С.Хүүбаатар:Түвдэнгийн Бор нарыг ”Тугийн цохио”-ноос түлхэж унагаад, чулуугаар цохиж хороосон юм билээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ахмад настан С.Хүүбаатар ийнхүү хуучилсан юм.

-Та БНМАУ-ын Баатар Т.Борын өрөөсөн гутлыг олсон гэлээ.Хэрхэн олсон тухай дэлгэрэнгүй ярина уу?

-Би сум орон нутагтаа олон жил хариуцлагатай ажил хийсэн. 1960-аад онд Манлай суманд МАХН /одоогийн МАН/-ын үүрийн  орлогч даргын алба хашиж байлаа. Тухайн үедТ.Бор нарыг түлхсэн гэх хадан хясааг очиж үзэх юмсан гэх бодол төрөх. Нэг хавар хэсэг залуустай айлд ямаа самнахаар явж байгаадТугийн цохионы бэлээс эмэгтэй хүний бололтой өндөр өсгийтэй, модон хадаастай өрөөсөн  гутал олсон юм. Хөлийн шилбэний яс нь өрөөсөн жийрэгнийхээ өөдөстэй байсан.Тэр гутлыг ямаа самнаад буцах замдаа авч, сүүлд  аймгийн музейд хүлээлгэн өгсөн юм. 1963 онд сумын МХЗЭ-ийн үүрийн дарга Цагаанхүү Тугийн цохио орчмоор явахдаа эмэгтэй хүний хэрэглэж байсан бололтой жижигхэн толь,  чемоданы түлхүүр зэргийг олж сумын музейд өгсөн байдаг. Энэ мэтээр эд зүйлсийг нь цуглуулсаар тэр баатарлаг эмэгтэйн музейг байгуулсан түүхтэй.

-Т.Бор эсэргүүнүүдэд  яаж байгаад баригдсан юм бол?

-Тухайн үедТ.Бор Шанхын Тамгын газрын МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга байжээ. Гэтэл Дэлэгсамба, Алагнамнан тэргүүтэй эсэргүүнүүд Хөнжилийн энгэрийн Дэрсэнэ ус гэдэг газарт байрлаж байсан хоршоог дээрэмдэж манаач, ажилчдыг нь хөнөөгөөд олон иргэнийг ятган хил давуулахаар дагуулан Тугийн цохионы орчимд очоод байхад нь сураг сонссон Т.Бор  Сумын дарга Мөнхөө, сумын зарлага Сайнбаяр нарыг дагуулан очсон байдаг. Тэр үедТ.Бор дөнгөж 19 настай байсан гэдэг. Дүрвэж яваа айлуудар орж хүмүүстэй уулзан ятгахад тэд ч үгэнд нь орсон бололтой.  Энэ үед Дэлэгсамба, Алагнамнан нар байгаагүй. Ингээд зорьсон ажлаа бүтээсэн Т.Бор, Мөнхөө, Сайнбаяр нар буцах замдаа Заараг гэдэг газар айлд хонохоор болсон.  Гэвч хоноглосон айлын эзэн ньДэлэгсамбын ойрын хамаатан байсан тул их гал түлэн даарсан хүмүүсийг бөх унтуулж, Дэлэгсамба нарт хэл хүргүүлжээ. Ингээд тэр дөрвийг  баривчлуулж “Лүн”-гийн хийдэд хүргүүлэн шавар тагзанд түгжин хорьсон гэдэг.

-Дөрөв дэх хүн нь хэн билээ?

-Тэр гурвыг баривчлаад байх үед нутгийн залуу Батбуян адуу хайж яваад морьтой хүмүүс явахаар нь сонирхож  давхиж очоод баривчлагдсан юм билээ. Баригдах шалтгаан нь ганзагандаа чөдөргүй явсаных. Тухайн үед чөдөр ганзагалсан хүнийг өртөөгөөр хэл дамжуулж яваа элч, улаач гэж түвэггүй мэддэг, таньдаг байж л дээ. Чөдөргүй явсан учраас хардаж.

-Тэднийг түлхсэн гэх Тугийн цохио хэр өндөр вэ?

