Малын гоц халдварт өвчинтэй тэмцсээр байна


Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарч лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар бид мэдээлсэн. Одоогоор тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин дэгдэж, тус дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар “Шуурхай удирдлагын штаб” 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт устгасан үхрийн тоо 118 болсныг тус штабаас мэдээлэв.

Г.Нис

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )