Хүүхдийн хадгаламжнаас хумслахаа больчихооч, Ерөнхий сайд аа!!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

“Хөөрхий хүүгийн минь хэдхэн төгрөгийн хадгаламжнаас хүртэл төр татвар авдаг болжээ. Хадгаламжийнх нь хүү  бодогдож орсон ч, 1400 төгрөгийг татвар гээд зарлага хийсэн байна лээ” хэмээн дөрөвхэн сартай хүүгээ тэвэрсэн эмэгтэй эгчдээ хуучлах.

Нялхсаас хүртэл мөнгө ичгүүргүйгээр хумсалж суугаа төртэй гэж бодохоор ой гутмаар. Монгол төрийн бодлогыг ингэтлээ доройтуулах гэж. Муу ч, сайн ч үе, үеийн Засгийн газрын түүхэнд нялхасын хадгаламжнаас татвар татах хүртлээ Монголын төрийг ядууруулсан удаа байсангүй. Харин энэ цаг үеийн /Ж.Эрдэнэбатын толгойлсон/ Засгийн газрын үед ард иргэдийнхээ амьдралыг дордуулах долоон төрлийн татвар гэгчийг бий болгож, тэр дундаа хадгаламжийн хүүнээс хүүхэд, хөгшдийн ялгалгүй хураамж авч эхэлсэн нь эмгэнэл гэлтэй. Уг нь бол бусад улс оронд хүүхэд хадгаламжтай байх, хүүхдэд халамж олгох бодлогыг хамгийн түрүүнд Засгийн газар нь тавьдаг бол, харин өдгөө манай улсад энэ төрлийн бодлого эсрэгээрээ эргэсэн нь энэ.



Сайд нар цадаж, нялхас өлссөөр байх уу?

Хүүхдийн хадгаламжийн хэдхэн төгрөгнөөс татвар авахаасаа ичээгүй мөртлөө сайд нарын багцаа 404 тэрбумаар нэмж зүрхэлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өмнөөс нүүр улайж байна. Үнэхээр улс орны данс улайж, ядарсан ард иргэдийнхээ халаас руу өнгийх дээрээ тулсан уу гэвэл, тийм биш гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Харин яагаад ийм явуургүй хийгээд арчаагүй бодлогыг энэ Засгийн газар хэрэгжүүлэх болов. Болсон процессыг сөхье.

Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулах байв. Гэхдээ тус хуулийн 16.1.16.-т "Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад" гэж зааж өгсөн байдаг. Тодруулбал, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм. Харин Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болов. 

Ингэж татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс ийнхүү татвар авах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар бодож олсон байдаг.  Тэд

энэ өөрчлөлтийг хийснээр төсвийн орлого:

  1. 2017 онд 43 тэрбум төгрөг,
  2. 2018 онд 67 тэрбум төгрөг,
  3. 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой хэмээн үзжээ.

Энд төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг буруу гэсэнгүй. Гагцхүү ийм муйхар аргийг/Хүүхдийн хадгаламжнаас татвар хураах/ сонгон хэрэгжүүлж байгаад л бүх учир байгаа юм. Уг нь иргэдээ боддог, эх орноо хайрладаг сэтгэл зүрхтэй  Засгийн газар байсан бол өндөр албан тушаалтнуудын тансаглалыг танаж, ард иргэдээ ажилтай, орлогтой байлгах арга саамыг бодож олох байлаа. Гэвч тэд /Ж.Эрдэнэбатын Засгийн газар/ тэгсэнгүй. Борив бохис хийлгүй ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийнхээ хуруу хумсаа хуйхалчих гэж цааш нь хийсэн хэдхэн төгрөгний хадгаламжнаас хүү бодоод хурааж авч байгаа нь даанч харамсалтай. Хүүхдийнхээ нэр дээр цуглуулсан хэдээс нь хүртэл хувь тооцоод хумсалж байгаа нь бүр ч өрөвдмөөр.

Иргэн танаас ийм хэмжээний мөнгийг төр хумслах нь ээ!


Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татварыг төр авч эхэлснээр иргэдийн хадгаламжид ингэж нөлөөлнө. Жишээ нь,

Та 10 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог бол энэхүү орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаах бодлогыг Засгийн газар баримталж байна гэсэн үг.

Иргэдээ яаж орлоготой, хуримтлалтай байлгах вэ гэж бодохын оронд олсон орлогоос нь ямар аргаар татвар хураамж авах вэ, хуримтлалаас хэрхэн хумслах вэ гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ийм Засгийн газар ард иргэд бидэнд хэрэгтэй юм гэж үү. Уг нь бид тэднийг /Засгийн газрыг/ Монгол төрийн бүхий л бодлого, шийдвэрийг ард иргэдийнхээ амьдралд нь тустайгаар хэрэгжүүлээсэй хэмээн хүсдэг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар бидний хүссэн Гүйцэтгэх засаглал байж чадсангүй.

Сэтгүүлчийн дүгнэлт.

Жил ирэх тусам иргэдийн амьдрал хүндэрсээр. Шийдвэр гаргагчдын гаргаж байгаа хууль, журам, дүрэм нь бүгд л дундаж амьдралтай, хөлөө олох гэж ядаж байгаа хүмүүсийн халаас руу дайрсан шинжтэй байна. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэж байж олсон хэдээ нааш цааш нь болгож, арай гэж ядуусын эгнээнээс гарч, дундаж гэсэн ангиллын “хаалга”-ыг татах гэхээр л ямар нэг аргаар “цоожлоод” байх юм. Одоо бүр байтлаа банкинд хадгаламжтай бүх хүний /хүүхэд, хөгшид, баян, хоосон/ хадгаламжийн хүүгээс татвар авч эхэллээ.  
Өнөөдөр Монголын иргэд, тэр дундаа хувь, хувьсгалын байгууллагад ажиллаж, сарын цалингаараа амьдрах гэж ядаж яваа хүмүүсээс авч байгаа татвар багадаагүй. Хүн амын орлогын албан татварыг хэн төлдөг билээ, тэд л. Нийгмийн даатгалыг ч гэсэн тэд төлж байна. Элдэв торгууль энэ тэрийг ч гэсэн тэд л төлж байгаа. Гэтэл одоо хурааж хуримтлуулж байгаа хэдээс нь бас татвар авах нь хүнлэг ёс мөн гэж үү.

Арай дэндэж байгаа юм биш үү. Яах вэ, нэг талаас нь хараад үзвэл зөв. Өнөөдөр зах дээр наймаа хийж байгаа хүмүүс. Малчид гээд олон хүн хүн амын орлогын албан татвар төлөхгүй байгаа. Тэгсэн мөртлөө их, бага хэмжээгээр хадгаламжтай байдаг. Тэгвэл татварын системийг шударга болгож, бүх хүнийг тэгш хамруулах зорилгоор тэр хүмүүсийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авахад болохгүй юм байхгүй.

Нөгөө талаар, хагартлаа баяжсан, асар их хадгаламжтай, хүүгийнх нь орлогоор туйлж байгаа хүмүүсээс татвар авах нь ч зөв.  Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт орохын тулд хадгаламжтай бүх хүнийг татвар авах журмандаа хамаатуулчихлаа.  Ингэснээр хуруу хумсаа хуйхалчих гэж байж хадгалуулсан хэдийнхээ хүүгийн  хишиг хувийг дахиад л улсад өгөх болж байна. Ийм ч юм байх гэж.  Энэ журманд хэн хамгийн их өртөх нь тодорхой. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа, орон сууцны урьдчилгаа ч болов цуглуулах гэж зүтгэж байгаа иргэд. Баячууд, УИХ-ын гишүүд өртөнө гэж бодож байна уу. Ёстой гонж байлгүй. 
Ихэнх нь татваргүй бүсэд сая саяар нь ам.доллар хадгалуулаад, “мартаад л” явж байгаа. 

