Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын болчимгүй шийдвэрүүд эрх баригч намын дотоодод ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болсон шийдвэрт олон хүн эгдүүцэж, уг шийдвэрийг гаргасан Засгийн газар болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нартай эвлэрэхгүй тэмцэхээ мэдэгдэж байна. Учир нь энэ бол Өмнөговийн ард иргэдийг илтэд басамжлан доромжилсон, эрх ашгийг нь хаан боогдуулсан, эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан шийдвэр гэж үзэж буй ажээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр “Өмнөговьчуудаа, энэ засгийн газар биднийг арай л дэндүү басамжлан доромжилж, говьчуудын эрх ашгийг уландаа гишгэж байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээллээс үзэхэд "Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо" гэж дурьджээ. Энэ шийдвэрийн улмаас Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит "Таван толгой" ХК болон Цагаан хад тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хамгийн их хохирол хүлээнэ. Тэнд хэнээс ч гуйхгүй, хэнд ч гай тарихгүй амь зуулгаа авч яваа хэдэн мянган иргэний амьдралыг сүйрүүлэх гэж байна. Хатуу тэмцэх болно. Энэ бол Сангийн сайд Чойжилсүрэнтэнгүүдийн хийсэн ажил гэдэг нь маш тодорхой байна. Тосон бумбын нурууг маань ухах гэж улангасан дайрч байгаа Чойжилсүрэн болон түүнийг өөгшүүлэн хамгаалагч хэн бүхний эсрэг эрс хатуу тэмцэх болно... Бид эх нутагтаа эзэн нь байж чадахгүй юм бол, бид энэ газар шороон дээрээ тайван амгалан аж төрж чадахгүй л юм бол бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ?!” гэж ил тод эсэргүүцжээ.

Эрх баригч намын салбар хорооны дэд даргын албан тушаалтай атлаа ийнхүү Засгийн газартайгаа эвлэрэхгүйгээр тэмцэх болсон талаар нь түүнээс тодруулахад “Үүнд нам огт хамаагүй. Аливаа шударга бус зүйлтэй нэг нам гэдэг шалтгаанаар эвлэрнэ гэсэн үг байж таарахгүй. Тийм ч учраас намын олон мянган шударга гишүүдийн зүгээс энэ яригдаад буй 60 тэрбумын хэрэг, Засгийн газрын болчимгүй шийдвэр, увайгүй шуналтай сайд дарга нарыг эсэргүүцэж чадаж байгаа гэж харж байна. Манай намаас сонгогдож, томилогдсон Засгийн газар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй сайд дарга нар удаа дараа ард иргэдийг хохироосон, газар нутгийн баялгийг тонон дээрэмдэхийг хөхүүлэн дэмжсэн, өөгшүүлсэн шийдвэр гаргаж байна. Энэ бүхнийг дуугүй хараад суухгүй. Бүх хэлбэрээр хатуу тэмцэх болно. Энэ бол миний хувийн байр суурь юм шүү” гэж ярьсан юм.

Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаасан байна. Энэхүү хяналтын талбай нь орон нутгийн иргэдийн амьжиргааг хангаж байсан томоохон бааз байсан юм. Ингэснээр орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн борлуулалт эрс буурч, Өмнөговь аймгийн төсөв тасрах аюул тулгарлаа. Төлөвлөгдөж байсан бүтээн байгуулалтын ажлууд нурах эрсдэл үүслээ. УИХ-ын гишүүний хувьд ийм хөнгөн хуумгай шийдвэр гаргасан Засгийн газартай хатуу хариуцлага тооцох болно” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Дээрх шийдвэрийн ард Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эрх ашиг, лобби байгаа гэдгийг олон баримтаар нотолж болох гэнэ. Б.Чойжилсүрэн нь Өмнөговь аймгийн тусгай хамгаалалт бүхий Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар орд эзэмшдэг төдийгүй бүх нүүрсний тээвэрлэлтэд өөрийн хяналтаа тогтоохын тулд ийм башир арга хэрэглэж, эрх мэдлээ ашиглан Өмнөговьчууд, цаашлаад монголчуудыг хохироож байгаа ажээ. Энэ тухай баримтыг бид үргэлжлүүлэн хөндөх болно. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(66.181.160.58) 2017 оны 09 сарын 08

