Шадар сайдад халдсан хэрэгт ТЕГ-ын ажилтан байцаалт авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас хэвлэлийн бага хурал хийлээ. 

 Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж "2017 оны тавдугаар сараас нэр бүхий зургаан иргэн, нэр бүхий гэрээт харуул хамгаалалтын компани зохион байгуулалттайгаар У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. 

 Энэ тухай ТЕГ, АТГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг.  Гэтэл өнөөдрийг хүртэл уг байгууллагууд дээрх асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байна. Дагасан мөрдсөн уг үйлдэл нь шинээр хэрэгжиж байгаа  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 19,2-т заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. Гэмт этгээдүүдэд өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй, хэрэг бүртгэл нээгдээгүй байгаад нь  хуульч хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь гомдол гаргаснаас хойш тав хоногийн дотор хэрэг бүртгэлийг нээж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой.  Мөн сарын дотор хэргийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл одоо болтол тэгээгүй нь ТЕГ, АТГ-ыг  хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна. 


 

Дараагийн асуудал нь уг хэргийн харъяаллыг тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг УЕП-ын М.Энх-Амгаланд  гаргасан байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн хоёрдугаар зүйл, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14-р зүйлд уг байгууллагын удирдлагуудыг Засгийн газар томилдог.  Уг хэргийн  цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл ноцтой учир  өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. Цаашлаад  тагнуулын байгууллагын ажилтан байцаалт авахаас  зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгаа юм. ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж үзэж байна".

 


 

Шадар сайдын Зөвлөх А.Үйлстөгөлдөр "У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүний биед халдах, тагнаж чагнахад хэн анхаарал хандуулах уу гэхээр  Засгийн газар хамгийн түрүүнд  анхаарах ёстой. Гэтэл  нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй.  Долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын  удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт энэ тухай  мэдэгдсэн байдаг. Одоо юу болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Сүүлийн үед сошиал орчинд Шадар сайдын зургийг зохисгүйгээр ашиглаж, гутаан доромжлох явдал хэрээс хэтэрч байна. У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад зургаан  гэрчтэй байгаа юм.  Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажиллаж, түймэртэй, галтай, устай зууралддаг гэдгийг  та бүхэн мэдэж байгаа. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг бид хүсэж байна, шаардлагыг ч тавьж байгаа. 

Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн юм  бол энгийн иргэнийг яах вэ" гэв.

Ш.Адъяамааа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пппп(103.10.23.123) 2017 оны 08 сарын 11

ТЕГ- АТГ чинь Монгол төрийн байгуулаг уу Эрх мэлэлтэй хулгайч нарын эрх ашгийг хамгаалсан байгуулаг уу Ерөнхийлөгч болон Их хурал энэ байгуулагд байгаа хулгайч нарыг ажилаас нь хараж хариуцлаг тооцох хэрэгтэй байна Даанч дээ ийм төрийн байгуулаг хууль шүүхтэй байх гэж Монгол төр хулгайч нарын төрүү Ардтүмний төрүү

0  |  0
eegii(202.9.43.107) 2017 оны 08 сарын 11

dorjzodov baasandorj ene neg alban ysnii biye unelegch omgoologch mongold mini er hun uideh ymuu ugui yu

0  |  0
Тангарагаа мартсан у(202.9.40.41) 2017 оны 08 сарын 10

Тагнуулынхан тангараг өргөсөн гэдэг гэтэл тангарагаас няцаад зугатаадаг хүн байдаг юм байна. Ийм ажлуулж байдаг тагнуулын дарга тангарагаа санаж байна уу. Эсвэл бас мартсан уу.

0  |  0
Унэн(202.9.42.235) 2017 оны 08 сарын 10

Аргагуй шуудээ ТЕГ,АТГ-н ажилтан албан хаагчдыг бугдийг еерчлех хэрэгтэй бугд аль нэг албан тушаалчдын хараат бочихсон хумуус шуудээ тиймээс ямар ч унэн зев ажил явагдахгуй та бугд мэдэж л байгаа шуудээ

0  |  0
иргэн(103.10.23.123) 2017 оны 08 сарын 10

МАНАН Монгол төрд хүн шигдсэн учир хуулийхан айж байна Ийм хуулийн байгуулаг Монголд хэрэгтэй Иргэн бүр зэвсэглэн өөрийн амьнас хөрөнгөө газар нутагаа хамгаалсан нь дээр юм байна нэгэнтТөр нь хууль ньх амгаалаж чадахгүй юм чинь өөр яаах юм Хүн нэг насаараа амьдрана Нэг удаа үхнэ мөнх биш Одоо иргэн нэг бүр үүнийг ухаарах болжээ хүн бүр үүнийг ухаарах юм бол хэнч зосоож чадахгүй

