Бугуйн цагны 2017 оны шинэ загваруудтай танилцаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12

Дэлхий дээр жил бүр 1.000. 000. 000 гаруй цаг үйлдвэрлэдэг гэсэн мэдээ байна. 

Өдгөө цаг зүгээр цаг хугацааны хэмжигдэхүүн гэдэг ойлголтоос аль хэдийнэ хальж, хүн төрөлхтөний байнгын хэрэглээ бас нэр төрийн баталгаа болох хүртлээ "Үнэт зүйл" болон хувираад байна. Ингээд цагтай холбоотой арван баримтыг танд хүргэе. 
  1. Манай эриний 725 онд хятадын И Сини, Лян Линцзан нар анхны анкерын цаг хийсэн мэдээ байдаг.
  2. Анхны дүүжин цагийг ирээдүйн пап хоёрдугаар Сильвестр -Аббат Герберт 1000 орчим онд Германд бүтээжээ.
  3. 1228 онд английн мастерууд Вестминстрийн сүмд анхны цамхагийн цаг суурилуулсан байна.
  4. Бугуйн цаг тун саяхан – 100 орчим жилийн өмнө мэдээж Швейцарт бий болсон юм. Эхлээд зөвхөн эмэгтэй хүний бугуйн цаг байсан бөгөөд үнэт чулуугаар чимдэг байж. Харин эрчүүд гинжтэй цаг зүүхийг илүүд үзэж байжээ. Гэхдээ гинжтэй цаг зүүх нь тун эвгүй байсан учир, удалгүй эрчүүд ч цагийг гартаа зүүх болсон байна.
  5. Анхны бугуйн цагийг Неаполитаны хатан хаанд зориулан 1812 онд хийжээ. Швейцарын цагчин Авраам-Луи Брегэнэ цагийг хийсэн байдаг.
  6. Дээр өгүүлснээр, бугуйн цаг нь нэлээд удаан хугацааны туршид эмэгтэй хүний аксессуарт тооцогдож байсан бөгөөд тиймээс ийм цагийг нэлээд цөөн тоотой үйлдвэрлэж байжээ. Эрчүүд Дэлхийн нэгдүгээр дайны үед л бугуйн цагны чанарыг үнэлдэг болсон байна.
  7. Цагийг бугуйн цагаар тааруулах зуршил тайван цагт ч хадгалагдаж үлдсэн бөгөөд ингэснээр Дэлхийн хоёрдугаар дайны эх гэхэд ийм цаг халаасны цагийг нэг мөсөн түрэн шахжээ. Халаасны цагийг эд өлгийн зүйлд дуртай хүмүүст л зориулан цааш хийх болсон байна.
  8. “Цагийн зүүний дагуухи” цагийн зүүний уламжлалт хөдөлгөөнийг тойрох хөдөлгөөний чиглэлийг заахад ашигладаг. Энэ нь нарны цаг дээрх сүүдрийн хөдөлгөөний чиглэлтэй холбоотой юм. Гэвч зүү нь “цагийн зүүний эсрэг” явдаг цаг ч байдаг.
  9. Хэрвээ бугуйн цагийг төмөр юмуу суран оосроор зүүн гартаа зүүх юм бол, цаг хүний соронзон талбайг авдаг. Ийм тохиолдолд хэрвээ хүн нас барвал, түүний гар дахь цаг зогсдог байна. Хүн амины хэргийг илрүүлэхдээ мөрдөн байцаагчид үүнийг анзаардаг. Цаг эвдэрч гэмтээгүй ч, цаг яалт ч үгүй зогсдог байна.
  10. Дэлхийн хамгийн үнэтэй цаг болох 201-carat Chopard цаг 25 сая ам. долларын үнэтэй аж.

Бугуйн цагны чиг хандлагыг тодорхойлогч WENGER WATCHES-ийн шинэ загварууд

Бугуйн цагны хамгийн анхны брэндүүдийн нэг WENGER-ийн 2017 оны шинэ загваруудыг танилцуулж байна. 
Тайлбар: 
. Roadster Black Night Chronograph шинэ загвар
10 atm буюу 100 м усанд тэсвэртэй, зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал арьсан оосортой. Өдөр гариг заагчтай.
Тайлбар: City Very Lady шинэ загвар 3 atm буюу 30м усанд тэсвэртэй. 

Тайлбар: 
Attitude Heritage шинэ загвар
 
10 atm буюу 100 м усанд тэсвэртэй, зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал арьсан оосортой. Өдөр гариг заагчтай.
Тайлбар: 
Urban Classic загвар 10 atm буюу 100 м усанд тэсвэртэй, зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал ган оосортой. Секунд заах туслах нүүртэй.
 Нүүрний диаметр 42мм
Тайлбар:  City Very Lady шинэ загвар 3 atm буюу 30м усанд тэсвэртэй. зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал ган оосортой. Секунд заах туслах нүүртэй. Нүүрний диаметр 34мм
 
Тайлбар: Avenue шинэ загвар
 
10 atm буюу 100 м усанд тэсвэртэй, зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал ган оосортой. Өдөр заагчтай. Нүүрний диаметр 42мм
Тайлбар: 
Urban Donnissima шинэ загвар
 
10 atm буюу 100 м усанд тэсвэртэй, зэвэрдэггүй ган их бие, PVD өнгөлгөө болон SuperLuminova фосфортуулагч, оригинал ган оосортой.Нүүрний диаметр 35мм

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.75) 2017 оны 08 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top