Говьчуудаа анхнаасаа Чойжилсүрэнг эсэргүүцэх байсымаа.Тост Тосон бумбын нурууг та нар биш хаа хол тайгын хүү газар нутаг ,ан амьтантай нь хайрлан тэмцсээр өөрийгөө золиослолоо.Эзний нь эздий нь тодруулаачээ

0  |  0
зочин(139.5.218.243) 2017 оны 08 сарын 21

Чойжилсүрэнд 26 хувийн компани нь багадаад , ёстой бирд гэдэг энэ бна.Огцор огцор

0  |  0
Irgen(66.181.188.68) 2017 оны 08 сарын 20

Ene zasagt oligtoi gants ch said alga

0  |  0
иргэн(202.9.43.204) 2017 оны 08 сарын 19

Чойжоо сайд төрийн болон намын нэр хүндийг бодож Тосон бумын нуруунд уул уурхайн олболох үйл ажиллагаа явуулахаа зогсоож ард түмэнд мэдээлэх хэрэгтэй.Бид цөлжилтөнд нэрвэгдсэн эх орныхоо газар шороог бага ч гэсэн хайрлан хамгаалцгаая л даа.

0  |  0
Мандах(103.212.119.75) 2017 оны 08 сарын 19

Мандахбаяр гэж хүний мандан бадарч байсан бизнес нь зогсч балрах гээд байгаан байна л даа.чи тэмцээд яахав дээ.засаг хэрэгтэй болоод л тийм шиийдвэр гаргаа байлгүй дээ.одоо бүр өөрийнхөө ашгийн төлөө засгийн шиидвэрийг ч буруутгадаг бодох нь.та нар тэр хил гаалиар хууль зөрчиж их л юм оруулж гаргадаг байсан байж таараа.шалгуулж яллулахаасаа өмнө чимээгүй болж үз.

0  |  0
АРАТ (66.181.184.143) 2017 оны 08 сарын 19

ЭНЭ НАМ ЗАСАГИЙГ ТА НАР ӨӨРСӨНӨӨ Л СОНГОО БИЗ ДЭЭ ТЭГЭЭД Л ТА НАРТ ТААРУУЛААДАЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ТААРСАН ЮМНУУД БИЗДЭЭ

0  |  0
Иргэн(27.123.214.113) 2017 оны 08 сарын 19

Шинэ еронхийлогч чинь ингэж уурэгдээд байгаашдээ?! юун МАН болоод явчихваа?!

0  |  0
Зочин(182.160.35.162) 2017 оны 08 сарын 19

МАН ийм хүмүүсээ татаж авч чадахгүй бол хамт унана.Хотод Сандуй,хөдөөд Чойжилсүрэн сүйдэллээдээ.

0  |  0
Зочин(103.212.116.229) 2017 оны 08 сарын 19

Зөв баяр хүргэе. Нам дотор шударга хүн бгаад баяртай бна

0  |  0
ХАЧИН АА(114.248.121.40) 2017 оны 08 сарын 19

ЭНЭ ЧОЙЖОО МЭНХИЙН ЭСРЭГ МЭНГЭТИЙН ЗАХИАЛГААР БААХАН ЭСРЭГ ҮЙЛ ХИЙСЭН НЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ЮМ ЕС ХАРИН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ДҮНХҮҮ АМЬТАН Л ХАРАГДААД БАЙГАА ЮМ ДАА

0  |  0
zochin(202.21.124.7) 2017 оны 08 сарын 19

choijilsuren gej tsadaj hanahgui hulgaich garchee.uhehdee avaad uheh yum baihdaa

0  |  0
zochin(202.70.34.210) 2017 оны 08 сарын 19

ene garsan shiidver bol zov heden nohdiin mongo uggdag suvag haagdaj bgaa uchir booj uheh nuu aan hen durtai ni tor zasag ruugaa dairaad bval ene uls chin yu bolohiin . tsagaan had deer buulgaad ahiad tendeesee achih yamar shaardlaga bgaan bolj uz

0  |  0
Зочин(202.9.43.251) 2017 оны 08 сарын 18

Өмнийн говьчуудын сонгосон гишүүн л хамгийн түрүүнд тэмцэх ёстой юмсан. Бохио зажилаад, утсаар яриад завгүй байгаа байх л даа.

