Тавантолгойн замд хоёр машин мөргөлдөж, жолооч нь шатаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 13

  Тавантолгойн ордоос БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан “North benz” маркийн том оворын ачааны хоёр машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол энэ сарын 5-нд Тавантолгойн ордоос Гашуунсухайтын замд, хилээс нааш 130 гаруй км-ийн орчимд Чойгийн тохой гэдэг газар  болсон байна.  

 Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр жолооч өөрөө амиа алджээ. Мөргөсөн автомашин шатаж, жолооч үрүүл, суудлынхаа дунд хавжуулагдсанаас үүдэн гарч чадалгүй шатаж нас баржээ.

Ослын талаар жолооч Д-гийн мэдээлснээр “Хилийн цаана нүүрсээ буулгаад буцаж явсан жолоочийн ачааны машин эвдэрснээс замаа чөлөөлж чадалгүй зогсолт хийсэн байсныг Тавантолгойгоос нүүрс зөөж явсан автомашины жолооч очиж мөргөсөн байна. Гүйцэж түрүүлэх юм уу, хурдтай явснаас үүдэн машинаа зогсоож чадаагүй бололтой. 100 орчим тоннын даацтай автомашиныг огцом тоормослох, зогсоох боломжгүй. Тийм учраас машинаа зогсоож дийлээгүй байх” гэсэн юм.

 Харин эвдэрсэн автомашинд хүн байгаагүй байна. Талийгаач нь 30 гаруй настай залуу байжээ. Уг машинууд нь Хятад эзэнтэй, монгол жолооч нар хөлсөөр ажилладаг байсан байна.

Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртлэх сайжруулсан шороон замаар өдөртөө “Эрдэнэс Тавантолгой”, Энержи ресурс, орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн 1000 гаруй автомашин зорчдог байна. Гашуун Сухайтын хил дээр жолооч нар хэдэн зуугаар оочирлож, 7 – 9 хоног хүлээж байж нүүрсээ хүргэдэг гэж эх сурвалж мэдээллээ. Ингэж олон хоног нойр хоолгүй, амралтгүй явснаас үүдэн осол гарах нөхцөл үүсч байна гэж жолооч нар мэдээлэл өгч буй юм. Өнөөдөр гэхэд Тавантолгой – Гашуунсухайтын замд 100 гаруй км-ын урттай их дараалал үүссэн байгаа ажээ.

Ослын талаар албан ёсны мэдээллийг бид маргааш хүргэнэ.

Т.Амараа

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(103.229.121.110) 2017 оны 08 сарын 14

ingej hairan nuursee utga uchirgui zeehk yamar hereg bnaa . Nuursee zeb bolobsruulj eersediig ni iruulj borluulj boldoggui yum uu

0  |  0
zochin(103.229.177.18) 2017 оны 08 сарын 14

ali ert tumur zamaa bariad ashiglasan bol deer bh baisan daa

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 08 сарын 14

Mongoldoo baij hytad ezentei baidag balia ym hairan zaluu

0  |  0
saka(202.179.11.10) 2017 оны 08 сарын 13

vneheer haramsaltai yumu

0  |  0
zocin(49.0.218.160) 2017 оны 08 сарын 13

xetsyy cn uymaa daa xeden mongol zaluucnuud ni xujaagiin bool bolood duusaxiim bna l daa ezengyi toriin emgenel

0  |  0
Gerelee(122.201.21.220) 2017 оны 08 сарын 13

Tor zasag oroo daruulcad odoo heden jolooc nara martjee zam teeberin shaid ajila hiij chadaxgvi bol ogchorocee ard tvmen duugarah boljee

0  |  0
Зочин(202.9.40.187) 2017 оны 08 сарын 13

МАНГАРУУДЫН БАЛАГ ХАА САЙГҮЙ ГАЙ ТАРИХ ЮМАА

0  |  0
МАНгарууд буруутай(66.181.186.171) 2017 оны 08 сарын 13

Төмөр зам тавиулахгүй гацаасан МАН-ын Нүүрсчдийн бүлэглэл буруутай зүгээр нүүрс зөөх биш угааж өртөг шингээж төмөр замаар зарах ёстой. Нүүрсчдийн намынханыг хатуу шийтгэх хэрэгтэй

0  |  0
ЗОЧИН(117.111.22.65) 2017 оны 08 сарын 13

БАТТУЛГА,ЗИ НАРЫН БАЛАГ. ТӨМӨР ЗАМАА ТАВТЦАН БСАН БОЛ ӨДИЙД ӨӨР БХ БЛАА

0  |  0
Zochin(202.9.43.143) 2017 оны 08 сарын 13

Eniig anhaaraldaa avah tsag bolson l yumsan. Ene vneheer hetsvv sedev bolchood bgaa yum. Ene tor zasagt eniig tooj anhaarah hvn bhgvi l de daanch

0  |  0
Top