0  |  0
zochin(202.179.24.174) 2017 оны 08 сарын 10

Baasan dorj mundag umguulugch Zuv hunee umguulugchuur avsan bna Hurelsuh odoo MAN-n umnu huchtei baih heregtei Sandal suudlin tuluu uhen hatdag MAN-n heden etgeeduud namin dargin suudald sanaarhaad shunu ch untaj chadahaa bolison Hurel suh gej orilj bosch ireed oron dotorhoo ch untuulahgui balarch bgaa

0  |  0
йыөб(202.179.24.16) 2017 оны 08 сарын 10

Дагуулж яваа юмнууд нь гэж таарсан таар шуудайнууд. Баасандорж, фм-ийн хөтлөгч бацаан хаахаха

0  |  0
ыбө(202.179.24.16) 2017 оны 08 сарын 10

Хүрэлсүх гэж бас нэг хоосон толгой поп нөхөр. яана даа энэ улс орон

0  |  0
ҮЗЭГЧ(202.72.245.209) 2017 оны 08 сарын 10

ЭМГЭНЭЛТ ИНЭЭДМИЙН ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР АНШЛАГ НЬ ХЭЗЭЭ БОЛОХ БОЛДОО

0  |  0
456(103.57.93.254) 2017 оны 08 сарын 10

Энэ үнэн шүү. Хшрэлсүхийг гаргау болохгүй гээд олигархууд баас нь гоожиж байгаа шүү. Болгоомжтой байгаарай.

0  |  0
shudarga es surtahuu(27.123.212.140) 2017 оны 08 сарын 09

odoo bolitsgoovol yasan yum be dee ! ardiin nam zasag avsan uu avsan uur yah geed hoorondoo jiiltseed bgaa uls ve turiin tom alban tushaald ochij uzeh gants udaa ch boltugai erunhii said , said, erunhiilugch, hurliin darga busad hurgan darga hiichih husel shunaldaa l avtaj uhelden temtsej bn . turiin tom suudal yamar neg yumnii darga bolchuul nasaaraa ideh hooloo olchihono gesen aminchhan husen tachaalaa bolimoor yum . ard tumen harj bgaa neg l udur turuus bugdeeree archigdana ter muchiig tesen yadan huleej bn

0  |  0
Zochin(59.13.89.117) 2017 оны 08 сарын 09

Hurtsiig halah heregtei

0  |  0
Hsar(202.179.25.195) 2017 оны 08 сарын 09

Sandui terguutei HOTIIN FRAkTS-iig yaraltai ogtsruulahgui bol MAN ulam ulam unassar l baih bolno.

0  |  0
Тэднийг хал(66.181.179.152) 2017 оны 08 сарын 09

Тэгэж зугтсан бол шууд халах хэрэгтэй

0  |  0
(27.123.212.134) 2017 оны 08 сарын 09

Хүрэлсүхийн нэр хүндээ өсгөх гэсэн сөрсөн базаа нь хошин шог болж бнаа. Одоо болио ....Жэнкогийн хэрэглэсэн мэхийг нам дотроо хийх гээд намаа бүүр хагалж бна даа. Ардын намын ахмад гишүүд наад сагсуу хардаа хэлмээр юмаа.Жэнкотой нийлчихсэн юм шиг байгаа бас

0  |  0
Getelt(27.123.212.139) 2017 оны 08 сарын 09

Uls orniiho hugjil uvliin beltgele bazaatsga yasan sokiotpi hudla umaar orolddog zavtai um ve baliar uma ta nar ard tunen bid uduriihu hoolig yahu yaj ajil olihu uchnuun zovoh um bna bitgi iim zavaan um yarij ard tumni tolgoi ugaa zevuu hurch baina shuu ta nar er ni bugd adilhan za yu

0  |  0
зочин(202.179.26.43) 2017 оны 08 сарын 09

Монгол улсын Төрийн удирдлагад ажиллаж байгаа Хүрэлсүхэд халдахыг завдсан үйлдэлээс үндэслээд хуулийн байгууллагуудын нүүр царайг дүгнэхэд энэ улсад ТӨР, ЗАСАГ гэж байна уу?!

0  |  0
Top