П.Орхон ДАШТ-ий өмнөх дэлхийн чансаанд аман хүзүүдэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлж, “давхар цохилт” хийсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ес, ОУХМ Занданбудын Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 16, 86 кг-д Пүрэвжавын Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 14, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 12 дугаар байрт бичигдэв.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )