У.Хүрэлсүх: М.Энхболд оо, чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз

2017 оны 08 сарын 16

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэн явагдаж байна. Тус ордон руу хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хуралдаан эхнээсээ нэлээд ширүүн уур амьсгалтай эхэлж, гишүүд нь тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Одоо наадахаа больчихож болдоггүй юм уу. УИХ-ын бүх гишүүдийг тагнаж чагнадаг чинь худлаа юм уу. Сүүлдээ бүр мөрдөж, мөшгидөг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон байна. Ичих нүүргүй болжээ, та нар. Би тагнаад байна, чагнаад байна гэж та нарт бүтэн жил ярьж байна. Одоо л У.Хүрэлсүхээр илэрч байгаа болохоос биш" хэмээжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Би дагаж, мөрдүүлээгүй гэдэг ээ хэлсэн. Шадар ч өөрөө надад хэлсэн. "Эрдэнэбат аа, чамайг гэж итгэхгүй байна гээд уулзсан" гэжээ.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл гарыг минь таслаад, сүүлдээ намайг бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.

Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай.

Тэр Ерөнхийлөгчтэй холбогдсон гэх утасны яриаг үнэнээр нь хэлье. Би тэгж ярьсан нь үнэн. Энэ яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон. Тэр эрлийз адууны шийдвэрээр намайг намын эсрэг ажилласан гэх гэж байна уу? Тэгвэл тэр эрлийз адууны санааг чинь хэн гуйгаад байлаа. М.Энхболдын хүү Э.Анар хэлээд өгөөч гэж санаа явуулаа биз дээ. Тийм байх аа, Д.Амарбаясгалаан гэхэд Д.Амарбаясгалан "Тийм ээ. Э.Анар санаачилсан" гэсэн байна.

Дараа нь би Ерөнхийлөгчтэй уулзсан. Үнэн. Монгол Улсын ерөнхийлөгч дуудаж байхад "Үгүй" гээд байх уу. Би Ерөнхийлөгчтэй хамт түймэр унтраалцсан. Сонгуулиас өмнө би Х.Баттулгатай уулзаж байгаа ч үгүй" хэмээжээ.

Тэрээр намынхандаа ийм байдлаар байр сууриа илэрхийлсний дараа шууд хуралдааныг орхин гарсан аж. Хуралдаанаас гарахынхаа өмнө тэрээр "Намаа шинэчлэх ёстой, 60 тэрбумаас салах ёстой. Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэжээ.

Дараа нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн асуудал яригдсан бөгөөд намын гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл хөнджээ. Ямартай ч тус намын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаас Бага хурлыг ирэх сард зохион байгуулах шийдэлд хүрсэн бололтой. Хуралдаанаас гарч ирж буй зарим гишүүдээс тодруулга авахад гэхэд "Аймаар юм болж байна" гэв.

Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Ж.МЯДАГБАДАМ

Эх сурвалж: medee.mn

 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.46) 2017 оны 08 сарын 17

Миеэ улс орныхоо төлөө гээд явчих хүн мөн үү, цусанд нь тийм мэдрэмж байх уу аан

0  |  0
Би Монгол хүн(27.123.214.116) 2017 оны 08 сарын 16

Хүрэлсүхээ болгоомжтой байгаарай. Ьа нх орондоо хэрэгтэй хүн шүү.

0  |  0
иргэн(66.181.177.138) 2017 оны 08 сарын 16

Хурэлсух, Нямдорж нар зов шударга хумуус энэ М.Энхболд яасан ханаж цаддаггуй юм вэ арай л хэтэрхий шуналтай торийн бух байгууллагад оорийн хунээ тавина

0  |  0
Zochin(66.181.191.61) 2017 оны 08 сарын 16

Naad erliizee bichleg mun bi hiisen getel ni tulald Hurelsuhee Naymdorjoo...

0  |  0
Zochin(66.181.191.61) 2017 оны 08 сарын 16

Odoo yaraltai turiin tseverlegeegee ehleechee. Odoo naad avilgachid,uls ornoo gadniihand zarsan nohduudiig bugdii ni barih heregtei.oyutolgoi Bayar,dubai saihanbileg,obshorchid geed l yavj ugunuduu...

0  |  0
Ardiin jijigchin(183.177.98.226) 2017 оны 08 сарын 16

Garj yawhaas yawah dee jijigheen ene jvjigiin tsaana ih olon angit kino bgaa da Hvrelsvh nairuulagchid gawyat jijigchin uguul sanal niileh hvn ih bga bh.

0  |  0
mgl khun(202.9.40.230) 2017 оны 08 сарын 16

vnenshde, idej uuj uls orniig suiruulj duuslaa, odoo hanaj tsadah boloogvi yu? manangiin luivarchidaa,,,ard tumen neg l udur tesver aldana shvv. ,

0  |  0
Иргэн(66.181.183.136) 2017 оны 08 сарын 16

Ц.Нямдоржоо?! М.Энхболд нарыг чагнаж тагнавал зүгээр, Харин Хүрэлсүхиыг бол тагнаж болохгүй юу?! Бага л зөнөөрэй?! Эртнээс их зөнөж байгаашүү?!

0  |  0
Амар(202.179.24.70) 2017 оны 08 сарын 16

Хүрэлсүх сайн байна. Эцсээ хүртэл явж улс орноо ард иргэдээ аврах хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.70.46.218) 2017 оны 08 сарын 16

Хүрэлсүх шударга шүү зоригтой

0  |  0
aaaaaaa(202.21.106.148) 2017 оны 08 сарын 16

M.Enhbold mongoliig ustgaj baij sanaa amrah hu dee

0  |  0
zzz(202.70.46.233) 2017 оны 08 сарын 16

Hurelsuh metiin sandal shireend shunasan tugjiluudeesee salahgui bol bolohgui ni de. Enbayar ch gesen namiinhaa tugjiluudiin buyand huzuugui tagjgart yalagdsan. Erh medeld shunasan tugjiluud namaa alah yumdaa. Battulga Altan huyagaa tugjildsenees AN-n unalt ehelsende. Zugeer neg namaa tugjildeed zogsohgui tugjiluudiin buyanaar Elbege Saihanbileg jenko metiin hog shaarnuud toriin erhend garch uls orniig mini suiruulj bna.

