Х.Баттулга: Албан тушаал зарж байгаа нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны ярилцлагаа өчигдөр 21:00 цагт МҮОНТВ-д өглөө. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын хугацаа өнгөрч буй юм. Энэ хугацаанд олон үйл явдал өрнөсөн. Улс төр, хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудад ерөнхийлөгч ямар хариулт өгснийг тоймлон хүргэж байна.

Авлига: 3000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан

    Намуудын санхүүжилтыг тодорхой болгох гээд надад олон ажил гарч ирэх юм шиг байна. Монголд яагаад хүмүүс төрд идэвхтэйгээр шургалдаг, орохыг хүсдэг болсон бэ гэхээр төрд орж байгаад баяждаг болсон байна. Энэ зүйл бодит болсон. Бизнес хийдэг, ажил хийдэг дундаж давхаргынхан хөдөлмөрлөөд байдаг ч өрөнд ороод байдаг. Тэгээд татварын дарамт орж ирдэг. Тэгэхээр энэ хоёр зүйлийг ил болгоно гэж би сонгуульд орж байсан. Төрийн ялзралыг ил болгоосой гэж намайг ерөнхийлөгчөөр сонгосон гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ том асуудлуудыг цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярихгүй. Өнөөдөр шударга ёсыг хүмүүс хүсч байна. Улс төрөөс баяжаад мөнгөө гадаадад нууж байгаа тэр хүмүүст 49 хоногийн хугацаа өгч байгаа.

Төр засгийн албан тушаалыг урьдчилж зарж байгаа нь дээрээ ямархуу байдалтай байгааг харуулж байна. Жаран тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. Нийт 3000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан.

Сэтгүүлч А.Бүрэнбаатар: Оффшор бүсээс мэдээллийг яаж гаргаж авах юм. Энэ маш хэцүү гэдгийг хэлж байгаа шүү дээ?

   Пакистаны ерөнхийлөгч оффшортой гэдэг нь манайхантай яг зэрэг зарлагдсан юм билээ. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна лээ. Харин Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар цагдаа, прокурорын байгууллага нь хүсэх л асуудал юм билээ. Түүнээс болохгүй юм байхгүй. Урьд нь манайхаас ийм мэдээлэл авах хүсэлт хүргүүлж байгаагүй юм байна .

Сэтгүүлч: Хугацаа өгсөн 49 хоног дуусвал яах бэ?

Өмнө нь бидэнд Оффшор бүстэй тэмцэх хууль байгаагүй. Нэгэнт хууль байгаагүй учраас хөрөнгө мөнгөө оффшор бүст хадгалж байсан байж болно. Тийм учраас хуульгүй байсан юм чинь та нарт хоног хугацаа өгч байна гэсэн санаа юм.

Бид армиа бүтээн байгуулалтад татаж оруулна

     Миний мөрөөдөл бол Монголын ард түмэн бүгд ажилтай болох ёстой юм. Хоёр хөрш рүү бараа бүтээгдэхүүн гаргая гэхээр гаалийн татвар өндөр байна. Би төрийн тэргүүний хувьд хоёр хөрштэй Монголд үйлдвэрлэсэн барааны импортын татвар дээр бууруулах талаар ажиллана. Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Ажилгүй, ядуу хүн боловсролдоо анхаарч чадахгүй. Эрүүл мэнддээ анхаарч чадахгүй. Тэгэхээр эхлээд ажилтай болгох ёстой. Тиймээс эдийн засгаа өсгөхийн тулд Монголд байгаа бизнесийн орчин тэлэх ёстой. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтаа Монголчууд өөрсдөө хийгээсэй. Тэр судалгаа, ТЭЗҮ-ийг бэлэн болгосон байж байгаа.

Монгол Улс ганцхан нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа. Нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай байж болохгүй. Тиймээс Төмөр зам бол эдийн засгаа тэлэх гаднын улсуудтай харилцах хамгийн том хөтөлбөр. Харамсалтай бүтээн байгуулалтыг олигархууд зогсоосон.

Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна. Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр хийгдэх зүйл бол дэд бүтэц. Хөгжлийн хөтөлбөр Засгийн газраар ороод батлагдсан. Тийм учраас би Засгийн газрыг хөтөлбөр хэрэгжүүлэхийг л шахна. Түүнээс УИХ-ыг царай алдахгүй. Энхийн цагт бид армиа бүтээн байгуулалтад татаж оруулах ёстой. 

 Намайг ерөнхийлөгч болохоос өмнө энэ хэрэг мухардсан

Сэтгүүлч: Таны ойрын хүмүүсийг шалгасан. Ерөнхийлөгч болсноор энэ хүмүүсийн хэрэг замхарлаа гэж хардах хүмүүс байна?

Намайг ерөнхийлөгч болохоос өмнө энэ хэрэг нь мухардсан байхгүй юу. Юм гарахгүй байсан. Хүмүүсийг нь аваачиж хорилоо. Хүүхэдтэй хүүхнийг нь хүртэл хорилоо. Асуудал гарч ирэхгүй болохоор хэрэг мухарддаг юм байгаа биз дээ. Хоёрдугаар шүүх, прокурорт гайгүй бодолтой хүмүүс байна. Зарчим ярьж байна. Ингэж хууль зөрчиж болохгүй гээд.

Гадаад харилцаа: Лоозогносон биш бодит ажил ярина

    Гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Есдүгээр сарын эхээр Владивостокийн Дорнын форум гэж болдог юм байна. Азийн таван орны тэргүүн оролцдог. Энд оролцоно. Ерөнхийдөө Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол гэсэн таван орон оролцоно. Нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш бодит ажил ярина. Ерөнхийдөө гадаад харилцаа дэлхий даяар эвгүй болчихлоо. Европын олон оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д тооцоолоогүй байсан хүн төрийн тэргүүнээр нь сонгогдлоо гэх мэтчилэн. Тэгэхээр либерал үзэл ч хаана яваад байгаа юм. Дэлхий өөр шинэ бодлого руу орж ирж байна. Дэлхийн энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн өмнөд Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм, гурав дахь хөрш гэдэг нь ямар утгатай юм гэхчлэн нарийн зүйлүүд их байдаг юм байна.

  Үндсэн хууль: Нэг хүнээс хараат байна гэдэг дарангуйлал эхэлнэ

     Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар солих гэж байгаа бол болохгүй. Төрийн өндөр албан тушаалыг зарж байсан энэ нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.

Ерөнхийлөгчийн засаглалын тухайд аюулгүй байдал талаасаа нэг хүнээс хараат байна гэдэг дарангуйлал эхэлнэ гэсэн үг. Нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. 76 гишүүн хэлэлцэж байх үед бүгдийг нь худалдаж авах боломж байхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь буруу болов уу.

Т.Амараа

 ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 52 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsend. G(66.181.178.25) 2017 оны 08 сарын 15

Ene hyn MGL- n er-ch yy? AN-n er yy? 60 terbym geh ynen hydal ni yl medegdeh yum 4 jil yarij AN-g YIH-d gargah bodlog barij baina y daa ter DORJZODOB gegch nohor chini AN-d saya dolloroor hydaldagdsan nohor bish yy? Bid iim zamaar yawbal mod modoo barini shyy

0  |  0
Монголмаа(182.160.36.138) 2017 оны 08 сарын 12

Жэнко ямар ч эрүүл сэтгэлгээгүй бурж байх юм. Энэ шүүмжлээд байгаа муу бүхнээ жэнко өрөө хийдэг байсан. МАН -ынхан 65 -уулаа байж ямар хулчгар юм бэ? Луйварчин шүдгүй арсланг батираад унагах хэрэгтэй ш дээ.

0  |  0
Зочин(58.18.61.83) 2017 оны 08 сарын 12

Яриа цэгцрэх ч яагаа ч үгүй бна даа.

0  |  0
зочин(58.18.61.83) 2017 оны 08 сарын 12

Нөгөө л сонгуулийн үед хөмхий зуугаад Ман руу дайраад байсан хэвээрээ шүү дээ парламёнтийн засаглалтай оронд их хурал руугаа ингэж дайрч болдог л юм байх даа .65 -ыг ялгаагүй ард түмэн л сонгосон шүү дээ.