Монголчууд бид эдийн засгийн мэдлэг багатай хүмүүс. Тэр дундаа хуримтлалтай болж, амьдралд тохиолдох эрсдлийг даван туулж, цаашлаад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой гэдгийг одоо л ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд л хүмүүс ихээр хадгаламж нээлгэж, олсон орлогоосоо багыг ч болов хадгалж эхэллээ.  Яг ийм эхлэл үед нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар  иргэдийн хүсэл мөрөөдөл, хадгаламжтай болох гэсэн хүсэл рүү нь дайралт хийх гэж дээ. Уг нь ард иргэд хадгаламжтай болсноор цөөн хэдэн баячуудын өндөр хүүтэй хадгалуулж байгаа мөнгөн дээр тогтдог банкны салбарт бага ч болов гэрэл асч эхэлсэн.  Энэ байдлаараа хэдэн жил явбал хүн бүр хадгаламжтай болж, банкны салбар эрүүлжиж, хадгаламжийн хүү багасч, дагаад зээлийн хүү ч буурах боломж байлаа.
Энэ процесс бол эдийн засгийн эрүүлжиж буй үзэгдэл. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа сэргээх нэрийн дор ард  иргэдээ “мөлжиж”,  зах зээлийн жамаараа эрүүлжиж буй эдийн засгийг муйхар бодлогоороо мөхөөж байгаад хэн, хэзээ хариуцлага тооцох вэ, бодох л асуудал...???

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.46) 2021 оны 01 сарын 12

Ер нь энэ татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээ дэндэж байгааг ард түмэн чимээгүй л хүлээж авах юм. Яагаад ийм хүлцэнгүй байдаг юм бэ. Яасан гэж банканд хадгалуулсан цөөхөн хэдэн хүүхдийн мөнгөнөөс татвар авдаг юм бэ. Энэ ерөнхий сайд байсан Эрдэнэбатын үеийн завхралаар бид өнөөдөр хүүхэдлээ ч 5 төгрөг хадгалах эрхгүй, маш өндөр татвартай дээрээс нь н банкнууд чинь шулж гүйцлээ шүү дээ, гүйлгээ хийх тутамд мөнгө авна , яасан ханаж цаддаггүй дарга нар вэ энэ бүхниг эзэн байвал зохицуулаач ард түмэн чинь сөхөрч уналаа шүү дээ

1  |  0
Этг(202.70.37.34) 2021 оны 01 сарын 12

Хадгаламж нээлгэж болж байна. Гэвч Төр гараа шургуулаад татвар, даатгал төлсөн мөнгөө хадгаламжинд хийхээр бас татвар давхар аваад байгааг юу гэж ойлгох вэ?

1  |  0
зочин(59.153.113.38) 2021 оны 01 сарын 12

хахаж үхсэн үхээрүүд

1  |  0
zochin(66.181.161.104) 2018 оны 04 сарын 25

Zasag tur gej bhgui ard tumen gej harin bga ene zowson irged dundaas shudraga uls turchid garna. Harin ene aalznii shuljee bolson AN, MAN, MAHN bugd hereggui ahij nam gej l huurtaw buur songuuli uguhgui bwal zugeer Shuljee bolson 76 bugd umnuh shine gishuud geed bugd belen hool buten baishind ussun mungutei humuusiigl bid songood bga Ene nuhud ulaml bayjsaar busad ard irged huld ni uregdej bna. Tansaglal bol uniin huuregdul ene nuhduud delguurees hizeech yumnii une mungu bodoj hudaldaa hiideggui ene baidlaas bolj irgediin bayn yaduugiin yalgaa tenger gazar shig bolj bna....

