Хятад улс харьд зугтсан авлигачдыг яаж шийтгэж байна, яг түүн шиг ажиллаач АТГ-ынхаан!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

“...Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно. Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл боллоо...”

БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лейгийн хэлсэн үгнээс...

Авлигтай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дууриалыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлж байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталж байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурьдая.

“Sky Net” ажиллагааны эхний бай нь Ян Жинхун

Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинжун -ыг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Sky Net” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн боллоо хэмээн Хятадын Хяналтын яамнаас мэдэгдэж байв. 

Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг Интерполоор хайж эхэлсэн билээ. Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юаний (88 тэрбум төгрөг орчим) авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ-д байсаар байна Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдах нь тодорхой бөгөөд “Sky net”  ажиллагааныхан дурандаа  нэгэнт онилоод байгаа аж. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой “Sky net” ажиллагааны хүрээнд өнгөрөгч оны 4 дүгээр сард 100 хүний нэрсийг ил болгосон билээ. Ийнхүү манай урд хөршид авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг “Sky net” нэртэй “дайн” зарлаад эхнээс нь үр дүнг нь үзээд эхэлжээ. ХАрийн нутаг руу зугтсан ч хаанаас ч хамаагүй авлигчдыг олж ирээд цээрлүүлж буй ХЯтад улсаас манай улс үлгэр авбал яасан юм бэ.

 МОНГОЛД...

Харин манай улсад авлигачидтай хэрхэн тэмцэж байна вэ. Тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хэрхэн шийтгэж байна вэ.  Ар, араасаа ундран гарах дээрх асуултын хариулт даанч ичмээр. Доогуур төвшний авлигачдад нь ял оноодог ч Өршөөлийн хууль, шүүхийн шат дамжлагаар явсаар байгаад цагаадаж орхидог. Харин авлигад холбогдсон томоохон албан тушаалтнууд нь хил дамнаад алга болоод өгдөг. Тэдний ардаас сураг тавьдаг эсэх нь тодорхойгүй. Ёс гүйцээх мэтээр интерполд бүртгүүлж, эрэн хайж байгаа гэхээс өөр ажиллагааг АТГ-аас явуулдаггүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа авлига, хээл хахууль, хууль бус бүхэнд холбогдсон этгээдүүд оргон зайлсныг олоод ирлээ гэсэн нь хэд билээ. Хамгийн наад захын жишээ болгож, эдүгээ интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн тухай товчхон хүргэе.

 Монгол Улсын 13 иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна

Бусдын эд хөрөнгийг залилж, хулгайлсан, улсын төсвөөс хувьдаа завшсан, хүний аминд хүрсэн гэхчлэн улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын 13 иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна.

Эрэн сурвалжлагдаж буй иргэдийн тоог О.Элбэгжаргал, Б.Нарантуяа нар 13 болгож нэмжээ.

Булган аймгийн харьяат 25 настай О.Элбэгжаргалыг хулгайн хэрэгт, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэж ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Үүнээс гадна гэмт хэрэг хийгээгүй ч ор сураггүй алга болсон 54 настай Д.Ганхуяг, 31 настай С.Мөнхбаяр гэсэн хоёр Монгол эрэгтэйг олон улсын Эрүүгийн цагдаагийн газар дэлхий даяар хайж буй юм.


Д.Ганхуяг нь 16 жилийн өмнө ОХУ-аас сураггүй алга болоод интерполоор эрэн сурвалжлагдсан ч өдийг хүртэл олдоогүй байна. Тиймээс зарим эх сурвалж тухайн иргэнийг амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. С.Мөнхбаярыг таван жилийн өмнө Монголоос гэнэт чимээ сураггүй алга болсон гэж интерполоор хайж эхэлсэн ч олдоогүй байгаа аж. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор Монгол Улсын иргэн Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Т.Аятунгаа, Б.Солонго, Т.Анез гэх зургаан хүнийг эрэн сурвалжилж байлаа. Гэтэл энэ оны байдлаар /2017/ 15 болж нэмэгджээ. Эндээс улс төрийн томоохон бүлэглэлтэй нэр нь холбогдсон, төрийн мөнгөөр гараа угаасан байж болзошгүй гэх этгээдүүдийг хуулийнхан өнөөг хүртэл барьж авчирч ирж чадаагүй л байна. Тодруулбал, 

 Н.Энхтуяа хаана явна вэ?

