Н.Номтойбаяр сайд аа Ч.Ганжавхлангаас суралц

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

  Баянхошуу, Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд “Ид шидийн орон” төслийн хос барилга сүндэрлэн босч байна. Лантуун дохио ТББ-ын хэрэгжүүлж байгаа тус төсөл нь зорилтот бүлгийн амьжиргааны төвшин доогуур, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхэд хөгжлийн төв болон ажиллах билээ.

Ч.Ганжавхлан тэргүүтэй Лантуун дохио ТББ-ын залуучууд итгэл сэтгэл, хүсэл мөрөөдлөө тээн энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Урьд өмнө, залуучууд сайн дурынхан ийм том бүтээн байгуулалтыг босгож байгаагүй билээ. Төрөөс нэг ч төгрөг, санхүүжилт авалгүйгээр төслийг хэрэгжүүлж байгаад олон хүн талархалтай хүлээж авч байгаа. Төслийн үйл ажиллагаан хүндэтгэлтэй хандаж байгаа, дэмжиж оролцож буй мянган мянга иргэд бий. Хийж, бүтээн байгуулъя гэвэл болдог гэдгийг  “Лантуун дохио”-ын залуучууд харуулж байна. Үнэхээр нийгэмд хэрэгцээтэй, цаг үеэ олсон оновчтой санаачлагыг гаргахад, олон нийт сэтгэл гарган дэмжихэд бэлэн гэдгийг энэ төсөл харууллаа.

Хүчирхийлэлд өртсөн, өнчин хоцорсон, ээж аавдаа адлагдсан мянга мянган хүүхдийн хувь заяаг Монголын төр тоолгүй орхисоор хэдэн арван жилийг үдсэн. Харин төрийн алдагдсан бодлогын орон зайг сайн дурынхан ийнхүү гүйцэтгэж байна. Олон хүний итгэл сэтгэлээр бүтэж буй энэхүү бүтээн байгуулалтыг дэмжих “харах нүд” харин төрд алга ажээ. Газраа хүртэл залуучууд хандивын мөнгөөр худалдаж авчээ. Үүнд нь Ажай гэгээн 3000 доллар хандивлав. Гаднын гэгээнтэн хүртэл энэ төсөлд санаагаа чилээж байтал салбар хариуцсан, яам, тамгын газраас ямар нэгэн реакц алга.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам нь иргэдэд халамж үйлчилгээ үзүүлэх, зорилтод бүлгийн хүүхдүүд өсч торних, аюулгүй амьдрах орчинд нь анхаарал хандуулах ёстой төрийн төв байгууллага. Төрийн өмнөөс хүүхэд багачуудын төлөө цаг наргүй ажиллаж буй сайн үйлсийн эздэд яамнаас дэмжлэг үзүүлсэн нь үгүй. Хүчирхийлэл, ядуурал, дулаан гэр орон, боловсрол, эрүүл мэндийн асуудал тулгамдаж буй олон мянган хүүхдэд төр, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам хайр халамжаа үзүүлэх ёстой. Зөв оновчтой бодлого гарган хэрэгжүүлэх учиртай. 

 Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн хамгаалал, хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэв. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн төлөө юу хийв гэдгийг асуух хэрэгтэй билээ. Харанхуй гудамж, орон гэргүй, өнчин хоцорсон хүүхдүүдийн төлөө Засгийн газар ямар ажил хийв.

Дулаан гэр орон, хоол хүнс, хайр халамж, тоглоомын талбай Монгол хүүхдүүдэд, тэр тусмаа гэр хорооллын эмзэг бүлгийнхэнд юунаас ч илүү чухал гэдгийг “Лантуун дохио”-гийн залуучууд сайн мэднэ. Харин Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаярт хар бор амьдрал, харанхуй гудамжны тухай ямар төсөөлөл байдаг юм бол оо. Нийгмийн хамгаалал, хүүхдийн хөгжил, хамгааллын талаар Н.Номтойбаяр  сайдад мэдлэг, туршлага дутаж байгаа бол “Лантуун дохио”-гийн залуучуудаас суралцаарай.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
666(103.57.93.254) 2017 оны 08 сарын 09

Энэ Номгүйбаяр гэж адгийн шаар шүү дээ. Үхэж далд орвол таарна. Хүн хутгална, хүүхэн хүчиндэнэ, хоёр хөөрхөн бамбаруушаа дагуулсан баавгайг бамбарууштай нь хамт буудах ална. Ийм лалар шүү дээ. Ийм улаан махны хэрэгтнээр сайд хийлгэж байх гэж дээ. Энэ МАН намынхан юм боддогүй мангарууд юмаа.

0  |  0
Юмуу(27.123.212.140) 2017 оны 08 сарын 08

Монголчууд Номтойбаяраас сайн юм хүлээх хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ хүн энэ насандаа төрөл арилждаггүй л юм бол Монголын төлөө сэтгэл зүрхээрээ ажиллах нь юу л бол.

0  |  0
уншигч (202.9.42.229) 2017 оны 08 сарын 08

Ч. Ганжавхлан мундаг хүү юм билээ. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж. Байгаа байдлаасаа л нэг сайхан энергитэй хүү харагдаад байгаа юм даа. Ганжавхлан д болон хамтран ажиллаж байгаа залууст нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
сүрэн(202.9.40.144) 2017 оны 08 сарын 08

барилга босч байгаа очоод хар ганжавхлан миний дүү мундаг шүү

0  |  0
Номуун(202.55.191.205) 2017 оны 08 сарын 08

Яг босч байгаамуу, явцын зураг алга байна, байгаа нь цаасан дээр байдаг төслийн л зураг байна шдэ, тэгээд ч боссон хойноо үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөөд шал ондоо болох нь зөндөө л байдаг шдэ. Мөн яаманд, сайдад хандаж туслалцаа хүсч байсан юмуу, аль хаана ямар зориулалтаар барилга босч байгааг сайд, яам, ер нь хэн ч мэдэх боломж байгаа юу, тааж мэддэг далд шидтэн биш ямар. Хүнийг шүүмжилж болно, харин учир утгагүй гүтгэж, доромжилж болохгүй Б.Янжиндуламаа.

0  |  0
Монгол(59.153.115.96) 2017 оны 08 сарын 08

Сайдын маань нэр арай гоё уу даан ч гомдмоор номгүйбаяр шүү авахаас аав нь мөнгөтэй юм даа өөрөө бол хогийн тантан л гэсэн үг аймшиг монголын гамшиг

0  |  0
Nomkoo(202.9.41.97) 2017 оны 08 сарын 08

Ene teneg Nomtoibayr neeree suraltsah heregtei dee. daanch teeng nuhur duu. Ganchavhlang said bolgochihvol Nomtoigoos deer ajillan daa.

0  |  0
иргэн(66.181.178.98) 2017 оны 08 сарын 08

Юу боллоо гэж ийм зүйл рүү гар сунгах вэ:Учир нь өөрт нь ганц ч төгрөгний ашиг унахгүй Номтой баяраас юу ч бүү горьд

0  |  0
Б(59.153.115.96) 2017 оны 08 сарын 08

Юуг юутай харьцуулаад байна вэ наад хоёр хүний чинь болосрол хандлага хүн чанар тэнгэр газар шиг зөрүүтэй ганжавхлан сайн залуу нөгөөх бол чөтгөрийн зулзага

0  |  0
Top