Юри Власкогийн амьдралын сүүлийн мөчийг харуулсан бичлэг ил боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Европын залуучуудын хошой аварга Юри Власког танихгүй мэдэхгүй хүн өдгөө бараг байхгүй биз ээ. Гэвч харамсалтайгаар Юри Власко хорвоог орхисон тухай мэдээлэл цацагдаад байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ОХУ-ын Буриад муж улсад Юри Власко амиа алдсан байна. Тодруулбал, Байгаль нуурын эрэг дээр тус хэрэг болсон бөгөөд, Юри Власко бусдын гарт амиа алдсан юм.

Тэгвэл тамирчны амьдралын сүүлийн мөчийг харуулсан бичлэгийг олон нийтэд дэлгэлээ. Улаан биеийн тамирын хувцастай Ю.Власког хутгалж, газар унасных нь дараа ч толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн нь уг бичлэгт тодорхой харагдаж байгаа юм. 
Түүнийг хөнөөсөн хэргээр хоёр сэжигтэнг баривчилсан бөгөөд хоёул бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй гэнэ.
Хохирогч Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон нэгэн Олон улсын тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн юм. Улмаар тэмцээнээс хойш хоёр хоногийн дараа хэсэг найзуудынхаа хамтаар Байгаль нуурын эрэгт амарч яваад ийн амиа алдсан байна. Түүнийг өнгөрсөн даваа гаригт төрсөн нутаг Оса тосгонд нь оршуулжээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsagdaa(97.126.11.217) 2017 оны 08 сарын 08

Iimerhuu uim tavihaa boliochee

0  |  0
Zochin(78.102.223.57) 2017 оны 08 сарын 08

Aimaar umaa

0  |  0
Tg(27.123.212.140) 2017 оны 08 сарын 08

Burhan mine haramsaj bn humuus ymar hertagii yum be um mani bad mi hum sain toroliig oloh boltugai

0  |  0
Top