О.Баасанхүү гишүүнийг намаасаа чөлөөлсөн нь үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас нь хөөсөн гэх мэдээлэл цацагдаад  байгаа билээ. Тус мэдээллийг  МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудаснаа анх нийтэлсэн байдаг. Гэвч О.Баасанхүү гишүүн дээрх мэдээллийг эрс няцааж "МАХН-аас намайг хөөсөн гэх албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Намайг энэ намаас хөөтөл нь би гарахгүй. Харин эсрэгээрээ МАХН-ыг өөрчилнө" хэмээсэн юм. 

Тэгвэл энэ талаар тус намын нарийн бичгийн дарга Б.Тулгаас тодруулахад тэрээр  "Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилдаа оролцохгүй, хуралдаа ирэхгүй, намын дотоод журам зөрчсөн тохиолдолд намын  Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлөх заалт бий.  Энэ дагуу О.Баасанхүү гишүүнийг  МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрээр удаа дараа хурал тасалсан" гэв. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БТ(66.181.160.101) 2017 оны 08 сарын 16

Авйлгалын загалмаалсан эцэг .нэг гэр бүлийн нам штэ .энхбаярын хажууд бол Баасанхүү гишүүн нэр цэвэр шударга залуу хүн М.А.Х нам тарах хэрэгтэй .Энхбаяр аа чиний өмнөөс хичнээн олон хүн шоронд орох вэ .Шиилэгдамба ч бас чиний нэг хохирогч болсон Нүгэл гэж нэг юм бий дэ

0  |  0
.(202.9.40.222) 2017 оны 08 сарын 15

Юун ЧӨЛӨӨЛӨХ НЯЛЦАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШУУД ХӨӨВ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ? ОДОО ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТАХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭЭЧ ТЭГЭЭД БААСАНХҮҮ ӨМГӨӨЛӨГЧӨӨ Л ХИЙНЭ БИЗ. ХАГИЙН НОВШ БААСАНХҮҮ

0  |  0
MGL irgen(124.158.90.25) 2017 оны 08 сарын 15

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бол ингэж чадахгүй байсан даа хөөрхий. Гэр бүлийн намаас гарсан нь дээр дээ, Баасанхүү гишүүнийг дэмждэг. Маш зөв хүн.

0  |  0
Зочин(122.201.21.217) 2017 оны 08 сарын 15

Ашиглах хугацаа дууссан бөлгөө

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 15

ed nar mun chi ikh balayrakh , tenegtekh yum daa

0  |  0
зочин(202.179.24.194) 2017 оны 08 сарын 15

ардчилсан намын нууц төлөөлөгч христ баасхүү махн-д байж болохгүй махн шударга ханджээ.

0  |  0
Зочин(202.179.26.127) 2017 оны 08 сарын 15

зүйтэй байна хөгийн христийн пацааныг эргүүлэн тат.

0  |  0
Иргэн(27.123.214.120) 2017 оны 08 сарын 15

Буур хоочихгуйдээ?!

0  |  0
Top