Бөхчүүдийн паян буюу хөгжилтэй болсон явдлууд

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Нэмэлт орлого олох арга

 

60, 70-аад онд бөх жолооч нар бүгд л ачаагаа өөрөө ачиж буулгадаг байв даа. Тэр нь нэг талаар цалинд нь ч нэмэр болдог, бэлтгэл сургуулилт ч болдог байжээ. Тэр жил Түвшин заан Дорнод аймгаас улсын аваргад оролцох тамирчдыг хотод хүргэж өгчээ. Харин эргэж ирээд хөлс мөнгөө бодуулахдаа падааныхаа “Ачааны нэр” гэсэн баганад ”20 тамирчин” гэж бичээд, “Гараар ачиж, гараар буулгасан” хэмээн бичсэн байсан юм гэдэг.

 

 

“Уянгын зам нь нарийхан”

 

Том Санжаа тээврийн жолоочоор ажиллаж байхдаа Өвөрхангайн Уянга руу явах тун дургүй байжээ. Авто баазын диспетчер залуу нэгэн удаа заанаас Уянга руу явуулах болохоор л хямсганаад унадгийнх нь учрыг асуутал, “Уянгын зам нь нарийхан” гэсэн гэдэг. Учир нь Уянга сум нарийн гудамжуудтай, тэнд нь бас мухар гудамж ихтэй, машин эргэж гарах гэж маневр их хийх шаардлагатай болдог байжээ. Заан албан үүргээ гүйцэтгэчихээд айл их хэсдэг байсан юм гэдэг.

 

 “Би “Хилчин”-ий Баасандорж”

 

Улсын харцага Д.Баасандорж машинтайгаа явж байтал нэгэн бүсгүй гар өргөн зогсох нь харагджээ. “Аятайхан бүсгүй байна, танилцвал зүгээр юм даа” хэмээн бодох зуураа бүсгүйг хүргэж өгөхөөр зогсчээ. Дайгдсан бүсгүй “Хорооллын “Номин” гэхэд бодолдоо “төөрсөн” харцага хариуд нь ”Би “Хилчин”-ий Баасандорж” гэж хариулсан нь үнэн юм гэдэг шүү. 

 

Б.Хурцболд

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(203.91.115.45) 2020 оны 05 сарын 12

horoolliin nomintoi uulzdag ni do.GANHUYAG arslan shuu dee.hurts bold zohiogool yawchih ymaa kk

0  |  1
.(203.91.115.45) 2017 оны 08 сарын 09

horoolliin nomintoi uulzdag ni do.GANHUYAG arslan shuu dee.hurts bold zohiogool yawchih ymaa kk

0  |  0
.(203.91.115.45) 2017 оны 08 сарын 09

horoolliin nomintoi uulzdag ni do.GANHUYAG arslan shuu dee.hurts bold zohiogool yawchih ymaa kk

0  |  0
.(203.91.115.45) 2017 оны 08 сарын 09

horoolliin nomintoi uulzdag ni do.GANHUYAG arslan shuu dee.hurts bold zohiogool yawchih ymaa kk

0  |  0
зочин(139.5.216.80) 2017 оны 08 сарын 09

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top