Т.Баасанцогт: МАН-ыг хөрөнгө мөнгө, албан тушаалд шунасан БҮЛЭГЛЭЛ удирдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөн МАН-ын дарга М.Энхболдод МАН-ын ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар тус хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогттой ярилцлаа.

 -“МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа" зэрэг МАН-ын дотоод асуудлыг шударгаар шийдвэрлэхийн тулд  та бүхэн МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө"  хөдөлгөөнийг эхлүүлээд байгаагаа мэдэгдсэн. Тус хөдөлгөөнийг зүүний хүчний буюу У.Хүрэлсүхтэй холбоотой гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Тийм ээ. Хардлага байхыг үгүйсгэхгүй. Товчхондоо, бидний нөхдүүд 1997 онд МАСЗХ-г хамтран үүсгэн байгуулалцаж явсан түүхтэй.1990-ээд оны эхэн үеэс МАХН-ын (хуучнаар) гишүүд нь намаасаа гарч залуучууд “МАХН-ыг хөгшчүүл, цагаан толгойтнуудын нам” гэж нэрлэж зугтдаг байх үед МАХН-ын гишүүд, дэмжигчдээ бэхжүүлэх, үзэл баримтлал, үйл ажиллагааг нь сурталчилан таниулах нэн шаардлагатай цаг үе байсан. Энэхүү түүхэн  үүргийг  МАСЗХ гүйцэтгэж, анхны ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх юм.  Тухайн үед бид бүгдээрээ намынхаа төлөө өөрсдийн хөрөнгө мөнгө, итгэл сэтгэлээ зориулж явсан. Тэр ч байтугай манай зарим залуус энэ байгууллагыг босгож бэхжүүлэхийн төлөө өөрт байгаа өмч хөрөнгө болох зурагт, телевизээ ломбарданд тавьж хөрөнгө мөнгөө босгон зүтгэж байсан болохоор бидний дунд 20 жилийн үерхэл нөхөрлөл бий. Тийм болохоор нийгэмд  дээрх хардлага байгаа болов уу.  Хэрвээ тухайн үед МАХН-ыг шинэ залуу боловсон хүчнүүдээр бэхжүүлж, намаа авч үлдээгүй бол өдгөө ардчилсан нам дангаараа улс төрийг удирдаад явсан бол өнөөдөр Монгол Улсын хувь заяа хаана байх байсан бол гэдгийг бид дор бүрээ бодох хэрэгтэй.Засагт МАН гарвал МУ-ын эдийн засаг өсч байдаг харин АН гарвал эсрэгээрээ буурч байдаг үзэгдлийг бид өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа  олж харлаа шүү дээ.Тийм ч учраас бид намынхаа төлөө дуугарах эрхтэй гишүүд нь юм. МАН УИХ болон орон нутгийн сонгуульд үнэмэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан. Гэтэл жилийн хугацаанд энэ рейтинг хэрхэн яаж  буурав. УИХ-д 65 суудал авсан явдал бол МАН-ыг мэргэжлийн засгийн газар байгуулах юм байна гэдэгт, хоёрт, улс орноо эдийн засгийн хүндрэлээс аваад гарчих чадвартай нам юм гэж итгэсний үндсэнд мөрийн хөтөлбөрөө  бүрэн хэрэгжүүлэх боломжийг ард түмэн  олгосон. Гэтэл бодит байдалд МАН-аас байгуулагдсан засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, цөөнхийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нь "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөнийг өрнүүлэхэд хүргэж байгаа юм.

-МАН-ын дотоод ардчилал, эв нэгдэл үгүй боллоо гэж ярилаа. Үүнийгээ хэзээ, хаана гээчихэв?

-Дотоод хямрал олон жилийн өмнөөс яригдсан. Үүнийг засах гэж намын гишүүд намын дотооддоо  шинэчлэл, хөдөлгөөнгүүдийг хэдэнтээ өрнүүлж байсан. Ер нь шинэчлэл гэдэг нь өөрөө байнгын үйл явц. Бидний хүсээд байгаа шинэчлэлт өөрчлөлт нь бодит үр дүнд хүрэх ёстой. Манай намд хариуцлагаа хүлээж чаддаг. шударга хүмүүс олон байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ шударга ёс нь  алдагдсан учраас ийм байдалд хүрээд байгаа юм. Нэгдүгээрт, албан тушаалын төлөөх, хоёрт, хөрөнгө мөнгөнд үйлчилсэн цөөн хэдэн нөхөд намыг удирдаад байна.

