Тонн зэсийн ханш 6494 ам. доллартай тэнцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

Зэсийн ханш эргэн сэргэлээ. Нью-Йоркийн Комекс биржийн арилжаагаар тонн зэсийн ханш 6494 ам.доллартай тэнцэж байна.
Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт эерэг гарч, ДНБ-ий хэмжээ өссөн нь зэсийн зах зээлд эерэг төлөв дагуулж, ханш өсөхөд ихээхэн нөлөөлжээ. Зэсийн ханш ийнхүү өссөн нь 2011 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZIndaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top