0  |  0
Zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 20

Bukh orlogoos tatvar avah ny zev, huuhdiin mungeneesavahgui gevel hadgalamjaa hed huvaagaad hiichihne, Kharin ulsadtatvar telehgui baigaa heseg malchid,tarialanchid,huviaraa naimaa hiigchid, chenjuud geh metin humuus telehgui baigaag adil tegsh teldeg bolgoh heregtei.Tamhi delguurt alga, bugd chenjiin gar deerees sem zaragdaj baina . Ter zeruu henii halaasand orj baina.Bid tamhi avsan bol tatvaraa ulsad shudargaar telmeer baina,getel tamhi damlagchid dundaas ny mash ikh mungge unagaj baina, haramsaltai ny ter ikh munge ulsad orohgui, dundaas ny zavshigchdiig eegshuulmeergui baina

0  |  0
j(182.160.35.183) 2017 оны 08 сарын 19

Ene bol Battulga,AN,Hurelsuh ,J.Enhbayar nariin zahialgat niitlel bna.

0  |  0
k(182.160.35.183) 2017 оны 08 сарын 19

AN-n tarisan balgiig tegeed tavar nemj,halamjiig buuruulahguigeer ter ih uriig yaj tulj,uls ornoo uud tatah yum be?

0  |  0
зочин(202.9.43.145) 2017 оны 08 сарын 16

Манай засаг нэг л бишээ ман гаргаад нэмэргүй ан гараад бүр хэрэггүй махн бол бүр хэрэггүй тэгээд яах вэ энэ бүхэн намд биш тэнд шургалсан олигархи хүчин улсыг минь сүйрүүлж байна

0  |  0
зочин(202.179.25.132) 2017 оны 08 сарын 16

Тиим л ухаантай юм бол баян хоосноос ялгаж татвар авах хэрэгтэй.Дэд сайдуудынхаа тансаглалыг хасаж хүүхдийн мөнгө бүрэн өгөөч ээ.Дэд сайд нар бол жаран тэр бумын шагнал шүү

0  |  0
эрка(202.179.25.132) 2017 оны 08 сарын 16

Эхлээд хуурсан ,одоо дээрэмдэж байна.Дараа нь яах бэ? Амьд явах баталгаа алга.Баян хүн яаж ядуугын зовлон ойлгох юм билээ.Тэгээд ч тэдэнд үр хүүхэд байхгүй юм чинь

0  |  0
Х(124.158.77.15) 2017 оны 08 сарын 16

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРООЧЭЭ. ЭНЭ НЬ ШИГ ИЙМ ИХ ХЭРҮҮЛ МАРГААНТАЙ НОВШИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГААГҮЙ ШҮҮ.

0  |  0
өөх(124.158.77.15) 2017 оны 08 сарын 16

өмхий улс төрийнхнөөс, офшор данснаас нь татвар аваачээ. ард иргэд өгдөг, тэд өгөхгүй гэж юу байсан юм. офшорчдоос бол бүр 50% авах хэрэгтэй.

0  |  0
Зочин(150.129.141.150) 2017 оны 08 сарын 16

Зөв зөв татвар авах хэрэгтэй. Төр буй дор татвар л байх ёстой. Сэтгүүлч нэртэй тэнэг сэтэрч байна даа. Хадгаламж бол баталгаатай хадгалж байгаа мөнгө шүү дээ хадгаламжтай хүн хэд билээ

0  |  0
иргэн(27.123.214.123) 2017 оны 08 сарын 15

Олж байгаа орлого болгоноос татвар авах нь зөв .Үүнийг бичигч та татвар төлөх дургүй бол татвар авдаггүй улсдаа очиж амьдрахгүй юу .

0  |  0
irgen(103.26.194.77) 2017 оны 08 сарын 15

gadni hardhaar ajillaj bgaa man uud ard tumnee moljij oorsdoo yamar neg tendereer idej uudag iim humuusig tolgoig ileel suuj bh bidni oorsdin mulgui songuulin gai oorin tolgoid irj bgaa umdaa odoo ingeed suuj bgaa ym

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
Зочин(66.181.160.18) 2017 оны 08 сарын 15

засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө юу ч хийж чадахгүй гадныхны төлөө ажилладаг сайдууд нь ажлаа мэддэггүй хариуцлага тооцсон шударга биш ёс зүйгүй байх юм

0  |  0
MAXH(122.201.31.31) 2017 оны 08 сарын 15

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
ЗОЧИН(202.21.100.210) 2017 оны 08 сарын 15

Ойрд сонгууль байгаа билүү байхгүй бол бидэнд хайр зарлах хүн байхгүй л болов уу.

