Хүүхдээ уутанд хийж шуудангаар асрах газар руу илгээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

Хятадад нэгэн эмэгтэй хүүхдээ асрамжийн газар руу шуудангаар пластик уутанд хийн илгээсэн байжээ. “South China Morning Post”-д мэдээлснээр, шуудангийн ажилтан хүүхэд байгааг мэдмэгцээ цагдаад мэдэгдсэн байна. Тэрбээр ууттай зүйл хөдлөөд байгаад анзаарахад дотор нь хүүхэд чарлах дуу гарчээ.

Хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биеийн байдал хэвийн болсон талаар эмч нар мэдээлжээ. Ээжийг нь цагдаа нар саатуулан шалгаж байгаа аж.

О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top