-Тэдгээр хүмүүсээс нэрлэвэл?

-Тэдний хэн нь хэн бэ гэдэг нь нийгэмд хэдийнээ ил болсон. Тухайлбал, М.Энхболд дарга төрийн албыг үнэлж, худалдах замаар  60 тэрбумыг босгох тухай бичлэг олон нийтэд ил болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн гол шалтгаан боллоо. Мөн мэргэжлийн засгийн газрыг байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан  атал нөгөө л олигархи бүлэглэл хувалз шиг шигдсэн. Угтаа Ерөнхий сайд нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гол субъект нь.  Иргэд татварын дарамтад ноёлуулах гэж манай намыг сонгоогүй биз дээ. Гэтэл бодит байдал  ийм болчихоод л  байна. Энэ мэт хэлснээсээ буцаж, шударга бус үйлдлүүд гаргаж буйд нь эрхгүй бид бухимдаж байгаа юм. Одоо дуугарах цаг болсон.

-Өнгөрсөн сарын сүүлээр МАН-ын дарга М.Энхболд өөрийн нүүр хуудастаа “Бага хурлыг ирэх есдүгээр сард хуралдуулах" тухай мэдээлсэн байдаг ч энэ нь ташаа мэдээлэл болж хувирсан. Үүнээс харахад,  шинэ дарга томилох асуудалд нэг их яарахгүй байгаа бололтой?

-Ер нь ямар ч тохиолдолд нүүр номын хуудас болон твиттер хуудаст нийтлэгдсэн мэдээлэл МАН-ын албан ёсны баримт бичиг биш, үүгээр үзэл бодлоо илэрхийлэх нь намын үзэл баримтлалын ёс зүйд  ч нийцэхгүй тул намын даргын албан ёсны байр суурь гэж үзэхгүй. Тийм учраас намын дарга энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Үүнээс харахад М.Энхболд дарга Бага хурлыг хуралдуулахад яаравчлуулахгүй санаатайгаар удаашруулж буй хардлагыг бидэнд төрүүлж байгаа юм. МАН-ын үнэт зүйл гэж бий. Энэ нь асуудал гарвал даруй гишүүдээрээ хэлэлцэж засаж залруулдаг, шүүмжлэх тал дээр ч зоригтой хэлж, ярьж шийдлээ олж чаддаг тийм л нам байсан. Гэтэл энэ үнэт зүйлээ одоо алдаж байна. Магадгүй бусдын ярьж байгаагаас харахад, Их хурлыг он дамнуулж хойшлуулах сонирхол цөөн хэдэн хүн байна гэх хардлагыг бусдад төрүүлж буйг  энд нуух юун. Ингэж намын эрх ашгаар тоглолт хийж болохгүй. Цаана нь бүхэл бүтэн улс орны  эрх ашиг гэж бий. Өөрөөр хэлбэл  тариаланчдын  ургац хураалт мөн малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил, улсынхаа төсөв төлөвлөгөө батлах зэрэг их ажлууд байдаг. Тиймээс эдгээрээс урьтаж, 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр МАН-ын бага хурлыг зарлан хуралдуулж их хурлын товоо зарлахыг шаардаж байгаа юм.  МАН-ын дээд байгууллага нь Их хурал. Цаг алдаж болохгүй. Иймээс л бид Их хурлыг яаравчлуулаад байгаа юм.



-МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөн намын даргадаа шаардлага хүргүүлсэн байгаа шүү дээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол та бүхний  дараагийн алхам юу байх вэ?

-МАН бол жирийн гишүүдийнхээ үгийг сонсдог улс төрийн соёлтой нам. Тийм ч учраас МАН-ын дарга М.Энхболдыг улс төрчийн ноён нуруу гаргаж үндсэн дүрмийнхээ дагуу бидний шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй байх аваас энэ нь  МАН-ын удирдлага жирийн гишүүдээ сонсохоо больсон, дотоод ардчилалгүй, намын дарангуйлал тогтсоныг илэрхийлэх болно. Бид энэхүү хөдөлгөөнөө улс төрийн соёл болоод намын үндсэн дүрэмдээ нийцүүлэн илэрхийлж байгаа. Ийм байтал хүсэлт, шаардлагыг маань хүлээж авахгүй бол  тэмцлийн хурц хэлбэрт шилжихээс өөр аргагүйд хүрнэ. Уг нь дарамт шахалт үзүүлсэн популизм  хийхийг хүсэхгүй байна л даа. 

