Монголыг тойруулж татсан нефть дамжуулах хоолой маргаан дагуулжээ

Хойд, урд хоёр хөрш нефть дамжуулах хоолойгоо Монголын нутгаар дайрч өнгөрүүлнэ гэж манай эрх баригчдыг хэсэг “хошгируулсны” эцэст тойруулахаар болсон билээ. Энэ хоолой  ашиглалтад орсноосоо хойш л хэл ам таталж, зарим албан тушаалтныг “аавын хаалга” татуулж магадгүй болоод байгаа. Манай улс хэрэв энэ төсөлд оролцсон бол шүүхийн хаалганаас салахгүй байсан бололтой.

БНХАУ-ын Үндэсний нефтийн корпораци, ОХУ-ын Транснефть компанийн хооронд  100 сая ам.долларын өр авлагын асуудал үүсч Арбитрийн шүүхэд очихдоо тулжээ. Урд хөрш 2009 онд ОХУ-аас “Дорнод Сибирь-Номхон далай” нефть дамжуулах хоолойгоор 1.25 сая тонн нефть импортолж авчээ. Үүний төлбөрт 555.3 сая ам.доллар төлөх ёстой байж. Гэтэл 38.4 сая ам.долларыг үндэслэлгүй хэмээн хасч, 516.9 саяыг л төлжээ. Түүгээр ч барахгүй хэрэглэсэн нефтийнхээ үнэнээс 40 сая ам.долларыг нь мөн л хасч тооцсон байна. “Транснефть” компанийн захирал Н.Барков ирэх сард дээрх асуудлаар хятадын талтай хэлэлцээр хийх бөгөөд тохиролцоонд хүрч эс чадвал Лондоны Арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа аж.

 

С.Төгөлдөр

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

zochin [ 188.64.247.34 ]      |     8-р сарын 15 -нд, 22:33 минутанд

hujaa bol hujaa shvvdee . zalidaj avahaa l bodno . oros vnench uchiraas . huts vaa geed gediij baihgvi . yu. mongoliin nvvrschid shig baidgaa . deeremdvvleed . amin huvia . bodood . hujaagiin bugs doloogood suudag . odjargal sv batbold . bish . shvvde . oros hvn

ГАЗ [ 66.181.185.148 ]      |     8-р сарын 15 -нд, 20:38 минутанд

ТЭР ХИЙ НЬ МАНАЙД БАЙДАГ ЮМ БИШ БАЙГАА

Mng [ 66.181.160.115 ] 8-р сарын 16 -нд, 01:31 минутанд

Baigaa darGA bar duugarahgui l bna!yakh geed bga um!

Зориг [ 150.129.142.232 ] 8-р сарын 18 -нд, 15:26 минутанд

5 толгой ганц нуурс бишээ маш их хийн орд илэрсэн учраас л алалцаад бгаа. Манайд бнаа бна хий

99 [ 103.10.23.89 ]      |     8-р сарын 15 -нд, 19:19 минутанд

Оросуудын хайртай Хятадууд нь өөрсдийн төрлөх араншингаар Оросууддаа бэлэг барисан байна.

zero [ 202.9.42.161 ]      |     8-р сарын 15 -нд, 08:33 минутанд

Bolj manaihiig jiigeed l yvtsgaasan kk

Төрөө [ 119.40.102.5 ]      |     8-р сарын 15 -нд, 06:08 минутанд

Алан хядагчидын гол бай байж болох юм.

bold [ 119.40.102.5 ]      |     8-р сарын 15 -нд, 06:05 минутанд

Санаа муут яван хатна.

Olloo [ 202.70.46.207 ]      |     8-р сарын 15 -нд, 02:55 минутанд

Tsr tulburiin margaand yagaad manaih hamaatah yostoi bsan gej. Ashig olj chadah bsan tosloos hotsrooson hariutslagaas heseg humuusiig tsagaatgah gee yu

olloo [ 150.129.140.2 ]      |     8-р сарын 14 -нд, 19:40 минутанд

teruugeer yavj bgaa gaig duudaad hereggui biz dee...hogiin 2 uls sh te...yalt ch ugui hariltsah boloh yumdaa..ternees bish...

ард [ 66.181.178.145 ] 8-р сарын 15 -нд, 01:56 минутанд

Өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод ... 2 хөрш манай нутгаар хийн хоолой тавих талаар хэлэлцэж, монголын талыг оролцуулж байтал , манайхан оросуудад ”бид танайд 11 тэрбум долларын өргүй, харин танай цэрэг, танк манай байгалийг сүйтгэсэн учраас та нар 50 тэрбум доллар өгөх ёстой” гэснээр хийн хоолойг манайхаар тавих асуудал хаагдсан түүхтэй. Яаралгүй , дуугайхан байсан бол өрөө тэглүүлээд , дээр нь хийн хоолойг нь тавиулаад, бас хийгээр хангагдах байлаа...Амаа хамхиад суусан бол...

Иргэн [ 94.252.107.90 ] 8-р сарын 15 -нд, 05:27 минутанд

Монголчууд том амнаас цаашгуй амьтангууд.ШИнэ еронхийлогч хийн хоолойн асуудлыг дахин гаргаж ирээчээ. Хийн хоолой шиг ашигтай юм хаана ч байхгуй. Бид ядаж УТААГУЙ УЛААНБААТАРТАЙ болно.