Гол дүрийн охинд хаягддаг Солонгос, Японы жүжигчдийн сонирхолтой давхцал

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

Бид бүхний хамгийн сайн мэдэх F4 буюу "Boys Over Flowers" олон ангит кино нийт таван улсад хийгдсэн байдаг аж. Эдгээр дундаас хамгийн алдартай нь Япон, Солонгосын F4 кино  юм. F4 киног анх манганаас сэдэвлэн бүтээжээ.  Тэгвэл тус бүтээлийн тухай нэгэн сонирхолтой баримтыг хуваалцъя. Гол  дүрийн охинд хаягддаг царайлаг залуугийн дүрд  Солонгосоос Kim Hyun-Joong тоглосон бол Японоос Шүн Огүри тоглосон юм. Ийнхүү нэг дүрийг бүтээсэн хоёр улсын жүжигчид нэг мөчид ижил зураг авахуулсан байдаг нь олон ч хүний анхаарлыг татдаг байна. 

Дээрх зураг нь 2011 онд болж байсан Ази тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Японы эсрэг Солонгос улс тоглож байхад авсан зураг юм. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top