0  |  0
Шуумж(66.181.177.95) 2017 оны 08 сарын 12

Сайн тосоолож бод доо ? Ирэх цагт монгол ямар байхыг нь ! Иим хучирхэг болсон Хятад Орос оронтой ? Одоо бол онгорсон 800 жилиин омнох биш шуу дээ Одоо цагт ч ирэх цагт бид яах болж бна ? Хогиин балай ядуу сэтгэлгээгээр монгол хогжуулэх уу ? Яах тухайгаа одоогиин еронхиилогчиин хотолборт байхгуй л бололтой ? Нураах л тухай хураах тухай ярьсан ? Асуудлыг ялгаж салгах нь тун муу бололтой

0  |  0
Зочин(66.181.177.95) 2017 оны 08 сарын 12

Ирэх цаг хугаацаанд монгол орныг тавиад уз ? Одоо байгаа еронхиилогч нь хир зэрэг тохирч байгааг бод доо? Одоо 2018 оноос энэ цаг болон ирэх цаг , оронд зайд Хятад Орос ороод эхлэв Лав 30 жил хугацаанд шуу ? Илуу ч байж магадгуй ?

0  |  0
Одоо(66.181.177.95) 2017 оны 08 сарын 12

21 - р зуунд яаж оршин тогнохоо тоймлож чадахгуй байгаа нь энэ ториин бодлоггуй шинж ? Ирэх цаг гэж байдгииг монголчууд мартажээ ? Онгорсон 12 зуунд л амьдарч байгаа ч юм шиг угуй бол одоо цаг байгаа юм шиг их л тооролдож бна ? Цаг хугацаа чинь онгорсон , одоо , ирэх цаг гэж байдаг даа ? Ирэх он цагыг тосоолоод узээ ?

0  |  0
Зочин(66.181.177.95) 2017 оны 08 сарын 12

12р зууны туухээр 27 жилиин туухииг дарна гэж бас худлаа ? Яг унэндээ бол 12-13 р зуундаа монголчууд дайчин чанараа гээсэн шуу дээ ? 1945 оны халх голын дайнд монгол цэргууд хузуундээ бурхан зуугээд нуувчиндаа залбираад сууж байсан нь олонхи нь дээ ? Уунииг тухай цагт дайтаж явсан цэргуудиин яриа 90 баатрын дууль гэдэг шулэг нь халх голд амиа огсон гэх цэргуудиин тоо ? Жаахан урагшлуулаад хардаа Богд хааны уед зоригтой ганц хун нь Хатанбаатар Магсаржав л байдаг л лаа Жаахан урагшуулахад Дандар баатар л юм даа Хэтэрхии халтираад 12 зуунд очдог нь шал утгагуй ? Туунээс дандаа ялагдал урвалтын ту

0  |  0
Зочин(66.181.177.95) 2017 оны 08 сарын 12

Сонгогч болгоны 3 хун тутамын 1 хун л танд саналаа огсон шуу дээ Улдсэн 2 хун эсрэг саналаа огсон ? Албан тушаалын наймааны загалмайсан нам бол таны нам тэр тусмаа МОАХ шуу дээ 1997 оноос эхлэсэн ?Та нарын сайн сурагч нь МАН л даа

0  |  0
Гомбын Батнасан(202.179.31.13) 2017 оны 08 сарын 12

Бүү шантраарай садаанууд маш их бий. Та ярьж байгаа шигээ хийж эхэлбэл танд санал өгсөн, өгөөгүй бүхэн таныг дэмжих болно. Юуны өмнө 60 тэрбум, Офшорыг хөдөлбөргүй баримтжуулах ёстой. Хэн ямар арга замаар албан тушаалд хүрсэнийг хүмүүс мэдэж байгаа.

