Өмнөговь аймгийн залуучуудын урлаг, спортын их наадам эхэллээ

Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн залуучуудын урлаг, спортын их наадмыг хоёр жилд нэг удаа  зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл үүний дагуу тус наадмын нэгдүгээр шат 8-р сарын 7,8-ны өдрүүдэд сумдад амжилттай зохион байгуулагдсан юм. Эхний шатанд шалгарсан шилдэг тамирчид, уран бүтээлчид 8-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Даланзадгад хотноо хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө.  

 Говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл болох тус Их наадмын нээлт өнөөдөр Даланзадгад хотноо амжилттай боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗД-ын орлогч Х.Батболд, Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баямөнх, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ү.Энхцацрал, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Сэтгэлзүйч Наранбаатар,  Их наадмыг зохион байгуулах төв комиссын дарга Х.Мандахбаяр болон 15 сумдын шилдэг тамирчид, уран бүтээлчид  оролцлоо. 

Аймгийн ЗД-ын орлогч Х.Батболд нээлтийн үйл ажиллагааг ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ "Манай аймгийн нийт хүн амын 41 хувийг 15-35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Энэ нь залуучуудад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм. ЗГ хүүхэд залуучуудын хөгжлийн асуудлыг өндөр түвшинд гаргах зорилгоор "Залуучуудын хөгжлийг дэмжих" тухай хуулийг өнгөрөгч тавдугаар сард УИХ-аар батлан гаргасан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөгжлийг хангах “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөрт тусгагдсан нэгэн арга хэмжээ болох Залуучуудын урлаг, спортын их наадмын нээлтийг  өнөөдөр хийж байгаадаа маш баяртай байна. Мөн үүнтэй зэрэгцэн залуучуудад чиглэсэн "Хөгжлийн ирээдүй Оюунлаг залуучууд" төсөл нээлтээ хийж байгааг дуулгахад таатай байна" гэв. 


 

Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ү.Энхцацрал "Залуучууд та бүхний мэдлэг оюуныг ундаалах, оюунлаг, зөв хандлагатай иргэд болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн зүгээсс 770 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөр, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр мөн "Хөгжлийн ирээдүй Оюунлаг залуучууд" төслийг хэрэгжүүлээд байгаа билээ. Улс, эх орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох залуучууд та бүхнийг хараад баяртай байна. Урлаг, спортын их наадамдаа амжилттай оролцохыг хүсье" гэлээ.

 


 



 Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговийн Оюуны Хөгжлийн Сан, Говийн Хүү Сан, хамтран зохион байгуулагчаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Аймгийн хөгжимт жүжгийн театр, Биеийн Тамир Спортын Газар, Өмнөговь аймгийн Оюутны Нэгдсэн Холбоо, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Төгс Голомт ТББ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо зэрэг байгууллагууд оролцож байна. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Говийн Оюу хөгжлийн сан оролцон говийн залуусаа дэмжин ажиллаж байна. 



 Нийт оролцогч залуучууд маань урлагийн долоо, спортын 10 төрлөөр өрсөлдөх юм. Залуучуудын авъяас чадварыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт ийнхүү ёслол төгөлдөр эхэллээ. 


 

 


 


 

 

 

 

Ш.Адъяамаа

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

z [ 27.123.214.126 ]      |     8-р сарын 10 -нд, 21:57 минутанд

Teneguud mongo urj bn