Нийслэлд Шилэн тендерийн журам хэрэгжиж эхлэнэ

2017 оны 08 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх  мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгууллаа.

Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардал тусгагдаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгжиж эхэлдэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь намар бүр урд дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасан нь залуу эцэг эхчүүдэд таалагдсан шийдвэр болоод байгаа билээ.

Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь  нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.242.5) 2017 оны 08 сарын 17

маш зөв одоо хар дагуулахгүй ажиллах л үлдлээ

0  |  0
MAXH(122.201.31.31) 2017 оны 08 сарын 17

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Top