Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Би үнэхээр төр засагтаа гомдож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

 

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн хэлэлцэж, 

шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурвууланд нь 20 жилийн хорих ял оноосон. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн энэ үйл явдлыг хилс хэрэг хэмээн үзсээр ирсэн юм. Т.Чимгээгийн ээж Ц.Марууш гуайтай утсаар холбогдлоо.

Хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн шийдлээ. Та бүхэн ямар бодолтой байна бэ?

Цаашаа явах газар байдаг бол явмаар байна. Би үнэхээр төр засагтаа гомдож гүйцэж байна. Миний хүүхдийг ингэж гүтгэж байгаад надад үнэхээр хэцүү байна. Өшөө дээшээ хандах газар юу байдаг юм бол. Ерөнхийлөгчид хандаад үздэг юм бил үү гэсэн бодолтой байна. Өөр ямар гарц байдаг юм бол. Ерөнхийлөгч яаж хүлээж авдаг юм бол. Болдог бол ерөнхийлөгчтэй уулзах юмсан гэж бодож байна даа.

Улсын Дээд шүүхэд хэргийг хэлэлцэхийн өмнө шүүх хуралдааныг нээлттэй явуулахад тусламж хүсч та бүхний зүгээс Ерөнхийлөгчид  хандсан. Хариу ирүүлсэн юм уу?

Чимгээгийн нөхөр Ерөнхийлөгчид хандсан. Хариу энэ тэр ирүүлсэн талаар надтай яриагүй байна. Одоо яахуу гэдгийг бодож, шөнө ч нойр хүрэхгүй хонож байна. Үнэхээр хэцүү юм болоод байна.

Та охинтойгоо хэзээ уулзав. Өөрөө юу ярьж байх юм?

Саяхан долдугаар сард уулзсан. Хамт хоригдож байгаа хүмүүс нь онц ноцтой хэрэг хийчихсэн ч хүмүүс байдаг гэсэн. “Нэгэнтээ хэрэг хийчихсэн хүн чинь арай өөр байдаг юм байна. Хийсэн хэргээ эдэлж байна гэж бодож ялаа эдэлдэг юм байна даа ээж минь. Би бол үнэхээр хийгээгүй хэргийн төлөө ингэж ял эдэлж байгаа болохоор яахаа мэдэхгүй байна. Та нар минь юу гэж бодож байна. Би одоо яах бэ” гэж хэлж байна лээ. Тэгээд уйлдаг. Очиход нэг уйлдаг. Гараад явахаар нэг уйлдаг. Одоо бүр л сэтгэл санаагаар унаад бүр л хэцүүдэж байгаа байхдаа гэж бодоод сууж байна даа.

Хүүхдүүд нь хэр байдаг бэ?

Чимгээ маань хоёр охин нэг хүүтэй. Том охин нь машинтай явж байгаад гэнэтхэн аваарт ороод нас барсан. Хүүхэд нь өнчрөөд одоохондоо над дээр ирчихээд байгаа. Харж хандах хүнгүй хэцүү л байна. Нэг хүүхэд нь оюутан. Нэг охин нь саяхан ажилд орсон. Тийм л байдалтай байна даа.

Таны охин хэрэг гарах үед хэдэн настай байсан бэ?

Чимгээ маань 1969 онд төрсөн. Тухайн хэрэг гарах үед гурван нялх хүүхэдтэй байсан. Бага нь хоёр ой дөнгөж хүрч байсан байх. Охидууд нь нэг, зургаадугаар ангид байсан. Хүү нь хоёр ойтой байсан. Тэгээд энд (Дорноговь) амьдарч байсан юм. Тиймэрхүү л байна даа. Олон түмэн юу гэж бодож байдаг юм бол. Үнэхээр энэ хүмүүс хэрэг хийчихсэн гэж бодож байдаг юм болов уу гэж сэтгэл зовох юм. Гэхдээ хүмүүс тэгж боддоггүй юм шиг.

Ерөнхийлөгчид хандаад үзвэл нэг нааштай хариу өгдөг болов уу гэж горьдож байгаа. Гэхдээ ямар хариу өгдөг юм бол. Надад итгэх юм алга боллоо. Би анх шүүх хурал болоход маш их баярлаж байсан. Одоо л миний охины үнэн зөвийг гаргах нь гэж бодсон. Шүүх, прокурорын байгууллага үнэн зөвийг ялгаж салгадаг газар бол ганц сайхан охин минь гараад ирэх болов уу гэж бодож байв. Гэтэл 24 жил оноосон. Дараагийн шатны шүүх хурлыг яах юм бол гэж бодож байтал шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.

Тэгээд сая Дээд шүүхийн хурал дээр нь очоогүй. Би тэнд очоод яах юм. Тэгсэн чинь ийм хариу гарлаа.

Өмгөөлөгч нар нь юу ярьдаг бэ. Ямар нэгэн байр суурь илэрхийлж харагдахгүй юм?

Би өмгөөлөгчтэй нь холбогдож, уулзаад байдаггүй. Чимгээгийн нөхөр, ах хоёр нь өмгөөлөгчтэй уулздаг. Би хүний шүүх хуралд сууж байсан. Өмгөөлөгч нарын байр суурь, яриа бол уг нь чухал байдаг юм билээ. Гэтэл шүүх хуралд миний охины төлөө өмгөөлөгчийг нэг ч үг хэлүүлдэггүй юм билээ. Цаанаас нь хэлүүлдэггүй ч юм уу. Энэ хэргийг хилсээр тохохын тулд өмгөөлөгчдийг нь хүртэл үг хэлүүлдэггүй юм болов уу гэж бодсон шүү дээ.

Т.Амараа

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаян(27.123.212.137) 2017 оны 08 сарын 13

Яаж ч бодсон гурван нялх хүүхэдтэй эмэгтэй хүн хүний амь хороолцох гээд явж байх уу? Энэ цэвэр гүтгэлэг байна шүү дээ.

0  |  0
Зочин(202.21.106.102) 2017 оны 08 сарын 12

Эба шоронд ороод дуудаад далаад бай...

0  |  0
гүтгэлэг(202.9.43.188) 2017 оны 08 сарын 12

Цэвэр гүтгэлэг

0  |  0
0000(103.10.23.123) 2017 оны 08 сарын 11

Монгол төрд шшрэлсэн хулгайч нар Эрх мэдлээ ашиглан ард иргэдийг хуурч Үндсэн хуулийн зарим заалтын өөрчлөх санал асуулаг гэсэн нэрээр ардтүмний нэрийг өмнөө бариж Үндсэн хлинд өөрсөдийн эрх ашиг эрх мэдлээ хамгаалсан өөрчлөлт оруулхаар санаархаж байна

0  |  0
ЗОЧИН(150.129.141.217) 2017 оны 08 сарын 11

Энэ хэргийг хаах зорилготой бүлэг хүмүүсийн зохион байгуулсан үйлдэл шүү дээ. Энэ шүүх хуралд Хэргийн эзэн холбогдогч захиалагч нарыг 2000 онд илрүүлсэн гэгдэх Мөрөн хурандаа, хэргийн цорын ганц амь гэрч Булган гээд чухал гэрчүүдийг яагаад оролцуулаагүйг тодруулах хэрэгтэй. Тэгээд шоронд ял эдлэж байсан хүн яахаараа гар утастай байдаг, ямар учраас Амгаланбаатарын мэдүүлгээр хэрэгт огт холбогдолгүй - хүнийг хэрэгт татаж яллав гээд олон асуудлуудыг тодруулах хэрэгтэй байна.

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 10

гол гэрч Булган, малгайгаа орхиж гарсан Үүл гэх нөхдүүд сугараад л үлдлээ дээ ямар ч байсан. Булган бол нүдээрээ харсан цорын ганц хүн шүү дээ. Нүгэлтэй авгай. Урд нь хэнтэй нь ч сууж байсан гэдэг ч билээ. Гэхдээ үнэн ялах цаг ирэхдээ ирнэ ээ.

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 10

маш будлиантай зүйл болж байна даа. ганц нэг хүнийг золигт гаргах бол ёстой юу ч биш байх оо. гэхдээ л хүний амьдрал шүү дээ. аймар юм аа.

0  |  0
mn(202.131.243.186) 2017 оны 08 сарын 10

маш будлиантай зүйл болж байна даа. ганц нэг хүнийг золигт гаргах бол ёстой юу ч биш байх оо. гэхдээ л хүний амьдрал шүү дээ. аймар юм аа.

0  |  0
Мөнх(107.77.173.5) 2017 оны 08 сарын 10

Манай хууль шүүх үнэн мөнийг нь баттай олж чадахгүй байна гэж үү? Хөдөлшгүй баримтаар нотолж чадахгүй байгаа юм байх даа.

0  |  0
tor(202.9.43.174) 2017 оны 08 сарын 10

Batvvl..Bulgan ..Bayr..geed nuhdiig mongoliin tor yach ch chadahgvi yumdaa

0  |  0
иргэн(202.9.40.162) 2017 оны 08 сарын 10

Монгол төр улс биш болсон. харин мафийн бүлэгэл оргонсон газар болсон. Монголын мафийн төрд хандах нь хаданд хашигарсантай адил. Таньтай хамт монголын арт түмэн ойлгож санаа зовж л байгаа. мафийн төрийг бид саяийн сонгуулиар сонгочихлоо доо.

0  |  0
мина(202.179.12.10) 2017 оны 08 сарын 10

hils gedegiig bugd oilgoj bgaa.unuu es ch tsagaadah udur irnee hairan saihan nas on jiluudiig l shorond unguruuj bn daa Чимгээ Содномдаржаа 2

0  |  0
бөө(103.10.23.123) 2017 оны 08 сарын 10

Дээшээ тэнгэр хол Доошоо газар хатуу гэдэг л болож дээ Алуурчины үгээр гэрч хийж гэмгүй хүнийг яллах гэж бүрхан таа нарыг тийтгэнээ Бөө дээр очож наад шүүхч яллагч нараа бодийг нь хөтлүүль

0  |  0
zochin(202.179.24.174) 2017 оны 08 сарын 10

ene door bichsen ASDA gedeg buzrig shalgah heregtei yum bnadaa

0  |  0
bat(202.9.43.204) 2017 оны 08 сарын 10

hoorhii do.toriin zolios l bolj bgam sh de

0  |  0
asda(202.179.24.16) 2017 оны 08 сарын 10

haha ta nariin songoson erumnhiilugch hurtel ene heregtei holbootoi shdee uher orkuudaa

0  |  0
q(202.131.243.186) 2017 оны 08 сарын 10

Bulgan gechii olon hvnii nulmasaar zam muruu harluulallaadaa ene bol tsever gvtgeleg sain zun bilegch nart hand

0  |  0
Top