Гэрч яллагдагч болж, мэдээлэгчийг ил тод зарлав

 

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан гэмт хэргийн шинжтэй  дуулиан нэг бус удаа гарлаа.  Зөв, бурууг шүүн тунгаахад эрт хэдий ч  зарим үйл явдлын өрнөлийг санамсаргүй гэж хэлэхэд боломгүй байснаараа онцлогтой байлаа. Монгол Улсын Шадар сайдыг дагаж,  мөрдсөн тухайгаа  илчилсэн гэрчүүд сэжигтэн болж, хоригдон, Цагдаагийнхан хар  тамхины бүлэглэлийн тухай мэдээлсэн иргэнийхээ нэр, зургийг олон нийтэд ил тодоор зарлаж “магтах” гээд “матах”-ын үлгэр болсон сонирхолтой үйл явдлууд өрнөлөө.

Гэрч сэжигтэн болов

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрчүүдийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргав. Ч.Батболдын өмгөөлөгч Ууган-Эрдэнэ ““Мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас, яналтыг нийслэлийн  Прокурорын газраас хийж байна. Ч.Батболдыг нэг сараар хорих саналыг прокуророос гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээж авлаа. Миний авсан аман мэдээллээр одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан долоон хүнийг хорьчихсон байна” гэж мэдэгдэв.

Олон нийтийн сүлжээгээр танилцсан эмэгтэйгээ хүчирхийлсэн гэх  дуулиан

Олон нийтийн сүлжээгээр танилцаж, уулзсан эмэгтэйгээ хүчиндэж, зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 2017 оны 08 дугаар  сарын 10-ны өдрийн 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг дэх  Цагдаагийн I хэлтэст “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага ирж, цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, М-г суллав.  21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, уулзсанаар хэрэг явдал эхэлсэн бололтой. Сэжигтэн О нь өмнө гэмт хэрэг үйлдэж, өршөөлөөр суллагджээ. Энэ хэргийн тухай мэдээлэл олон хүнд сэрэмжлүүлэг болсон болов уу.

Цагдаагийнхан сэжигтнүүдийн нэрийг  нууцалж, мэдээлэгчийнхээ нэрийг зарлав

Цагдаагийн ерөнхий газар албан ёсны цахим хуудастаа  хар  тамхины бүлэглэлийн хэргийг иргэний мэдээллийн  дагуу илрүүлсэн тухай мэдээллийг нийтэлж,  мэдээлэгчийн нэр, зургийг олон нийтэд ил болгосон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулав.  Хамгийн  хачирхалтай нь цагдаагийн байгууллагын мэдээлэлд мэдээлэгчийн нэрийг дурдаад “,,,,Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан, биеэс нь биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэж сэжигтнүүдийнхээ нэрийг  нууцласан нь байлаа.  Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга болон дэвшсэн цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар мэдээлэгчид талархал илэрхийлж, урамшуулал гардуулсан бололтой. Мэдээлэл өгсөн иргэнийг ингэж урамшуулдаг юм шүү гэсэн байдлаа харуулах зорилгоор “мэдээлэгчээ” зарласан уу, эсвэл гэдэг асуулт хариулт нэхэж үлдлээ.

Д.Дорж  

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

40 atman [ 66.181.176.31 ]      |     2017 оны 8-р сарын 14 -нд, 11:30 минутанд

HASHLAG DOTOR NISDEG GALT TEREG BUTEE

Dondoo [ 191.101.30.254 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 20:13 минутанд

khun shudarga baisniihaa tuluu horigddog l niigem boljdee- yagaad irged l shorond orj irged l hohirdog yumbee. idsen uusan uls turchduus neg ch shorond suusan gej medehguim bna

Зочин [ 192.162.242.160 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 20:08 минутанд

Хорих нь зөвлдөө гэхдээ захиалагчийг нь давхар хорих хэрэгтэйшдээ. яагаад монголд ийм тэнэг тогтолцоотой юмбээ. хүн алсан байсан ч захиалагчийг нь л олчихвол түүнд илүү их ял ноогдуулах хэрэгтэй.

Зочин [ 192.162.242.160 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 20:08 минутанд

Хорих нь зөвлдөө гэхдээ захиалагчийг нь давхар хорих хэрэгтэйшдээ. яагаад монголд ийм тэнэг тогтолцоотой юмбээ. хүн алсан байсан ч захиалагчийг нь л олчихвол түүнд илүү их ял ноогдуулах хэрэгтэй.

Зочин [ 192.162.242.160 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 20:08 минутанд

Хорих нь зөвлдөө гэхдээ захиалагчийг нь давхар хорих хэрэгтэйшдээ. яагаад монголд ийм тэнэг тогтолцоотой юмбээ. хүн алсан байсан ч захиалагчийг нь л олчихвол түүнд илүү их ял ноогдуулах хэрэгтэй.

f [ 202.131.248.210 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 19:41 минутанд

МАН-н нэр хүнд газрын шороотой зууралдаж эцэстэй хагаран бутаргаж байна.МАН-г өөр хүн өөр арга барилаар удирдах хэрэгтэй байна.Энхболд болон түүүний нөхөд огцрох болсон

Ганхуяг [ 85.203.7.35 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 19:38 минутанд

Улс төр ч дэндүү бохир тоглоом юмаа. Хүрэлсүх гуайн ажлыг тайван хийлгэх юм бол...

Үнэн [ 146.185.171.157 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 19:36 минутанд

хүссэн бүхнээ хийж болно гэж ЭРДЭНЭБАТ мэтийн нөхдүүд бодоод байх шиг байна. Тэднийг цэвэрлэх ёстой

Энхээ [ 66.181.191.239 ]      |     2017 оны 8-р сарын 13 -нд, 18:19 минутанд

Энэ хууль хяналтын байгууллага Эрдэнэбат, Энхболдын талд үйлчлээд байна даа. Хужаа нар Монголын хууль хяналтыг атгасан гэж үнэн байна шүү.

Go to top of page