Тарваганы мах оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний тарваганы мах хууль бусаар нийслэл рүү оруулахыг завдсан иргэнийг  саатуулжээ.

Хөвсгөл аймгаас ирсэн иргэний  машинаас 30 ширхэг тарваганы түүхий мах  илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны "Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/594 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх зэрэг товчоо болон Чингис хаан олон улсын нисэх буудал, Улаанбаатар төмөр замын төв буудал, томоохон худалдааны төв, 7 буудал, Гачуурт, Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад од байнгын үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа ажээ.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top