0  |  0
Зочин(203.91.112.6) 2017 оны 08 сарын 12

Баттулга ерөнхийлөгч та энэ засгийн газрыг ажил хийлгэх боломжийг хамгийн түрүүнд олгомоор байна. Олон аймаг гантай ,тариа ногооны ургац, өвлийн бэлтгэл гээд ард түмний амьжиргаа хэцүү байна. Гэтэл та улс төр ярьж нэр хүнд олох гэсэн хүн байна. Наад яриад байгаа асуудлыг шийдэх хугацаа танд байна.65гишүүнтэй тэмцэж АН-ын хорсол хүслийн төлөө явиад байх шиг. Ард түмнийг бужигнуулж хагарал тэмцлийн суурийг битгий тавиасай Нийгэмд дуулиантай асуудлыг шийдэх нь таны гарт байгаа шүү дээ

0  |  0
Зочин(66.181.177.95) 2017 оны 08 сарын 11

Оорчилох саналыг бух нам дэмжсэн шуу дээ? Бараг санаачилга нь АН гаргасан ш дээ Нэг суурин дээрээ олон эргэн орон гаран байж болохгуй л дээ ? Одоо еронхиилогч оориин ажилтайгаа танилцвал яасан юм вэ ? Ярилцлагыг узээд унэндээ шоконд орсон шуу ? Монгол улс ингэж доройтсон гэж тосоолож байсангуй ? Одоо сайн унш сайн бодож байж ярицлагад орох хэрэгтэй бм шиг ? Монгол улсын бодлого гэж юу байсангуй дээ ?

0  |  0
Мөнх(107.77.173.9) 2017 оны 08 сарын 11

Элбэгдоржоос хавьгүй дээр байх болов уу гэж найдаж байна. Батлагдаж нотлогдоогүй юмаар намчирхаж болохгүй, хүлээцтэй ноён нуруутай байх хэрэгтэй.

0  |  0
irgen(66.181.185.195) 2017 оны 08 сарын 11

Haana khen 60 ter bum togrogoor alban tushaal zaraad, ene mongo ni odoo khend baigaa yum be? ta batalgaatai yum yarisan ni deer baikhaa. Eronkhiilogch khun khudal tsuurkhalaar namchirkhaj bolokhgui. Bolovsroloo jookhon deeshluul. Yarina gedeg gemt khereg bish. Uildej baij gemt khereg boldog gedegiig oilgokhgui khun eronikhiilogch bolloodo. bolovsrolgui khar mass iin songolt ingej l uls orniig suiruulnedee.

0  |  0
zochin(122.201.22.250) 2017 оны 08 сарын 11

yu ch hiij chadahgui yu ch hiij chadaagui baij hudlaa yarina gej naigui yuma ene hun

0  |  0
zochin(150.129.142.13) 2017 оны 08 сарын 11

ok nice

0  |  0
zochin(150.129.142.13) 2017 оны 08 сарын 11

demjij bna er ni bol mash zov

0  |  0
зочин(150.129.142.13) 2017 оны 08 сарын 11

Монгол ялна, ерөнхийлөгчдөө амжилт хүсье

0  |  0
зочин(150.129.142.13) 2017 оны 08 сарын 11

Монголын ард түмэн сонголтоо 2 дахин хийсэн, ерөнхийлөгчийн шууд ярилцлага маш их таалагдсан дэмжиж байна одоо нэг зөв гольдрилдоо ороод ард түмэн бидний амьдрал дээшилбэл аштай юу, ер нь ярьж байгаа асуудлууд нь зөв зүйтэй асуудлыг хөндөж байна лээ гуравхан сая ард иргэдээ зөв бодлогоор өөд нь татаад аваад явчвал болоо ш дээ, үүний тулд хүн бүр ажилтай орлоготой, айл бүр аз жаргалтай эрүүл саруул байвал үүнээс илүү жаргал гэж юу байх билээ. Харин эко эрүүл хүнсний ногоогоо эх орондоо тарьж хүнсэндээ хэрэглэж баймаар байна хятад хүнсний ногоог оруулж ирмээргүй байна. Ажлын өндөр амжилт хүсье

0  |  0
БЗД иргэн(27.123.214.119) 2017 оны 08 сарын 11

Төрийн албыг ганхуулж, сонгуульд ажилласан хүмүүсийг төрийн албаар шагнадаг тогтолцоог анх АН гаргаж ирсэн...ялангуяа Эрдэнэ гуай!!! Баттулга дарга та төрийн албыг намын ажил болгож иргэдээ хохироож байгаа Баянзүрх дүүргийг авраач!!!болохгүй бүхэн тэнд байна...Төрийн алба, түмэн олон хэцүүдлээ