-Тэд Т.Бор нарыг өөрсөдтэйгээ нэгдэн хил давахыг ятгахад зөвшөөрөөгүй учраас Тугийн цохио руу авч явсан байдаг. Замдаа Батбуяныг энэ залуу бидэнд хэрэгтэй. Хил давтал адуугаа туулгана гээд дээлийн хоёр ханцуйгаар нь унь шургуулан гарыг нь тэлээд сөхрүүлэн суулгаж, хоёр өвдгийг нь нарийн  сураар боогоод хээр үлдээсэн. Тугийн цохион дээр очоод Т.Борыг дахин ятгахад зөвшөөрөөгүй учраас түлхсэн. Тугийн цохио  уг нь тийм айхавтар өндөр биш, 3-4метр орчим. Янгирын цовоо ишиг дүүлээд гарчихмаар.  Хаднаас түлхэж унагаахад Т.Бор амьд байсан учраас чулуугаар цохиж алсан гэдэг. Харин зарлага Сайнбаярын нэг танил нь эсэргүү нарын дунд байсан учир түүнийг хөндий цээжээр нь буудаж ухаан алдан унахад нь эсэргүүнүүд мориндоо мордон давхиж одсон гэдэг.  

-Батбуянг яасан бол?

-Замдаа Батбуяныг авч хоёр хүний хамт хэсэг адуу туугаад ир гэж. Батбуян адуу туулцаж явахдаа тэр хоёр хүний морь эцэж сульдсаныг анзаарч зугтаахад нөгөө хоёр хүн ч нэхэж. Нэлээд яваад Элгэн цохионд нуугдаж хадны завсараар ажихад  нэхсэн хүмүүс буцаад явчихаж. Батбуян Тугийн  цохио руу очиж үзье гээд давхиад очтол Т.Бор, Мөнхөө хоёрыг чулуугаар  цохиод алчихсан, Сайнбаярыг буудсан аймшигтай дүр төрх угтахад айсандаа буцан зугтааж гэр лүүгээ иртэл гадаа нь  баахан морьд багширч, хүмүүс ирсэн бололтой байсан тул  эсэргүүнүүд байх гэж айж, буцан давхих гэтэл аав нь гэрээсээ гарч ирээд дууджээ. Аавдаа учир явдлыг хэлэхэд ”Шанхын Тамгын газраас хүмүүс ирсэн”  гэж. Тэдгээр хүмүүс Сайнбаярын яриаг сонсоод газарчлахыг шаардахад “Тийм аймшигтай газар дахиж очиж чадахгүй”гэж цааргалсанаасаа болоод “Улаан байшин”гэдэгт хоригджээ.  

-Сайнбаярыг хөндий цээжээр ньбуудсан гэсэн. Амьд гарч чадсан уу?

-Амьд гарсан. Ухаан ороход цээжнээс нь маш их цус гарсан байж.  Хүлээсээ арайхийн тайлаадТугийн цохионоос зүүн хойд зүгт  айл байх ёстой гэж нэлээд явтал айлын бараа харагджээ. Очих эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж суутал хонь хариулж явсан Даваа гэх бүсгүй ирж. Учир байдлаа ярихад бүсгүй гэртээ хариад шар будаатай хийцтэй цай авчирч өгөөд явахад түүнийг уугаад тэнхэрч явсаар Дөчийн хийдэд очиж амьд гарсан гэдэг.  

-Дэлэгсамба, Алагнамнан нар яасан бэ.Баривчлдагсан уу. Хил давсан уу?

-Шанхын Тамгын газрынхан хэл дуулангуут араас нь мөрдөжТугийн цохионоос нэлээд зүүн талд хилддөхөж  явахад нь гүйцэж очин буудалцаж, дутаалган хил давуулж алдсан байдаг. Хожим Дэлэгбалсан, Алагнамнан нарын хоморгод орж хил давсан Гөлөг, Маам, Ёндон нар буцаж ирсэн. Гөлөг “Тухайн үед би 18 настай байсан. Хэрэв Дэлэгсамба нар Т.Борыг бууд гэвэл би буудах байсан. Би хүний эрхшээлд байсан учраас амьд гарахын тулд юу хий гэснийг нь үг дуугүй биелүүлэхээс аргагүй байсан” гэж ярьсан гэлцдэг.