0  |  0
MAXH(122.201.31.31) 2017 оны 08 сарын 18

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж

0  |  0
Энэ нам төрийн эсрэг(122.201.31.31) 2017 оны 08 сарын 18

Наад УИХ,ЗГ чинь албан ёсны мөн үү? 60 тэрбумын сценариар байгуулагдсан, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэл бүхий яриа бичлэг байгаа биз дээ. Цаашилбал тухайн намыг төрийн эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулсан гээд татан буулгах хуулийн заалт байгааг сануулахад илүүдэхгүй байх. Юу ярьж байгаагаа үл мэддэг МАХАН ТОЛГОЙ, АВИЛГАЛЧ минь ойлгох ухаан байна уу? Чиний ярьсан бүхэн чинь буруутаад байгаа шүү. ДАВХАР ДЭЭЛ,ХАР МАШИН,ВАЛЮТИЙН ХАНШ г.м.Эхлээд хэлэх боддог юм. Дараа нь хэлсэн бол хариуцлага хүлээдэг юм. Ойлгов уу? ОЛГОЙ минь

0  |  0
Хауусал(122.201.21.132) 2017 оны 08 сарын 18

Яг унэндээ Монголчуудад хэрэлдэж зодолдохоос оор хиих байхгуй болжээ ? Хэруул нь хуртэл мухардалд орсон нь илт харагддаг болжээ

0  |  0
Zochin(66.87.76.18) 2017 оны 08 сарын 18

Umnugovi gej ulaan shoroogoor ergeldeg shuursan jinhene tsul bolj eko sistemee aldaj duusaj baigaa aimshgiin gazar mon.

0  |  0
zochin(122.201.21.9) 2017 оны 08 сарын 18

Чойжилсүрэн агаа увсад газар ухаж болдоггүй умуу

0  |  0
зочин(103.229.121.135) 2017 оны 08 сарын 18

А.Чойжилсүрэн гэгч шуналын тулмыг төрийн албан тушаал, МАН-аас бүрмөсөн зайлуулж, хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна .

0  |  0
Болор(27.123.214.122) 2017 оны 08 сарын 18

Өмнөговийнхон нойр нь ханаа юу кккк.

0  |  0
Songogch(27.123.212.134) 2017 оны 08 сарын 18

Niisleld Sure.Batbold gej gar toiron aylal hiilgeel ard tumnii mungiig benzin bolgoj ireed Zasgiin gazar J.Erdenebat, Choijilsuren 2 umugoviihonoos Toson bumbiig ni avah gej hil gaaliin ni haaj irgediig ni ajilgui bolgoj bgan bn bidnii songolt iim l ur duntei

0  |  0
Songogch(27.123.212.134) 2017 оны 08 сарын 18

Choijilsuren said iin 1 uurhai dornogovi khatanbulag sumand baidag bolhoor khangiin boomtoor nuurs ni garch bga tegeh eer mani erd Tsagaan khadnii gaaliin hiynaltiin bus hamaagui uuriinh ni nuurs sain zaragdana sain tootsoo gargajee

0  |  0
зусаг(103.229.121.58) 2017 оны 08 сарын 18

бух буруу шийдвэр гаргав

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 18

luivarchin toroos salzgaayaa

0  |  0
Zochin(202.21.108.227) 2017 оны 08 сарын 18

Хулгайч,худалч,луйварчин,алуурчин,шуналын тулам

0  |  0
зочин(43.242.243.137) 2017 оны 08 сарын 18

МЭРГЭЖЛИЙН БУС ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР УНАХ ЁСТОЙ

0  |  0
ӨМА(202.9.41.46) 2017 оны 08 сарын 18

ТОМТ ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ТУХАЙДТЭМЦЭХ НЬ ЗӨВӨӨ. ХАРИН ЦАГААН ХАДНЫ ТУХАЙД УЛСЫГ ХОХИРООСОН ХОРИОТОЙ БАРАА ОРУУЛААД БАЙГАА БОЛ ХААХГҮЙ ГЭЭД ЯАХЫН. ЕР НЬ НЭГ ЖАЛГА ДОВЫН ҮЗЛЭЭР УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ЭЭ. МАН-НЭГ ТЭНЭГ МАНГАР ЮМНУУД ДЭЭР НЬ ЗАМ ЗУУРЫН БУТАЧУУД НЭМЭХЭЭР БҮҮР НЭГ МАНГАР НЭРЭНДЭЭ ТААРАХЫН. МАН-Ы МАНГАРУУД ХООРОНДОО АЛАЛЦ АЛАЛЦ ГОЁ КККК

