“Иванушки International”-ын дуучид Яковлевыг оршуулахад ирээгүй гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Бидний сайн мэдэх “Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин байсан Олег Яковлев өнгөрсөн зургадугаар сарын 29-нд таалал төгссөн билээ. 47 настай байсан Олегийг нас барсан талаар түүний найз бүсгүй Александра Куцевол анх мэдээлсэн юм. Дуучны бие эмнэлэгт хэвтэхдээ их хүнд байжээ. Олег ухаан оролгүй байсаар хорвоог орхисон байна.

Найз бүсгүй, бас продюсер нь байсан Александра түүний чандарыг авч оршуулах зөвшөөрлийг Москвагийн захиргаанаас удаан хугацаанд хүсчээ. Иймээс дуучныг хэзээ, хаана оршуулах нь тодорхойгүй байснаас болж түүний ойр дотны олон хүн салах ёс хийж чадаагүй байна. Тэдний дунд “Иванушки International”-ийн хамтрагчид болох дуучин Кирилл Андреев, Андрей Григорьев-Апполонов нар ч байжээ.

Олег Яковлевтой салах ёс хийхээр 20 хүн ирсэн талаар “Комсомольская правда”-д бичсэн байлаа. Тэдэн дунд Олегийн продюсер байсан Игорь Матвиенко байжээ. Хамтлагийн найз Андрей Григорьев-Апполоновынх нь гэр бүлд уй гашуу тохиож төрсөн эгч нь нас барсан учир дуучин хүнд байдалтай байснаас Олегийн оршуулганд ирж чадаагүй болов уу.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.55.180.2) 2017 оны 08 сарын 11

ectoi goe hamtlag shuu tuux bolon uldcven tsoohon hamtlagiin negd zui ecoor orno

0  |  0
(66.181.186.79) 2017 оны 08 сарын 10

mongold elegtei mongold torson sain duuchin baisan um manii badni hum

0  |  0
Нэргүй(202.9.41.54) 2017 оны 08 сарын 10

Сайн дуучин байсан шүү. Дууг нь их сонсдог байлаа.

0  |  0
уншигч (150.129.140.7) 2017 оны 08 сарын 10

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
(103.10.23.4) 2017 оны 08 сарын 10

Чойбалсан хотод төрсөн, аав ээж нь цэргийн хүмүүс байсан........

0  |  0
Харамсалтай юм(66.181.179.152) 2017 оны 08 сарын 09

Ум мани бад ми хум. Хойд насандаа сайн төрөлөө олох болтугай

0  |  0
мт(66.181.169.3) 2017 оны 08 сарын 09

Ээ хөөрхий ум ма ни бад ме хум. энэ залуу чинь моноглд төрсөн гэдэг билүү, моногл гаралтай ч билүү

0  |  0
Top