарын 08

За энэ хүний тухайд бол айлын гэрийн тооноор орж бурхан хулгайлж байсан хулгайч гэдгээр нь л мэдэх юм байна. Хулгайч бас худалч л байна байлгүй.

0  |  0
(202.9.40.74) 2017 оны 08 сарын 07

Ер нь энэ шарын шашин хэмжээ хязгаараасаа халиад бүүр болохоон байлаа шүү? Юунаасаа ч болдог юм дотоод үзэл баримтлалаасаа болдогч юм уу. Жишээ нь улааны урсгал шарын гэх мэт за тэгээд лам нар гэдэг чинь хэзээнээсхөдөлмөр хийдэггүй хүний зовлон жаргалаа сэтгэхүйн тоглоом тоголж зүгээр сууж мөнгө шулдаг улс шүү дээ? Лам нар ер нь юу хийдэг юм бэ тийм ч учраас СОЦИАЛИЗМЫН ҮЕД ШАР ХУВАЛЗ гэж маш онож нэрэлсэн байдгиын билээ шүү

0  |  0
Санждорж бол хар хэр(202.21.106.111) 2017 оны 08 сарын 07

Хүмүүсийн итгэл үнэмшлээр даажигнадаг хар хон хэрээ, сенсаац дэгдээж гарч ирэхээсээ ичээсэй, нүдэнд харагдахгүй байж байх ухаан байдаггүй юу

0  |  0
Өөрөө мэдэж байгаа(202.21.106.111) 2017 оны 08 сарын 07

Санждорж бол луйварчин, удам дамжин хадгалагдаж байсан бурханыг маань аравнайлаад өгье гэж аваад цааш дамжуулан зарсан. Одоо ингэж жүжиг тавьж байгаа нь үнэн луйварчин харагдаж байна

0  |  0
Zochin(98.175.164.23) 2017 оны 08 сарын 07

Hohi ni muu zolig. Hyatadiin shugden shuteed ert deerees uees Mongolchuud shutgeg Gandan ruu dairaad baisan yum. Sanjdorj bol lam bish orgodol hulgai.

0  |  0
Лам(139.5.216.237) 2017 оны 08 сарын 07

Vхсэн элэнцгийн хамба мамба лалруудыг тvймэрт явуул!!!

0  |  0
Гоёо гоёо(103.229.123.240) 2017 оны 08 сарын 07

Энэ асман лам чинь хэдийд эрлэг номун хан болчихсон юм бэ? Удахгүй лам нарын нударган зодооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол оронд зохион байгуулнаа! Түрүүлсэнд нь хөдөлмөрийн баатар цол олгоно шүү, ерөнхийлөгч минь!

0  |  0
gana(202.72.245.165) 2017 оны 08 сарын 07

shariin shashnii gaigaar mongolchuud eruul setgehee boliod yu bol yu hiih yaha lam nertei maluudas asuudag bolson shu de ,gandan gj neg novshiin gazar bn,tur zasag chatsga tsarailj lam naraas aidag boltson tatvar avch chadahgui ,,ed nar ajil hiihgui hun huurch shulhaas uur yu hiideg yum be? taraaval taarna,sotsiolizmiin ued harin handiig ni haga darsan yumdag

0  |  0
lamantsar(66.181.181.116) 2017 оны 08 сарын 07

hureenii hiidiin bandi nar taarhaan baigaad negniihee halzan tolgoog haga tsohidog bolovoo

0  |  0
Ландрамнууд(66.181.185.231) 2017 оны 08 сарын 07

Бурхан Хун хоерын хооронд гуйгээд байдаг ченжуудэд би дургуй. Ялангуяа буддийн ченжууд их шинжгуй болж ирж байгаа

0  |  0
Зочин(202.70.33.242) 2017 оны 08 сарын 07

Хамбанцрууд хоорондоо нудралцаа юу

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 07

ene chin odoo yu ve, nogoo shashnii gazar geed baidag gazar iim l um bolj baidag baina, ter yasan tanhai hyn hiided ajillaj baidag um be, tom lamiig zodoj baina, irgediig byr alah um baina l daa, yasan ih nohor ve, yagaad ter daadamd oroh orohguig ene shiiddeg um be, lam , hiid baitugai hyn byr oroh estoi bizdee hysvel,,,,byr end chin ih aihtar deglem, huuli bus asuudal nyyrlesen gazar baina shdee

0  |  0
Top