0  |  0
zzz(27.123.212.139) 2017 оны 08 сарын 18

Ene nohor say hed honogiin omno bayr zohiogood 40say togrog urj naadam hiij bngeed bsn man namiinhan no-toi oligtoi ym garahgui

0  |  0
иргэн(103.26.194.35) 2017 оны 08 сарын 18

Чойжоог барах уу даа аюултай хүн шүү болгоомжтой байхад илүүдэхгүй шүү том гэмт хэрэгтэн

0  |  0
eegii(85.97.142.176) 2017 оны 08 сарын 18

CHoijilsureng ta nar baitugai busad n diildeggui ymas harj l baiy temtsej bosoj chadaj baival sain l bn

0  |  0
hangai(202.179.24.77) 2017 оны 08 сарын 18

Zasgiin shiidveriig dagahgui ym bol tusdaa uls bolson ni deer urdaas ni amarhan zalgih bailgui

0  |  0
Ме(139.5.216.190) 2017 оны 08 сарын 18

Болж л байна, Энхболд гарсан бол Нямдоржоос авхуулаас үнэнийг хэлэх хүн гарахгүй л байсан даа.

0  |  0
zzz(103.10.22.18) 2017 оны 08 сарын 18

jinhene mongol erunhiilugchtei bolno geed bolood songoson . odoo ene turiin undur alban tushaald songoj tavihdaa odoo hutag us ner hundiig ni sain harj baij tomiloh tsag ni bolsoon .!

0  |  0
nsn(202.70.46.224) 2017 оны 08 сарын 18

Mandahaa yaj ch chadahguishtee ta nar baahan hudlaa medegdel zarlal bolj surjinej bgaad namjinadaa.Ezentei yum bol ezentei yum shig bolgoh heregteishtee .Amjilt.

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2017 оны 08 сарын 18

Ийм боомтууд хувийн юм шиг гарцууд зөндөө. Бүгдийг хаах хэрэгтэй.

0  |  0
Монгол(202.131.250.130) 2017 оны 08 сарын 18

Энэ муусайн эрлийзүүд заримдагуудаас засгаа цэвэрлэх юмсан

0  |  0
Зочин(202.21.115.242) 2017 оны 08 сарын 18

Энэ шийдвэрийн гол санааг М Си Эс буюу ЭР-ийнхан маш сайн лобидоны хүчинд хийсэн хийлгэсэн шүү дээ учир нь тэд урд нөхдүүдтэй тохиролцоод өөрсдийнхөө давхар чиршүүлтэй машиныг шууд явуулахын тулд маш сайн боловсруулсан арга ажилгаа гэсэн шүү

0  |  0
говь(66.181.189.205) 2017 оны 08 сарын 18

зөв л хаасан байна штээ. Энд тэндгүй хилээ онгойлгож хамаг юмаа зөөсөөр дуусах нь. Өмнөговьчууд одоо болноо. Хятад руу бүх юмаа зөөж хилээр хаалга л байвал чихэлдэхээ одоо больцгоо.

0  |  0
11(66.181.177.81) 2017 оны 08 сарын 18

wnw xwdiig ingeed erxluuleed l gishuun saidiin suudald suulgaad l baix yum uu? ter MAN shinechlegdej zasag ni soligdoxgui bol ard tumen chin neg l odor bosox ni bna shuu.....

0  |  0
шунал(202.9.41.97) 2017 оны 08 сарын 18

Чойжилсүрэн гэж агуу шуналтай гар байна аа Баяжиж ханадаггүй шунал уу

0  |  0
Ard(202.179.11.10) 2017 оны 08 сарын 18

ENE CHOIJILSVREN NOMTOIBAYR VGESEN NOHOD OGTSORMOOR BAINA ERDENEBAT SUNDUI ENHBOLD NAR ODOO BOLII AJILAS OG ARD TVMEN JAGSII TEMTSII ENE MONGOL ORON CHINI BOLOHOO BAILAA SHVV

0  |  0
Top