0  |  0
зочин(202.179.24.33) 2017 оны 08 сарын 11

МАН-ын дэмжигчидээ одоо ялагдлын ШОК-оосоо гараа, Алийн болгон ингэж бухимдаж биеэ зовоож, нэгэнт олонхийн саналаар яалт ч үгүй ялаад гараад ирсэн Ерөнхийлөгчийг юу ч муухай үгээр утаад , үзэн ядаад яаж ч чадахгүйгээс хойш чимээгүй цаашдаа юу хийхийн нь хараад суух хэрэгтэй, Энэний оронд цаад МАН чинь бүүр алийгаа алдаж байна шүү, Намаа шүүмжлээ,

0  |  0
zochin(182.160.5.235) 2017 оны 08 сарын 11

27 жилийн угшилтай буруу бүхнийг өргөс авч байгаа мэт сайхан болгох хэцүү. Үндсэн хуулиа өөрчлөх, намуудын асуудал ,олигархуудын асуудал, гээд шийдэх түмэн асуудал байна. Шинэ ерөнхийлөгчөө сэтгэл зүрхээрээ эхлээд дэмжих ёстой. Эцсийн эцаст үндсэн хуулиа өөрчилж баталсан 470 депутатуудад тус бүрд нь 70,0 сая төгрөгний хахууль өгч амыг нь үдсэн. Үр дүн нь өнөөдрийн дүр зураг

0  |  0
Зочин(66.181.177.138) 2017 оны 08 сарын 11

Ардын намынхан гэж үнэхээр аймхай хулчгарууд ,нэгэнтээ талийгаач М.Зэндээ ”Манай нам хувьсгалт биш хулчгаруудын нам болжээ” гэж хэлж байсан юм ”60 тэрбум” гэж балбуулсаар байгаад дууслаа Хэрэв цуурхал юм бол дахин босож ирэхгүй болтол нь нам дарах байсан юм Үнэн юм бол энэ асуудалд нэр холбогдсон бүх хүмүүсийг Намаасаа хөөж Намаа цэвэрлэж авах хэрэгтэй юм , нэр нь сэвтсэн 10-аад даргаар Нам дутахгүй шүү дээ

0  |  0
зочин(103.229.122.32) 2017 оны 08 сарын 11

Ерөнхийлөгч маань урьд 4 жилд ХХААЯ, төрийн өмчийн хороо, үйлдвэрлэлийн парк гээд бүгдийг авч т мөнгийг нь аваад юу ч хийж чадаагүй дээ

0  |  0
Zochin(103.26.193.9) 2017 оны 08 сарын 11

Ene harin soliotoo yumaa icheesee aimaar yuch hiij magadgui Hun bhaa ooroo battulga ,

0  |  0
Hutsan biz de (202.9.41.241) 2017 оны 08 сарын 11

Ene ymar ner tsever hun be bayngol zochid buudaliin door baidag hujaa nart zoriuulsan karoke yu gehuu tend tsen gehedel hujaagaar bichegdsen baidag gesen Mongoliin hamgiin goy saihan ohiduudiin biyiin uneluuldeg gesen

0  |  0
зочин(94.142.242.84) 2017 оны 08 сарын 11

65-гүйгээр Женко зүгээр шүдгүй л арслан. Тэрийгээ ойлгодогггүй л юм байх даа. АН-д ч Засаг барьж бйах даа албан тушаалыг үнэлдэгүй байсан гэж үү?

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 08 сарын 11

маныхан гэж хулчгар мануухайнууд юмаа. Баттулгыг овшоор данстай,олон лицензтэй, төмөр замаас мөнгө идсэн,бас дорноговийн бүтээн байгуулалтаас мөнгө цохисон гэцгээд байсан худлаа байсан юм уу,өнөө Аюурсайхан ,Ганхуяг,Баттулга хаана байна.хүн гүтгэсэн бол хуулийн хариуцдага хүлээх үү,наад хүн чинь тэнцвэргүй тулаан гэж хашигарсаар л байна,

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 08 сарын 11

маныхан гэж хулчгар мануухайнууд юмаа. Баттулгыг овшоор данстай,олон лицензтэй, төмөр замаас мөнгө идсэн,бас дорноговийн бүтээн байгуулалтаас мөнгө цохисон гэцгээд байсан худлаа байсан юм уу,өнөө Аюурсайхан ,Ганхуяг,Баттулга хаана байна.хүн гүтгэсэн бол хуулийн хариуцдага хүлээх үү,наад хүн чинь тэнцвэргүй тулаан гэж хашигарсаар л байна,