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2017 оны 08 сарын 16

Энэ нам төрийн эсрэг гэмт хэрэг болох 60 тэрбумын асуудлаар шүүхэд дуудагдаж цаашид улс төрийн нам байх эсэхээ шийдүүлсний дараа нэр бүхий хүмүүст албан тушаалын болон эрүүгийн хариуцлага оногдуулах нь үнэнд нийцнэ. Шүүхээс энэ намыг татан буулгах шийдвэр гаргах үндэслэл байгаа ,яаж шийдэхийг харъя даа. Дараа нь асуудал өөр өнцгөөс яригдаж эхлэх байх. Хэрэв төрийн эсрэг гэмт хэрэг гэдгийг тогтоож үнэн зөвөөр асуудлыг шиидвэл намууд төлөвшиж төр түвшин байхад сургамжтай ард түмэнд ашигтай шиидвэр байх болно.

0  |  0
хаыөсрыбх(202.21.106.134) 2017 оны 08 сарын 16

Гадны хүн оруулаагүй гэх тэгээд энэ мэдээллийг хэн мэдээллээд байгаа юм.

0  |  0
tugjil(212.51.198.193) 2017 оны 08 сарын 16

ta nariin tolgoig awch toiron bujih tsag tun udahgui, muusain hulgaich nariin handiig darnaa gaigui

0  |  0
tugjil(212.51.198.193) 2017 оны 08 сарын 16

ta nariin tolgoig awch toiron bujih tsag tun udahgui, muusain hulgaich nariin handiig darnaa gaigui

0  |  0
tugjil(212.51.198.193) 2017 оны 08 сарын 16

ta nariin tolgoig awch toiron bujih tsag tun udahgui, muusain hulgaich nariin handiig darnaa gaigui

0  |  0
tugjil(212.51.198.193) 2017 оны 08 сарын 16

ta nariin tolgoig awch toiron bujih tsag tun udahgui, muusain hulgaich nariin handiig darnaa gaigui

0  |  0
tugjil(212.51.198.193) 2017 оны 08 сарын 16

ta nariin tolgoig awch toiron bujih tsag tun udahgui, muusain hulgaich nariin handiig darnaa gaigui

0  |  0
Зочин(43.228.129.78) 2017 оны 08 сарын 16

Хөөе М.Энхболдыг газрын наймаачин гэх юм.Үе үеийн бүх хотын дарга нар нийслэлийн газрыг бүгдийг нь зарсан шдээ.Одоо харцгаа.Тэрэлж хүртэл, Эрдэнэ сум хүртэл, Яармагийн урд талбай , 4уулын эргэн тойронд орших бүх газрыг Энхбол ганцаараа зараагүй байх шүү. Бусад дарга нарыг хамтад нь ярилдаа.Үүл баатраар дуустал бүх дарга нар зарж завсанг ярьж бич эээ,

0  |  0
зочин(124.158.111.6) 2017 оны 08 сарын 16

Урвагч Хүрэлсүх баригдсандаа болоод боож үхлээ юу. ККК Одоо Херо, Женко 2 тойгоо л тооцоо бод. Намынханруугаа хашгичаад хэрэггүй байхаа.

0  |  0
mama(66.181.176.174) 2017 оны 08 сарын 16

turiin albiig shojgnotil zarna gedeg chin yu gesen ug vee boliochee ta nar urd hojid iim zavaan zuil hezeech baigaaaguiee ta nar 4 jil zasgaa aldchihaad us honzongoo ingej avdag uls bna uneheer oi gutaj bna Hurlee huu zuv um yariad bna yadal eh ornoo gesen setgeltei

0  |  0
mama(66.181.176.174) 2017 оны 08 сарын 16

turiin albiig shojgnotil zarna gedeg chin yu gesen ug vee boliochee ta nar urd hojid iim zavaan zuil hezeech baigaaaguiee ta nar 4 jil zasgaa aldchihaad us honzongoo ingej avdag uls bna uneheer oi gutaj bna Hurlee huu zuv um yariad bna yadal eh ornoo gesen setgeltei

0  |  0
Топор(103.229.121.111) 2017 оны 08 сарын 16

М.Энхболд гэж газрын наймаачин авилгач нөхрөөс болж УБ чууд бид энэ түгжрэл амрах тоглох газаргүй их зовж хохирч байна. Монгол улс МАН бас баларч байна. Наад нөхрөө шоронд хийгээч. Монголчууд бид эрлийзүүдээс болж ингэж зовох ёстой юм уу?

0  |  0
ИЧИЖ ҮХЭЭСЭЙ(202.9.43.43) 2017 оны 08 сарын 16

ЭХ ОРНЫГ МИНЬ ШОЖИГНОТОЛ ЗАРСАН ХУЖАА НАР ЗАЙЛАХ ЁСТОЙ????

0  |  0
Зочин(202.70.33.242) 2017 оны 08 сарын 16

Хүрэлсүх намынхаа эсрэг ажилчаад ичихгүй бас юу юу гэнээ

0  |  0
Z(46.127.193.153) 2017 оны 08 сарын 16

Gemtei hun heleh ugee helcheed busdiig yarij bolomj ugduggui orhij gardag .setgelzuin uudnees tailbarlav

0  |  0
Top