-Танай хөдөлгөөнийг олон нийтийн зүгээс хэрхэн хүлээж авч байна вэ. МАН-д АН шиг шинэчлэл хийх цаг нь ирсэн гэж харах ч нэгэн байна?

-Сошил орчинд янз бүрийн л хандлагууд ажиглагдаж байна.  Хөдөө орон нутаг, нийслэлийн дүүргүүдээс намын гишүүд, найз нөхөд  маш олноороо холбогдон дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Энэ бол бодит хандлага. Өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Архангай, Өмнөговь зэрэг аймгуудаас дэмжиж байгаагаа илэрхийлж төлөөлөгчиддөө явуулсан байгаа.  Мөн зарим аймгууд орон нутагтаа зохион байгуулалтад орж  хөдөлгөөн  өрнүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын засаглал АН-д шинэчлэлийг өрнүүлүүллээ. Үүнтэй адил МАН-ын гишүүд дэмжигчид өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харж болохоор байлаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав.  Ерөнхийлөгчийн сонгуулийн  санал хураалтын үр дүнг  нарийвчлан авч үзвэл,  саналаа өгөөгүй гишүүд манай намд олон байгаа нь яах ч аргагүй шинэчлэлийг хүсэж буй илэрхийлэл. Улс төрийн өөрчлөлт шинэчлэл байнгын явагдаж байдаг гэж дээр хэлсэн. Гэхдээ энэ шинэчлэл далайцтай хийгдэж байж намын нийт гишүүдийнхээ  хүсэл сонирхолд нийцнэ. Бид үүний төлөө л явж байна.

-Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн явдал нь сар том итгэл үзүүлснийх. Гэтэл тэр их итгэлийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн хариулж байгаа нь тэдний гаргаж буй бодлого, шийдвэрээс илт харагдаж байна. Ийн байтал МАН-ын гишүүд дэмжигчид чимээгүй байгаа нь эргэлзсэнийх үү эсвэл итгэлээ тээсээр л байгаагийнх уу?

-Намын гишүүдийн итгэл үнэмшилтэй л холбоотой. Нам нь өөрөө итгэл үнэмшлээр нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл. Итгэл үнэмшил нь эргэлзээнд хүргэснийх. Өөрөөр хэлбэл манай лидерүүдийн гаргаж буй бодлого шийдвэрүүдэд  “Арай үгүй байлгүй дээ” гэсэн эргэлзсэн хандлагаар хандаж байгаа юм. Эргэлзээ үгүй болсон цагт манай гишүүд язгуур эрх ашгийнхаа төлөө нэгдэж дуугарч чадна. Тийм ч учраас энэхүү хөдөлгөөндөө нэгдэхийг уриалж байна.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чаваас(202.9.43.218) 2017 оны 08 сарын 12

энхболдын хийж буй ажил өөрөө сая л нэг мэсэн байлгүй сохайчоод мэдээгүй юм биш бгаа????

0  |  0
Зочин(203.91.112.6) 2017 оны 08 сарын 11

МАН-ыг хүчийг сулруулж хооронд нь яс хаях явдал их байна.Нөгөө талаас МАН-аа бодохоос илүү албан тушаалын төлөө чадамжгүй боловч мөнгө хөрөнгөөр дэвшиж байгаа хүмүүс байна. Иймд намын шинэчлэлийг хийх хэрэгтэй Тэр хүмүүс бусдын нөлөөнд ордоггүй шудрага эх оронч үзлийг нэг ноймерт тавьдаг хүмүүс хэрэгтэй Өөрийнхөө намаа шинэчилсэн хүн өөр намын хүмүүсийн булхай ч гаргаж чадна шүү. Ерөнхийлөгч битгий намчирхаж ард бидний хүсэлтийг үгүй хийгээсэй гэж залбирч сууна.

