Бид татвараас зугтаж, зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээх вэ?

Эрхэм уншигч танд татварын талаарх бэсрэг нийтлэлийг хүргэе. Ингэхдээ бидэнд ногддог татварын их бага, зөв буруу, дарамт шахалтыг хөндсөнгүй. Зөвхөн танд хэрэгтэй мэдээллийг  бэлтгэлээ.

Монгол Улсад оршин суугч гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж татвар ногдох орлого олж эхэлсэн л бол хуулийнхаа дагуу татвар төлөх ёстой. Үүний тулд хувь хүн орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлнэ. Мөн шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авснаас хойш 10-14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх учиртай.

Татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй, татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн зөрчилд Засгийн газраас баталсан хувиар алданги тооцдог аж. 2016 онд тооцох алдангийн хувь хэмжээг 0,0537 хувиар тогтоожээ.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

 

Шинээр татвар төлөгчөөр бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

- Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллага-ТБ-02 маягт, хувь хүн-ТБ-03)

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Хуулийн этгээдийн дүрэм

- Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар

- Хуулийн этгээдийн банкны дансны хуулга

- Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар

- Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

 

Ямар татварыг хэзээ төлдөг вэ?

 

ТАТВАРЫН ТӨРӨЛ

ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦАА

ТАЙЛАГНАХ ХУГАЦАА

1

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Сарын бүрийн 25

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

2

Хувь хүний орлогын албан татвар /Суутган/

Сар бүрийн эцэст суутган авч дараа сарын 10-ны дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

3

Хувь хүний орлогын албан татвар /хувиараа бизнес эрхлэгч иргэд/

Дараа улирлын эхний сарын 15-ны дотор

ИОТТХ -аар дараа оны 2 сарын 15-ны дотор

4

Онцгой албан татвар

Сар бүрийн 25-ны дотор

Дараа сарын 5-ны дотор

5

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Дараа сарын 10-ны дотор

Дараа сарын 10-ны дотор

6

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

Хувь хүн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө

Тайлагнахгүй

Аж ахуйн нэгж, байгууллага нь тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор

Дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

7

Бууны албан татвар

Жил бүрийн 8 дугаар сарын 1-ны дотор

Тайлагнахгүй

8

Авто бензин, дизелийн түлшний албан татвар

Орж ирсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны

9

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан

Дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор

10

Байгалийн нөөц ашигласны төлбөр/ургамал, ан амьтан, ой, ус рашааны нөөц/

Дараа сарын 10-ны дотор

Дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор


Төгсгөлийн оронд...

Монгол Улсын үндсэн хуулийн 2-р бүлэг 17.3-т иргэн бүр хуулиар ногдуулсан татвар төлөх гэж заажээ. Улсын төсвийн 70-80 хувийг татвараар бүрдүүлдэг гэсэн байдаг. Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж өөрт ногдох татвараа хүндэтгэллтэйгээр төлцгөөе. Энэ нь бидний эх орондоо хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Зочин [ 202.9.42.193 ]      |     Баасан, 21:35 минутанд

ТАТВАРЫГ БОДИТООР ТӨЛЖ БАЙГААД ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ХЯТДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ТАТВАРААС ЗАЙЛСХИИДЭГ ТАТВАР АА АВЧ ЧАДАЖ БАЙВАЛ ТӨСӨВТ НЭМЭРТЭЭ ШҮҮ

zochin [ 122.201.22.250 ]      |     Баасан, 06:44 минутанд

erunhiilegch battulgad sain oilguulaad uguurei tatvaraa tuluhgui bol iim yum boldog gej

naran [ 122.201.22.180 ]      |     Баасан, 01:34 минутанд

zarim. hudaldaanii. gazar. mamvariin. medeeleltei. talon. ogohgvi. zovhon. gar. malon. ogoh. yum tuhailbal. 4. horoolold. sod. bvren. baraanii. delgvvr. nottei. barimt. ogohgvi. baina. vvniig. zohitsuuldag. gazar. baina uut