-Энэ бүх түүхийг та хэнээс мэдэв?

-1960-аад оны үед Ч.Батбуян надад ярьж өгч байсан юм.

-Т.Бор ямархуу төрх, араншинтай хүн байсан юм бол?

-Түүний үеийн зарим хөгшин амьд сэрүүн ахуйдаа “Т.Бор их сэргэлэн хөдөлгөөнтэй, гимнастик хийдэг хүн байсан” гэдэг. Тухайн үед /гимнастик / биеийн тамирын дасгал хийхийг манайхан тэр бүр мэддэггүй байж л дээ. Түүнд хэн зааж өгөх билээ. Гэрийнхээ гадаа гимнастик хийж байна гээд хөл, гар нь сарвалзаад байдаг байсан гэдэг, хөөрхий.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.184.143) 2023 оны 12 сарын 17

МАРКСИСТ ТҮҮХЧДЫН ТАРЬСАН ШАРИЛЖНУУД ХЭЗЭЭ ДУУСАХ ЮМ БОЛ ДОО

2  |  0
Баадай(202.9.40.212) 2023 оны 12 сарын 17

Хүмүүс минь аливаа түүхийг битгий өөрт ашигтайгаар тайлбарлаж бай.Хэлээ хазаад өнгөр.Өнгөрсөн түүх ”өгүүлсэн түүхээрээ л”байг.Бид түүгээр чинь хүмүүжсэн юм.Муу л юм болоогүфй.Харин гэрч нь байгаа түүхийг үнэнээр сэргээх хэрэгтэй.Дээрх зураг маш сонирхол татаж байна.Цаад 2 барилга одоо байна уу???

0  |  1
ҮЛГЭРЧ (103.229.122.26) 2023 оны 12 сарын 17

ХЭТ ҮЗЭЛ СУРТЛЫН ҮЕИЙН ҮЛГЭР . ҮЛГЭРТ ИТГЭДЭГ АРД ТҮМЭНД ҮЛГЭР ЗОХИОЖ ӨГӨГЧ БИШГҮЙ ОЛДДОГ ГЭЖ . ҮЛГЭРТ ИТГЭДЭГ ХҮН ҮРГЭЛЖ ХҮҮХДЭЭРЭЭ БАЙДАГ Ч ГЭДЭГ

2  |  0
Монгол(202.21.117.34) 2017 оны 08 сарын 17

гэж баахан зарга хийж хэлмэгдэгсдийн мөнгө аваад сууж байгаа. Тэдний хамаатан садангуудыг эрэн хайж олох юм бол өнөөгийн энэ газар шороог минь харийханд зарж мөнгө хүүлсэн бэртэгчин баячууд л байгаа даа. Тэр үед хэлмэгдүүлэлтийг хэн үүсгэсэн бэ гэвэл эсэргүү үзэлтэй нөхдүүд зүсээ хувирган ногоон малгай өмсөж өөрөөс нь өөдрөг яваа эх оронч үзэлтэй хүмүүсийг хэлмэгдүүлж байсан нь үнэн.

0  |  0
Монгол(202.21.117.34) 2017 оны 08 сарын 17

Одоогийн энэ улс орныхоо газар шороог лиценз нэрээр зараад, газар шороо уул усаа бохирдуулаад, гадныхантай сэм хуйвалдаж Оюутолгой, таван толгойгоо зарж оффшорт хийсэн нөхдүүд бол тэр үеийн эсргүүнүүдийн хойд дүр мөнөөс мөн. Хөөрхий тэр үед эсэргүүнүүдийн үгэнд хууртаж хар хятадын нутагт очоод зовж байгаа хичнээн ч монгол өрхийн хойч үе байгаа бол. Өнөөгийн энэ ардчилагчид тэр үеийнх шиг нөхцөлд байсан бол Өмнөговь аймгийн нутгийг тэр чигт нь аваад хятадын харъяанд очих байлаа.Т.Бор гэж үзэл бодолдоо үнэнч эх оронч зоригтой дайчин бүсгүй байжээ.Өнөөдөр тэр Дэлэгсамбын хамаатангууд хэлмэгдсэн э

