70 хүрсэн ч гайхалтай харагддаг оддын гоо сайхны нууц

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Эдгээр алдартай эмэгтэйчүүд тэтгэврийн гэгддэг насанд хүрсэн ч тэднийг “хөгшчүүд” гэж хэлэхэд хэл эвлэмээргүй. Тэд гоо сайхан, биеэ авч яваа байдлаараа нас бол зүгээр л тоо гэдгийг баталж явна.

Шер


Шер 71 настай. 50-ийг нь тэр тайзан дээр өнгөрүүлсэн. Гэхдээ тэр одоо ч чацуутнуудаасаа залуу харагдсаар. Тэр яаж ийм байдаг байна вэ гэвэл их энгийн аж. Шер гоо сайханчийнхаа өгдөг өөрт нь яг тохирдог зөвлөгөөг дагадаг байна. Гоо сайхны мэс засалд орсон удаа бий ч хэтрүүлэхгүйг хичээдэг аж.

Эдита Пьеха


Эдита Пьеха бол бүхэл бүтэн үеийн шүтээн. Дуучин гэхдээ өөрийгөө хэзээ ч сайхан бүсгүй гэж боддоггүй аж. Зүгээр л өөртөө арчаатай байхыг хүсдэг гэнэ. Зөвлөлтийн нэгэн үеийн домог тэрбээр одоо 79 настай. Эдита Станиславовна зөв хооллож, цэвэр агаарт байнга гарч, фейсфитнесээр идэвхтэй хичээллэдгийнхээ ачаар наснаасаа залуу харагддаг аж.

Ракель Уэлч      

     

Ракель Уэлч нь Жеймс Бондын цувралын “тагнуулч 007”-гийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Гоолиг бие, хөөрхөн царай, сайхан үс гээд л. Одоо тэр 76 настай ч урьдын адил дур булаам харагдсаар. Уэлч гоо сайхныхаа нууцыг зөв хооллолт, йогоор хичээллэн хүчний дасгалууд хийдэгтэйгээ холбон тайлбарладаг. Гоо сайхны мэс ажилбараас тэр татгалзаагүй ч тэгтлээ их хийлгээгүй.

Жейн Фонда


Тэр энэ жил 80 нас хүрч байна гээд бод доо. Жейнд залуу харагдах нууц байдаг нь 30 хувь сайн ген, 30 хувь секс, 30 хувь эрүүл амьдралын хэлбэр гэнэ. Харин үлдсэн 10 хувийг нь тэр хэлдэггүй.

Голди Хоун


Холливудад Голди Хоуныг 71 настай бүсгүй гэж нэрлэдэг. Жүжигчин залуу нас, гоо сайхныхаа төлөө тэмцэх хэрэгтэй гэж ярьдаг билээ. Тэрбээр гоо сайхны мэс засалч дээр очдогоо нуудаггүй.

Сьюзан Сарандон


Жүжигчин Сьюзан Сарандон өөрөө ч ийм өндөр настай болсондоо итгэж чаддаггүй аж. 70 настай ч тэрбээр гоо сайхны тарилга, мэс засал гэж огт гүйгээгүй. Элдэв зүйл нүүрийг нь амьд хүнийх биш юм шиг болгоно гэж айдаг түүний энэ айдас их зөв байсан гэлтэй.

София Ротару


Оросын дуучин София Ротару хоёр сарын дараа 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Тэрбээр гоо сайхныхаа төлөө юу ч хийж чадна гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.

Софи Лорен


Софи Лорен бүхий л амьдралынхаа туршид “Чи залхуу бол гоё байхад хэцүү” гэх дүрмийг мөрджээ. Тэрбээр 82 настай. Залуудаа ямар байсан яг түүн шигээ өглөө бүр эрт босч, дасгал хийж, цэвэр агаарт байн эрүүл хооллолтыг эрхэмлэдэг байна. Тэрбээр оливын тосыг хоолондоо ч, гоо сайхандаа ч ашигласнаар сайхан арьстай байдаг аж.

Жоан Коллинз

Жоан Коллинз анхныхаа дүрд 65 жилийн өмнө тоглож байжээ. Одоо тэр 84 настай. Түүний гоо сайхны нууц нь идэвхтэй бэлгийн амьдрал байж магадгүй юм. Жоан таван удаа нөхөрт гарсан билээ. Тав дахь нөхөр нь түүнээс 32 насаар дүү.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya(103.57.92.85) 2017 оны 08 сарын 09

sopiya potary chine moldov ulsiinh shuu dee

0  |  0
Зөв бичиж бай(66.181.179.238) 2017 оны 08 сарын 07

София Ротару Оросынх биш Украины ардын жүжигчин дуучин харин Зөвлөлт Холбоот Улсын гавьяат жүжигчин байсан.

0  |  0
эмэгтэй(122.201.21.112) 2017 оны 08 сарын 07

София Ротару л гоё байна даа.Залуудаа ч ийм л байсан.

0  |  0
иргэн(202.70.46.228) 2017 оны 08 сарын 07

Софи Ротару гайхалтай эмэгтэй

0  |  0
Top