Өдгөө 56 настай Н.Энхтуяа нь интерполоор эрэн сурвалжлагдаад зургаан жил боллоо. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн дүү гэдгийг олон нийт сайн мэднэ. Тэрбээр одоо Сингапур улсад орогнож байх магадлалтайг албаны зарим эх сурвалж ярив. Англи, Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн Н.Энхтуяаг экс Ерөнхийлөгч ахтайгаа нийлж улсын их хэмжээний хөрөнгийг хувьдаа шамшигдуулан эх орноосоо оргон зугтсан хэмээн хуулийнхан буруутгаж, дэлхий даяар хайж эхэлсэн ч олоогүй явна. Бээжин, Москва хотуудад хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус Н.Энхтуяагийн нэр дээр байдаг гэх баталгаагүй мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Хэрэв энэ нь үнэн бол тэрбээр ОХУ, БНХАУ-д амьдарч байх магадлалтай гэсэн мэдээлэл нийтийн дунд тархаад буй.

Н.Энхбаярын туслахын ах!!!

1978 онд төрсөн Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах Б.Тулга гэх залуугийн төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжлаад таван жилийн хугацаа өнгөрч байна. Тэрбээр Монголд байхдаа “Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг өөрийн "Хар дун" компанид шилжүүлсэн нь түүнийг эх орноосоо дайжихад хүргэжээ. Б.Тулга одоо хаана орогнож буй талаарх таамаглал, түүнтэй холбоотой мэдээллээ цагдаагийнхан нууцалж байна. Хуулиараа интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаарх шинэ мэдээлэл, баримт болоод өмнө нь хэдэн хүнийг хайж байсан зэрэг нь нууцын зэрэглэлтэй байдаг юм.

 Захиа бичээд сураггүй болсон Ч.Ганбат

Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилж буй. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэргээр хуулийнхан шалгаж байв. 

Энэ хэргийг мөрдөх ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг явуулж, холбоотой этгээдүүдийг ээлж дарааллан байцааж байлаа.

П.Бат-Эрдэнэ аюулгүй байдлыг нь хангавал мэдүүлэг нь гэж байв

Дээрх баривчилгааны хамт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар Ч.Ганбат Сингапур улсаас АНУ руу зугтсан юм. Тиймээс түүнийг Цагдаагийн ерөнхий газар интерполд хандаж, эрэн сурвалжлуулахаар болсон. Мөн түүнтэй хамт “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг одоогоос хоёр жилийн өмнөөс интерполоор хайж эхэлсэн билээ. Энэ үед АНУ-ын тал интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ Монголын хуулийн байгууллагынханд илэрхийлсэн байдаг. Гэхдээ одоо Ч.Ганбат Англи улсад орогнож байх магадлалтайг албан бус эх сурвалж мэдээлжээ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим хэвлэл мэдээлж байсан.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаатар(27.123.212.139) 2017 оны 08 сарын 10

Монголчуудын ганц хэцүү юм нь.улс төрд орсон л бол идэж уухаа л боддог үнэхээр сонгууль болохоор нээх сайхан амьтад өглөгч хүмүүс мөнгө тараана зардалаа хэд дахин өсгөх гээд хогийг зан гаргаад байна гэж боддог.ичихгүй бол хятад яву туршлагатай хүнээр хичээл заалга да.хуулиа ч өөрчилмөөр болжээ

0  |  0
иргэн(202.179.27.35) 2017 оны 08 сарын 10

Төрийн авилгагчдаа хятад шиг шиитгээчээ монголд луйварчин төрийн түшээд нь хэт баян ард нь хэт ядуу энэтхэг шшиг боллоо шүүдээ

0  |  0
Tsagdaa(97.126.11.217) 2017 оны 08 сарын 09

MAN GEDEG MAF TURD BGAA TSAGT YAJ TEMTSEH VE. SHUDARGA HUN NEGCH ALGA.

