Усанд урссан Улаанбаатар

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Улаанбаатарын асуудал ундарсаар л... Усархаг бороонд урсчих шахах юм, Улаанбаатар минь. Төрийн ордны зүүн талын замаас эхлээд нийслэлийн ихэнх замыг дагаад "Гол" урсах. Арай ч дээ, бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Гэтэл байгалийн гэнэтийн бус байдаг л нэг бороонд дарлуулж суух  гэж. Бороо орсон өдөр нийслэлчүүд бөөн бухимдал  Энд тэндгүй үсэрч цовхорсон хүмүүс. Автомашинтай улсууд хүртэл тунасан уснаас болж, аргагүйн эрхэнд хурдаа сааруулах. Түүнийг дагаад түгжрэл үүсэх... Гэх мэтээр яриад байвал бороо дагасан проблем дуусашгүй.

Энэ бүхэн бол нийслэлийн автозамын чанар, чансааг тодорхойлж буй бодит байдал. 

Жил бүр замын ажлыг хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавьсаар байгаа ч хажууд нь ус зайлуулах хоолой барьдаггүй. Нийслэлээс ус зайлуулах хоолойгүй замын зураг төслийг шалгаруулаад байдаг юм уу, барихдаа байгуулдаггүй юм уу. Ямартай ч Улаанбаатарт ус зайлуулах хоолойтой зам тун ховор. Харин гэр хороололд ус зайлуулах шуудуу, хоолой барьж, байгуулах ажил огт хийгддэггүй ч гэж хэлж болохоор байгаа. 

Гадны улс орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно. Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж байна. Тийм ч учраас зам эвдрэх, өөрөөр хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй аж. Сүүлийн үед Япон улс нано технологиор шинэ асфальт хийгээд байна. Энэ нь нарны халаалтаар агшиж сунадаг материал бөгөөд усыг өөртөө шингээдэг материал аж. 

Биднийг энд ус зайлуулах системээ шийдэж ядан байтал дэлхийд дараагийн технологи хэдийнэ гарч, хэрэглээнд нэвтрээд байна. Тусгай материалаар хийсэн цемент. Үүнийг ашигласнаар маш их хэмнэлт гардаг гэх. Гэхдээ одоогоор бидэнд хоцрогдсон ч хамаагүй ус зайлуулах хоолой л хэрэгтэй байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(202.9.41.46) 2017 оны 08 сарын 18

Зам засварын ажил гэж ард түмэнд зориулагдах ёстой төсвийн мөнгөний аранга даа. Тэгээд жоохон ажил эхэлсэн болоод материалын үнэ нэмэгдэв гээд л анхны төсвийн мөнгийн хэд нугалан нэмээд идчихдэг энэ замын компаниуд гэж үхэж байхдаа таарсан өмхий хархнууд юм даа. НОВШНУУД

0  |  0
solongo(202.9.47.177) 2017 оны 08 сарын 18

ardchilsan namiinhan yu hiisen um be zahiin neg baiguullagiig tolgoilson hun gehed l heden bair heden gazartai bolson bna sh dee ter ueiin alban gazruudiin darga nariig sain shalgah heregtei

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 08 сарын 18

АН их зам барьсан гээд байсан хаа байна аа, Батүүл мөнгийг нь идсэн гэдэг үнэн юм даа

0  |  0
иргэн(27.123.214.122) 2017 оны 08 сарын 18

М. Энхболдын лай мөн дуусашгүйеэ

0  |  0
Д ОЮУН(27.123.214.122) 2017 оны 08 сарын 18

ЖИЛИЙН ЖИЛД ЗАМ ЗАСВАРЫН ТӨСВИЙН ХУЛГАЙГАА ЗОГСООМООР ЮМ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭР ЧАНАРТАЙХАН СҮҮЛИЙН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЗАМ БАРИМААР ЮМ ЧАДАХГҮЙ БОЛ ЯПОНУУДААР ЗАМАА БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ МАШ ХАРИУЦЛАГА ӨНДӨРТӨЙ

0  |  0
Top