Шар айргийг хуванцар саванд савлахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12

Манай хойд хөрш шар айргийг хуванцар саванд савлахыг хориглох шийд гаргаж магадгүй байна. Эдүгээ ОХУ-д үйлдвэрлэгдэж байгаа архи спиртан бүтээгдэхүүний тал хувь нь хуванцар савтай байдаг ажээ. Ийм сав нь харьцангуй хямдхан өртгөр бүтдэг учир архи хямдхан гарч, улмаар хэрэглээг нэмэгдүүлж байна гэж үзсэн байна. Мөн бүтээгдэхүүний чанарт ч сөргөөр нөлөөлж байгаа ажээ. ОХУ-д хуванцар савалгаатай шар айраг шилэнд савласан ижил хэмжээний бүтээгдэхүүнээс 15 хувь хямд байдаг юм байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huns(66.181.185.78) 2017 оны 08 сарын 12

MONGOL HUVANTSARAAS TATGALZAJ ERUUL

0  |  0
Top