0  |  0
Зочин(203.91.112.6) 2017 оны 08 сарын 11

МАН-ыг хүчийг сулруулж хооронд нь яс хаях явдал их байна.Нөгөө талаас МАН-аа бодохоос илүү албан тушаалын төлөө чадамжгүй боловч мөнгө хөрөнгөөр дэвшиж байгаа хүмүүс байна. Иймд намын шинэчлэлийг хийх хэрэгтэй Тэр хүмүүс бусдын нөлөөнд ордоггүй шудрага эх оронч үзлийг нэг ноймерт тавьдаг хүмүүс хэрэгтэй Өөрийнхөө намаа шинэчилсэн хүн өөр намын хүмүүсийн булхай ч гаргаж чадна шүү. Ерөнхийлөгч битгий намчирхаж ард бидний хүсэлтийг үгүй хийгээсэй гэж залбирч сууна.

0  |  0
иргэн (103.10.23.123) 2017 оны 08 сарын 11

Монголд нам хэрэгүй Нам бол эрх мэдэлд шунсан хулгайч нарын үүр болсон Монголын ард түмэнд хуваагдаад тэмцэлдээд байх тийм нийгэмийн хуваагдмал эрх ашиг байхгүй Монголуудын 90 гаруу хувь нь ядуу ядуутар амьдратай 30 аадхан хулгай луйвараар хэт баяжсан эрх мэдэл бүхий бүлэглэл би Нийм байхад ямар үхсний нь олон нам байх юм Намуудын татан буулгах хэрэгтэй

0  |  0
даш(202.21.106.116) 2017 оны 08 сарын 10

Гөлөг минь, .......... залуучууд “МАХН-ыг хөгшчүүл, цагаан толгойтнуудын нам” гэж хэлж байгаа юм уу??? Чи цагаан толгойтой болж чадах болов уу?

0  |  0
хуульч(202.9.42.59) 2017 оны 08 сарын 10

ОРЧИН ҮЕИЙН НАМ БҮРИЙН ЗОВЛОН ЮМ БИШ ҮҮ.....түүний тод жишээ УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРЫН өмнөх ЦЭРЭНДОРЖИЙН хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнгийн жишээ шүүдээ МАКС-ын ГАНБААГИЙН ... ах ... Д.ЦЭРЭНЖИТЭД ийн буюу түүний удирдадаг БАРИЛГАДЫН АССОЦИАЦЫН СОНГУУЛЬД хандвилаж түшмэдүүдийг дэмжсэний төлөөс байвал яана энэ БИ ХАРДАХ ЭРХТЭЙ ?????

0  |  0
Зочин(202.179.31.89) 2017 оны 08 сарын 10

Орон нутагт бас намын нөхдийг өөрчлөхгүйгээр ажил урагшаа явахгүй дээ.Жич:Г.Солтан УИХ-ын гишүүн болоод одоо болтол аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.Иймэрхүү хүмүүс өөр аймгуудад бас бий.

0  |  0
иргэн(202.70.46.214) 2017 оны 08 сарын 10

Энэ 2 данхайсан бүтэцэй намыг татан буулгах хэрэгтэй.аль, аль нь хог

0  |  0
ҮЗЭЭД БАЙ ҮЗЭЭД БАЙ(202.72.245.209) 2017 оны 08 сарын 10

ТИЙМ ШҮҮ ОДОО ТЭР БҮЛЭГЛЭЛЭЭС НӨГӨӨ БҮЛЭГЛЭЛ НЬ ЭРХИЙГ БУЛААН АВАХААР ҮЗЭЖ БАЙНА ДАА

0  |  0
зочин(150.129.140.16) 2017 оны 08 сарын 09

” Ээлжит бус онц их хурлын төлөө ” гэх энэ хөдөлгөөнийхөн хаана байрлаж байгаа, тэдгээр хүмүүстэй ямар утсаар холбоо барьж болохыг мэдэх боломж гаргаж өгнө үү

0  |  0
Иргэн(103.57.92.13) 2017 оны 08 сарын 09

С.Баяр л ирж намаа болон засгийн газраа удирдсан цагт МАН зөв замаараа явна. Өөр хүн ч алга даа

0  |  0
Зочин(202.9.40.134) 2017 оны 08 сарын 09

Хээ МАН-ыг хөрөнгө мөнгө албан тушаалын хэнээтнүүд удирдаж байна гэж дөнгөж одоо л мэдэж байгаа юм уу? энэ чинь нөгөө 21 оны панаал гэдэг шиг аль ээ эртний сүүлд нь улаан луйвараа хийхэд нь ХУВЬСГАЛТ гэдэг үг саад болсон бас бага зэрэг ичээч биз энэхүү үгийг нэрнээсээ авч хаяад жирийн олон түмний биш авилгач луйварчдын нам болсноо заралсан ч олон ард бид ойлгосон ч биз дээ. Бүгд мэддэг юмыг дэмий их мэдэгч болохын

0  |  0
Зочин(202.9.40.134) 2017 оны 08 сарын 09

Хээ МАН-ыг хөрөнгө мөнгө албан тушаалын хэнээтнүүд удирдаж байна гэж дөнгөж одоо л мэдэж байгаа юм уу? энэ чинь нөгөө 21 оны панаал гэдэг шиг аль ээ эртний сүүлд нь улаан луйвараа хийхэд нь ХУВЬСГАЛТ гэдэг үг саад болсон бас бага зэрэг ичээч биз энэхүү үгийг нэрнээсээ авч хаяад жирийн олон түмний биш авилгач луйварчдын нам болсноо заралсан ч олон ард бид ойлгосон ч биз дээ. Бүгд мэддэг юмыг дэмий их мэдэгч болохын

0  |  0
df(66.181.189.130) 2017 оны 08 сарын 09

Hurelsuhee chi bolij uz, chi ali deer hariutslagaa huleegeed yavsan hun bizdee namaa yalagduulchaad.

0  |  0
Зочин(66.181.179.34) 2017 оны 08 сарын 09

Иймэрхүү худлаа хүмүүс ихсэх тусам улс оронд хэцүү юм даа. Нам ялагдсан байхад хаана тэнүүчилж явсан гар вэ. Хурал удахгүй болно. Тэр болтол хэлэх үг, санаа оноо байвал цэгцэлмээр юм даа. Одоо ч намын ажлаас илүү зүйл олон байна даа. Тэр намынхаа үүр дээр очиж шалчигнах юм байвал шалчигнана. Олон нийтийг хамруулан ухаантай царайлаад яахав дээ.

0  |  0
Үхэр монгол(203.91.115.40) 2017 оны 08 сарын 09

Бас яг хужаа л байна шдээ

0  |  0
Иргэн(153.215.198.115) 2017 оны 08 сарын 09

АН шиг шинэчлэл хийх гэнэ уу? АН яаж шинэчлэгдсэн юм? Бахь байдгаараа ногоо л хэдэн хувалз нь байдгаараа шигдээд суучихсан. Уунийг шинэчлэл гэж тооцох уу? Ажлын гол арга нь эсрэг хучнээ муулж намнах- 1990- д оныхоороо. За тэгвэл одоо ажиллаад орхи гээд сонгоод огохоор юу ч хийх чадваргуй. Ийм л байгаа юм даа. Алийн болгон ардчилсан гэдэг нэрэнд болж дэмжих вэ дээ. Ард олон бид чинь ардчилал гэдэг угээр хооллж 27 жил явлаа. Одоо амьдармаар байна

0  |  0
жирийн гишууд(66.181.183.106) 2017 оны 08 сарын 09

ЧИНИЙ ЯРИАД БАЙГАА ЧИНЬ УНЭН. ГЭХДЭЭ ТА НАР ХУРЭЛСУХИЙГ 1-РТ БИШ 2-РТ ТАВИХ ЕСТОЙ! ОДОО ТА НАРЫН ТУШИХ ХУН ЧИНЬ НЯМДОРЖ. НЯМДОРЖИЙГ ЛИДЕРЭЭ ГЭЖ ХУЛЭЭН ЗЕВШЕЕРЕХ ЕС СУРТАХУУНТАЙ БАЙХ ЕСТОЙ! ТЭГВЭЛ 2020 ОНД МАН ДАХИН АРД ТУМНИЙ ИТГЭЛИЙГ ХУЛЭЭНЭ.

0  |  0
зочин(139.5.216.80) 2017 оны 08 сарын 09

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top