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 08 сарын 11

маныхан гэж хулчгар мануухайнууд юмаа. Баттулгыг овшоор данстай,олон лицензтэй, төмөр замаас мөнгө идсэн,бас дорноговийн бүтээн байгуулалтаас мөнгө цохисон гэцгээд байсан худлаа байсан юм уу,өнөө Аюурсайхан ,Ганхуяг,Баттулга хаана байна.хүн гүтгэсэн бол хуулийн хариуцдага хүлээх үү,наад хүн чинь тэнцвэргүй тулаан гэж хашигарсаар л байна,

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 08 сарын 11

маныхан гэж хулчгар мануухайнууд юмаа. Баттулгыг овшоор данстай,олон лицензтэй, төмөр замаас мөнгө идсэн,бас дорноговийн бүтээн байгуулалтаас мөнгө цохисон гэцгээд байсан худлаа байсан юм уу,өнөө Аюурсайхан ,Ганхуяг,Баттулга хаана байна.хүн гүтгэсэн бол хуулийн хариуцдага хүлээх үү,наад хүн чинь тэнцвэргүй тулаан гэж хашигарсаар л байна,

0  |  0
Иргэн(27.123.212.133) 2017 оны 08 сарын 11

Естой хуцлаашдээ?! АН-ынхны л хийсэн ажлыг ургэлжлуулж байгаашдээ?! Монгийг бол АН-внзан л тараасаншдээ?!

0  |  0
Mart(46.149.119.176) 2017 оны 08 сарын 11

Zuv yarij bn.Shudraga ajillaval ard tumen demjine.Khajuudakh Zi chin AN asuudaltai nukhuduudiig khuuchirsan asuudal geed ganc MAN uruu dairaad baival ard tumnii urunkhiilugch bish bolno shuu...

0  |  0
манлай(103.229.120.251) 2017 оны 08 сарын 11

Ажил хийхгүйн бна даа

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Уучлаарай аваагүй мөнгө гараагүй дүрсийг яах вэ ?

0  |  0
zo(66.181.179.71) 2017 оны 08 сарын 11

battulga zov yarij bna.Ard tumen demjih bolno.Toroor toglodog 30 ger buliin togloomiig 3say mongol eronhiilogchteigee nileed baihgui bolgoh chuhal bn

0  |  0
ZOCHIN(27.123.212.142) 2017 оны 08 сарын 11

ENE ERCHEEREE URAGSHAA MONGOL ORNIHOO TULUU MUU BUHENTEI TUUSHTAI TEMTSEEREI AMJILT

0  |  0
ZOCHIN(27.123.212.142) 2017 оны 08 сарын 11

ENE ERCHEEREE URAGSHAA MONGOL ORNIHOO TULUU MUU BUHENTEI TUUSHTAI TEMTSEEREI AMJILT

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 11

turiin albyg naymaalsan nam undsen khuuliig uurchlukh erkh baykhguy , mash zuw kheljee .. 100% demjiji bayna ,

0  |  0
Зочин(122.201.31.44) 2017 оны 08 сарын 11

Одоо тэгээд төрийн албаны 3000 хүнийг авлига өгч ажилд орсон уу гэж байцаах юм байна . 4 жилд амжих уу ?

0  |  0
zochin(27.123.214.81) 2017 оны 08 сарын 11

Sain bn sanal bodol 1bn ,ard irged yg ingej bodoj huleej bn,bas demjih bolno ene ercheerei amjilt odoo nen yaraltai ajliin bair

0  |  0
дарь(150.129.142.174) 2017 оны 08 сарын 11

Амжилт

0  |  0
бат(150.129.142.174) 2017 оны 08 сарын 11

Жинхэнэ монгол хүн амжилт хүсъи МАН.ийн 60.тэрбум болон оффшер энэ бол монголд байх есгүй зохисгүй тул шалгаж шүүх нь зүйн хэрэг ерөнхилөгч дөө амжилт

0  |  0
Top