Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

2017 оны 08 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгийг ажлын хэсгээс өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдэд танилцууллаа.

Хуулийн төслийн танилцуулгыг Улсын бага хурлын гишүүн, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Лхамжав, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн болон НББСШУ-ны байнгын хорооны эрхзүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх П.Амаржаргал нар хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзсэн. Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж, Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог хуулийн төслийг Үндсэн хуульд оруулах саналыг гаргасан юм.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байгаа уг хэлэлцүүлэг нь дүүргийн хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилж иргэдийн санал бодлыг сонсох юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ажлын хэсгээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top