0  |  0
Иргэн(103.242.44.34) 2017 оны 08 сарын 17

Ер нь өвөг дээдэсрүүгээ ингээд цамнаад баймааргүй л юм байгаа юм.Энэ эмэгтэй 100 жилийн дараа нөхдийн хэрүүлийн алим болж байхыг бодоход түүхэн хүн байжээ.Тэгвэл энэ улс төржүүлээд байгаа нөхдийн эцэг өвгөдийн нэр аягүй бол булшныхаа чулуун дээр ч байхгүй болсондоо.

0  |  0
halh(59.153.113.20) 2017 оны 08 сарын 16

odoo namd huvaagdaad alaldaad bgaa etgeeguud ter ued bsan bol manai eh oron duusaa

0  |  0
Unen ug(103.26.194.50) 2017 оны 08 сарын 16

Eserguunuudee gej hoorhii heden azgui humuusiig Har Hyatadiin irged bolgojee!

0  |  0
ИРГЭН(202.72.245.198) 2021 оны 02 сарын 02

БАЯРАА ӨӨРӨӨ УНАЧИХСАН ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ ГЭДЭГ ШИГ БОЛЬШЕВИК ҮЛГЭР БАЙГАА ЮМ ДАА

1  |  0
энхээ(121.146.181.72) 2021 оны 02 сарын 02

Хэ хэ Лүнгийн хийдэд хорьж байсан эсэргүүнүүд тэрнийг цүнх тольтой нь хамт чирээд л тамаад байсан болж таарлаа ардын намын цусанд бялтсан зөнөгүүд үхэхдээ хүртэл худлаа ярьсаар байгаад сүнсээ эрлэгт худалдах юмдаа эрлэгийг хуурч чадахгүй дээ

1  |  0
нутгийн гар(202.70.46.225) 2017 оны 08 сарын 16

Тэр музейн үзмэрүүд нутгийн авгайчуудын хог байгаа юм байна даа

0  |  0
hhhh(202.9.41.156) 2017 оны 08 сарын 16

odoo ter untuulj barij ogson hun, ur huuhduud ni bgaa daa, eshul helmegdsen bolcihson tetgemj avaad yvj bgaa yu

0  |  0
Aimar ondor(211.222.191.148) 2017 оны 08 сарын 16

Ter zohio 7-8m ondor um bnlee shuu dee hoorhii hoorhii kk eserguu geed baih ch um baigui helmegduuleed baihaar zugtaj yavsan hoorhon ard Bor gej neg buunii nogoo l bn baihdaa

0  |  0
Aimar ondor(211.222.191.148) 2017 оны 08 сарын 16

Ter zohio 7-8m ondor um bnlee shuu dee hoorhii hoorhii kk eserguu geed baih ch um baigui helmegduuleed baihaar zugtaj yavsan hoorhon ard Bor gej neg buunii nogoo l bn baihdaa

0  |  0
zochin(188.64.247.34) 2017 оны 08 сарын 16

bulgan zayagaa hairlalgvi . hoichiin zaluusaa hamgaalan . huvisgaliin zaluu shonhor. hurmast nar luu nissen yum .. getel . vldeesen gazar shorooog ni odjargal tergvvtei cv batbold . geed nvvrschid hujaad vnegvi beleglen . uursdiin halaasaa . tvntiilgen bayjaad . . b

0  |  0
Mongol eej(217.214.149.91) 2017 оны 08 сарын 16

Tuvdengiin Boriig heseg eserguunuud Tugiin tsohio ni deer avchraad buudaj unagahad morin teregnii aral dor Borin egchtei hamt tuunii dotni naiz boloh negen ohin bsan ba tednii tolgoi deeguur sum shunginaj isgerch bsan gedeg...ter ohin bol minii hugshin eej bsan ba 10 garui jiliin umnu 108 nasandaa tengert halisan bilee.

0  |  0
Top