0  |  0
зочин(103.229.123.246) 2017 оны 08 сарын 09

Ганбат Бат.Эрдэнэ хоёрыг энэ нэрснээс хассан шүү мэдээгүы юм уу

0  |  0
ard(202.21.119.154) 2017 оны 08 сарын 09

UIH-76 mongolin toriig udirdaj baisan tagt mongol uls abilag heel hahiuld idegdeed duusna Eronhiligchin zasagltai boloh heregtei tegej baij zob zamaar hogjino

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 08 сарын 09

Нэг бол Филипинни Ерөнхийлөгч шиг Хар тамхичид Хүчирхийлэгчдыг газар дээр нь нам дарах хэрэгтэй.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 08 сарын 09

Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах ард түмэний санал асуулга явуулж байгаа биз дээ .Үүн дээр Эрүүгийн хууль дээр нэмэж / Улсад их хэмжээний мөнгө шамшигдуулсан үрэгдүүлсэн угаасан этгээд , / Хар тамхи тээвэрлэсэн Хилээр нэвтрүүлсэн бусдад зарсан хэрэглэсэн этгээд/ , Насанд хүрээгүй болон эмэгтэй хүчиндсэн / этгээдүүдыг Цаазын ял оногдуулах гэсэн 3- н заалтыг нэмэж оруулах хэрэгтэй байна.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 08 сарын 09

Монгол улсад их хэмжээний мөнгө шамшигдуулсан үрэгдүүлсэн ТӨК захирал Пүүс Грүппийн эзэдүүдийг болон Төрийн өндөр албан тушаалтан авилгач хулгай луйварчидыг хаа байгаа газраас нь авчирч шууд цаазлах хэрэгтэй.Монголд Цаазын ялыг сэргээх хэрэгтэйг бодит байдал харуулж байна. Энэ авилгач Хулгайч Луйварчидыг яллаж чадахгүй бол АТГ байх шаардлаггүй биз АТГ өөрсдөө утсан хүүхэлдэйнүүд болсон нь хэн ч маргахгүй шүү дээ

0  |  0
БОСОГЧ(202.179.24.78) 2017 оны 08 сарын 09

МОНГОЛ УЛС УЛС ШИГ УЛС ТӨР ШИГ ТӨРГҮЙ БОЛСНЫ ГАЙ ОДОО ИЛ ХАРАГДАЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ.АРЧААГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТӨГСГӨЛ ИРЖ БАЙГАА НЬ ЭНЭ.ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ Л АВЛИГАД ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ ӨГВӨЛ ГАНЦ НАЙДВАР ҮЛДЭЭД БАЙНА.МЭДЭЭЖ МАН-ЫНХАН ОЛОНХООРОО ЭСЭРГҮҮЦЭЖ УНАГААХ Л БАЙХ ГЭХДЭЭ АРД ТҮМЭНД БҮГДИЙГ ИЛ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.АРД ТҮМЭН НЭГ БОСВОЛ АВЛИГАЧДЫГ ТӨРТӨЙ НЬ ХИЙСГЭЖ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ БОЛНО.ҮНЭХЭЭР ДОРОМЖЛОГДОЖ ГУТААГДАЖ ДУРГҮЙ ХҮРЧ ТУЙЛДАА ХҮРСЭН АРД ТҮМЭН ТЭСРЭХ БӨМБӨГ Л ГЭСЭН ҮГ ШҮҮ.МАН-ЫНХАН ИХ БАСАЖ БАЙЖ ӨӨРСДӨӨ ДҮҮЖЛҮҮРТ ОРНО ШҮҮ.

0  |  0
Top