0  |  0
hi(176.126.252.11) 2017 оны 08 сарын 15

orlogiin tatbaraa tolood l absan mongoo hadgalj bgaa sh de dabhar tatbar baihgui yu da ene chini muuhai luibarchin zasgiin gazar hulgaich shig

0  |  0
Дорлигжав(167.114.159.186) 2017 оны 08 сарын 15

Ерөнхий сайд ажилаа хийж чадахгүй байж суудалаасаа буух ёстой

0  |  0
Анар(188.166.212.116) 2017 оны 08 сарын 15

Арчаагүй ЗГтай байх ийм байнадааа

0  |  0
Zochin(150.129.142.74) 2017 оны 08 сарын 15

Xadaglamj ni undur hvmvvseesl tatwar awna biz dee urd ni 100 sayas awdag bsan tervvgeeree bj boldoguil yum bh daa

0  |  0
z(108.218.234.108) 2017 оны 08 сарын 15

Tegeed huuhdiin, hugshdiin hadgalamj tatvaraas chuluulugdchihuur busad ger buliin gishuud ni huuhed hugshdiinhuu ner deer hadgalamjaa bairshuulchihna daa, tegeed manai ulsiin buh hadgalamjuud zuvhun huuhed hugshduud l ezemshdeg boloh bh. Tegeheer yaj yalgaj salgah ve gedeg bas l boduushtai asuudal bno. Er ni tegeed undur huu avj l baigaa yum chini tatvaraa tuluud l yavah heregtei.

0  |  0
зочин(202.9.42.15) 2017 оны 08 сарын 15

хүүхдэд халтай МАН

0  |  0
зайлөө(85.203.17.254) 2017 оны 08 сарын 15

яачихсан арилсан дотортой сда вэ. Аягүй бол энэ мөнгө нь шууд өөрийнх нь дансруу орж байгаа даа

0  |  0
зайлөө(85.203.17.254) 2017 оны 08 сарын 15

яачихсан арилсан дотортой сда вэ. Аягүй бол энэ мөнгө нь шууд өөрийнх нь дансруу орж байгаа даа

0  |  0
Бямбаа(167.114.159.186) 2017 оны 08 сарын 15

Энэ маягаараа хоол ч авж идэж чадхаа байхнээ ЕСда минээ. Чадах хүнд нь суудлаа өгөөчээ

0  |  0
Irgen (202.70.46.215) 2017 оны 08 сарын 15

Huuhdiin mungiig ylgarlaj ugnu bas huunees ni tatwar awna ichmeer umaa uursduu holhoor heden ter bumaar ni idej uuna yachihsan oron be. ard tumniihee karmagin ni hooslohoo bolimoor um

0  |  0
erka(182.160.5.81) 2017 оны 08 сарын 15

iim eriin zasgiin gazar uzsengui ochij ochij huuhediin hadaglamjaas tatbar abdag huuhedeesee mongo harmaldag ene huuheduud chni mongoliin ireeduin ezed shuu de tor zasgaas ogson 20000 togorgoo hadaglaad ireeduidni oorosddno zarzuuliy gej tsaashna hiisen hedeesni tatbar abaad baih um boliochee malnuudaa

0  |  0
ыу(103.11.195.34) 2017 оны 08 сарын 15

Дэмжиж байна. Сэтгүүлчид амжилт

0  |  0
Zochin(122.201.31.208) 2017 оны 08 сарын 15

AN-iin zasgiin ued ued huuhdiin mungiig humslah baitugai, huuhdiin mungee egseer unasan yum shuu, Bas ETT-n huvitsaanii ashig geech munge olgood tur bolovch ard irgedee zeeliin daramtnaas cheleelsen. Ter mungiig avaad heseg ny tsadtalaa idej, zarim ny banknii zeelee telsen ny bodit unen shuu!Irgediin neg heseg nuruu ny amshiisen dee.

