Ч.Батболд нарыг 1 сар цагдан хорих шийдвэр гаргалаа

2017 оны 08 сарын 11

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдсөн гэх хэргээ илчилсэн Ч.Батболд нарыг энэ сарын 09-ны шөнө хуулийн байгууллагаас баривчилсан. Тэгвэл өнөөдөр тус хүмүүст холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан. Мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий хүмүүсийг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маа(103.10.23.123) 2017 оны 08 сарын 11

Хэргээ илчилсэн хүнийг хорих шаардлаг байхгүй дээ хэргийг нуун даруулах өөрчлөх зорилогтой юм биш үү

0  |  0
Top