Сайн мэдээ: Түлэнхийи төвийн барилга баригдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12

Түлэнхийн төвийн барилга ашиглах боломжгүй болсноор 2006 оноос хойш тус төв нь байр түрээслэх, Гэмтэл согог судлалын үндэсний төвд байрлаж өвчтөнүүддээ үйлчилгээ үзүүлэх зэргээр ажиллаж ирсэн.

Хөрөнгө мөнгөгүйгээс барилгын ажил олон жил саатсан. Харин өнгөрсөн жилээс Засгийн газар анхаарснаар одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай үргэлжилж буй юм байна. Санхүүжилтийн ажил нь эрт шийдэгдсэн бол энэ ондоо багтаан ашиглалтад оруулах боломжтой байсан аж.

Барилгын гүйцэтгэгчээр “Цаст” констракшн, “Нутгийн зам” компаниуд ажиллаж байна.

Шаардагдах хөрөнгийг Куветийн Засгийн газраас олгосон 8 сая ам.доллар, мөн улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулж байгаа аж.

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top