0  |  0
zochin(103.57.95.77) 2017 оны 08 сарын 15

ENE MAN SONOOSEI.BVGD VHWEL TAARSIIN.HARAAL IDMERVVD.VZEN YADAJ BAINA.

0  |  0
Zochin(39.65.234.77) 2017 оны 08 сарын 15

MUUSAIN HAR HULGAICHUUD DALD OROOSOI,HEDHEN SAYA HUUHDUUDEESEE TATVAR AVAAD SHONO NOIRON HURDEG YUM BHDAA MUU NOVSHNUUD.OORSDOO MGOLIIN IREEDUI BSON HUUHDUUDIINHEE TOLOO YU CH HIIHGUI BAIJ,ETSEG EHCHUUDEN ODOR SHONOGUI HODOLMORLOJ HEDHEN TOGROG TSAASHAN HIIHEER MUU LALARUUD HUMSLAAD BDAG HULGAICHUUD.OORSDOO HEDEN TER BUMAARAN IDEJ UUDAG ENE TEND OR TAVIDAG TER PROO ARD TUMNEEREE TOLUULDEG ZASAGTAI ESTOI HELEH UG ALGAA.YADAJ OORSDOOSOO ICHIJ SURAASAI TA NARIIN ENE IH NUGELIIG ZAAVAL UR HUUHDUUD CHIN AMSANA SHUU.

0  |  0
Ard(27.123.213.2) 2017 оны 08 сарын 15

MUU SAIN HUWALZUUD ICHIHEE MEDEHGVI TSAGAANDAA GARCHEE MAN DARAAGIIN SONGUULD HUTS MAI CHI BAIGVI ICHDEGGVI GARUUD

0  |  0
Irgen(43.242.243.36) 2017 оны 08 сарын 15

Huuhdiin hadgalamjnaas humsalj bha bolioche icheesei luiwarchid ogtsorch dald or

0  |  0
bi(112.72.11.107) 2017 оны 08 сарын 15

yadaj huuhdiin hadgalamjnaas avhaa bolioochee denduu ymaa

0  |  0
з(49.0.218.228) 2017 оны 08 сарын 15

бид нар чинь энэ томчуудын саалийн үнээ шдээ

0  |  0
irgen(27.123.214.82) 2017 оны 08 сарын 15

harin ingeed l bidniig ed nar buhimduulaad baigaa baihgui yu. uursduu hulgailsan munguu saltaadchaad ard tumnee, eh nilhasaa shuldag tsaichihsan novshnuudshdee.

0  |  0
jhbjgvfy(202.9.42.255) 2017 оны 08 сарын 15

arai denduu yumaa tertee tergui tsalingaasaa tatvar ugch bga deerees n dahiad tatvar avna gejuu davarsan yumaa

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 08 сарын 15

Энэ засгиин газар хамгиин муу засаг огцорвол таарна

0  |  0
Irgen(43.242.243.36) 2017 оны 08 сарын 15

Hurdan ogtsor luiwarchid

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 15

KHUUE , ENE MAN-YG TARAAJI , ZASGIIG NI BUULGAYA , INGEJI ARD OLNYKHOO ESREG VENEZUEL SHIG BAYJI BOLOKHGUY

0  |  0
irgen(183.81.169.78) 2017 оны 08 сарын 15

MAN songuuliin umnu amlaj baisan amlaltnaasaa butsajj 7 turliin tatvarig shineer bii bolgoson

0  |  0
b(122.201.31.132) 2021 оны 01 сарын 12

yag unen yadaj 18 hurtleh nasni huuhed 60 aas deesh nastai hugshchuudiin hadgalamjaas bitii tatvar av l daa

1  |  0
зочин(139.5.219.199) 2017 оны 08 сарын 15

Дэлхийн аль ч улсад бүх төрлийн хадгаламжаас татвар авдаг. Тэр дотор хүүхдийн хадгаламж ч хамрагддаг. Товчдоо татварын бодлого-татвар бол татвар гэсэн зарчмаар явдаг.

0  |  0
Top