О.Алтангэрэл: Төрийн албыг наймаалах тухай ярьчихаад хариуцлага хүлээхгүй байгаа нь аймшигтай

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 18

 Хууль зүйн салбарт өрнөж буй үйл явдлын талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ оны эхнээс хойш олон талаас нь хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байна бэ?

   Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2000 онд манайхны хэлж заншсанаар “Дордуулсан долоон” өөрчлөлтөөс хойш яригдаж ирсэн. Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах Засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсэгт багтаж ажиллаж байсан. Энэ хүрээнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад 2016 онд ажилласан. Өөрчлөлт оруулах эсэхийг судлаад явсан. Нэг мэдэгддэг юм нь юу байна гэхээр, ард иргэд маань Үндсэн хууль болохгүй дээ улс орны хөгжил дээшлэхгүй байна гэж боддоггүй юм билээ. Зүгээр энэ хуулийг хэрэглэхгүй байна гэж үзэж байгаа. Нөөц бололцооны хувьд манай Үндсэн хууль шавхагдах болоогүй. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хууль бий. Тэгэхэд өдөр болгон хуулийн зөрчил гарч байна. Хууль мөрдөхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдуудыг эгүүлэн татна гэхэд “Энэ бол өөрийн чинь бүрэн эрхэт хамааралгүй зүйл шүү” гэж тайлбарлаж байх жишээний. Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх шүү дээ. Юу хэлэх гээд байна гэхээр хуулийг хэрэглэхгүй байна. Нэгэнт хэрэглэхгүй байгаа хуулийг хэчнээн сайхан болгоод яах юм. Дахиад л хэрэглэгдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт бид мэдэмхийрэлгүй Үндсэн хууль судлаачдыг сонсох хэрэгтэй. Үндсэн хуулийн судалгаа хийдэг хүмүүстэй яриад үзэхээр сүүлийн тэр нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Үндсэн хууль судлаач, доктор Мөнхсайхан саналаа хэлсэн байна лээ. “Тайваний Үндсэн хуульд хавдар болж ургасан зүйлийг бид Үндсэн хуульдаа суулгаж болохгүй. Төрийн хяналт шалгалтын байгууллага гэж Үндсэн хуульдаа тусгах нь зохисгүй. Энэ төсөл бүхэлдээ болохгүй байна” гэж байр сууриа илэрхийлж байгаа. Бидний багш Монгол Улсын хууль зүйн ухааны нэрт эрдэмтэн, академич Нарангэрэл гуай бол Үндсэн хуулийг ингэж өөрчилж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чиглэлийн судалгаа хийдэг, хийсэн судалгаа нь нийгэмд үр дүн нь танигдсан ийм хүмүүс олноороо эсэргүүцэж байна.

Миний хувьд зүүн аймгуудаар явлаа. Хэнтий, Сүхбаатарын хүмүүстэй уулзлаа. “Үндсэн хуулийн өөрчлөлт юу болж байна” гэж асуухад мэдсэн дуулсан хүн байхгүй байгаа. Тэгэхээр л яаран өөрчлөлт хийхийн учир юу бэ. Яагаад хуульч, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулахгүй байна бэ. Алтангэрэлийн үгийг сонс гэж би хэлэхгүй. Эмчээр яривал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхгүйгээр дуртай хүмүүс нь эм бичээд байж болохгүй биз дээ. “Энэ эмийг уувал сайжирна” гэж хэлж болохгүйтэй адил байхгүй юу. Нөгөө эмийг нь уугаад хордвол яана. Өвчин даамжирвал яах уу. Хуульчийнхаа хувьд ийм байр суурьтай байгаа. Энэ судлаач нарынхаа үгийг сонсох хэрэгтэй.

    Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Чимэд гуайн үг захиас  өнөөдөр ч үнэтэй хэвээр бий. Өнгөрсөн хугацаанд өгч байсан ярилцлага, байр суурь, өөрийнх нь бүтээлүүд байна. Түүнээс өнөөдрийн ярьж байгаа өөрчлөлтийн асуудлыг харахаар Монгол орны онцлогт суурилуулаад ийм байх ёстой гэж тод томруун тусгаж өгсөн байгаа юм. Ардын их хурлаар энэ хуулийг баталсан хүмүүс амьд сэрүүн байна. Энэ хүмүүсийн үгийг сонсох ёстой. Эцэст нь дүгнэж хэлэхэд бүх нийтийн зөвшилцөл буюу нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өөрчлөлтийг хийхгүй бол энэ улс орныг улам дордуулна. Би итгэлтэй байна.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, хууль санаачлах эрхийг нь хүртэл хаана гэж оруулсан байна лээ?

    Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүх ард түмнээсээ сонгогддог. Монгол орны өнцөг булан бүрт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад явж байхад нь ард түмний өгсөн захиасууд бий. Тэрийг яаж хэрэгжүүлэх юм. Хууль санаачилж л хэрэгжүүлдэг. Дээрээс нь одоо яригдаж байгаа нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг ерөнхийлөгчийн зүгээс шийдвэрлэхэд ямар оролцоо байх юм. Хууль санаачилж л оролцдог. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрхийг нь хасна гэдэг бол Монгол төрийн тэргүүн гэдэг институтийг үндсэнд нь устгаж байна гэсэн үг. Шинэ жилээр хундага барьж мэндчилгээ дэвшүүлээд, наадам нээж байх зориулагдсан хүн гэж хэлэх гэж байгаа юм уу. Тэгвэл яагаад энэ институтийг бүх ард түмнээрээ сонгодог юм. Төрийн тэргүүн Зэвсэгт хүчний командлагч, гадаад харилцааг төлөөлөх субъект нь ерөнхийлөгч байдаг юм. Хууль, шүүх эрх мэдлийн бодлогыг яагаад ерөнхийлөгчид бариулсан юм. Ийм л асуудал руу очиж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүүтэй Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой болов уу. Төрийн тогтвортой байдал нь намуудаас шалтгаалж байна л даа?

Тийм. Яагаад Улс төрийн намуудын хуулийг хэн ч хөндөхгүй байна. Өөрсдөд нь ашиггүй байгаа юм уу. Хуулийг боловсронгуй болгоё гэж яагаад ярихгүй байна. Өөрөөр энэ улс оронд гаргавал зохих юм олон байна. Дээрээс нь нэмж хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцэхэд өөр ямар ч хууль хэлэлцдэггүй дэгтэй. Зөвхөн Үндсэн хууль хэлэлцээд явах ёстой. Дундуур нь ямар ч асуудлыг хэлэлцэж болохгүй. Дэгийн хуулиараа тийм. Одоо энэ өнөөгийн эрх баригчдын нэр хүнд ямар байна. Нөгөө 60 тэрбумын наймаа, луйвар ярьж байх үед энэ хүмүүсээр үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэх итгэл үнэмшил байна уу. Үүнийгээ мэдэх ёстой.

Жаран тэрбумын тухай ярихад энэ асуудал гэмт хэргийн шинжтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Гэвч тэдэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хуулийн салбар улс төрийн нөлөөнд орчихжээ гэж харагдаад байна?

Авлигатай тэмцэх газар төрийн албанд томилогдсон хүмүүсийг бүгдийг нь байцааж байгаа юм байна лээ. Би хуулийн салбарт хэрэг зөрчилтэй “ноцолдож” процессын ажиллагаанд ороод явж байсан хүн.  “Би 100 сая төгрөг өгсөн. Хэлтсийн дарга болсон юм” гэж хэн ч хэлэхгүй. Гэтэл нэг юмыг анзаарах ёстой. Бичлэг дээрээс анзаарахад нөхдүүд мөнгийг ингэж босгоно гэж ярьж байгаа юм. Схем зурагдсан байхад түүнийг хэрэглэсэн, хэрэглээгүй тэр тухай яригдаад явж байсан асуудал байгаа байхгүй юу. Ердөө энэ факт нь улс төрд ойртохгүй уучлал гуйгаад явахад хангалттай үндэслэл.  

Биднээс өмнө Засаг төр их цэвэр байсан байна. Ерөнхий сайд нэг захианаас болж огцорч байлаа. Эрдэнэттэй холбоотой захиа явуулсан гээд огцор байсан. Улс төрчид нь хувийн шинж чанартай бус улс орны эрх ашгийн төлөө харж чаддаг байсан байна. Бид тийм байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ингэж төрийн албыг наймаалах тухай ярьчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь аймшигтай. Хуулийн байгууллага тогтоож чадахгүй байж болно. Уг нь тогтоох ёстой. Баримт материал дутуу гэдэг юм уу хүндрэл үүсч болно. Гэтэл энэ үнэн гэдэг нь нотлогтчихоод байхад албан тушаал руу улайраад, хэвлэл мэдээллээр тайлбар хийгээд, янз янзын акц явуулж  байгаа нь ичгүүртэй байна шүү дээ. Ёс суртахууны хариуцлага ярихад ийм байгаа юм. Сонгуулиас хоёр  жилийн өмнө ингэж ярьж байсан байдаг. Өнгөрсөн сонгуулиар болсон үйл явдал тодхон байна. Тараасан мөнгө, явсан сурталчилгаанууд, тэр их мөнгө хаанаас олсон байх уу.

Маш их хэмжээний бэлэн мөнгө тараагдлаа. Би баримттай ярьж байгаа шүү. Иргэдэд 50 – 100 мянган төгрөг тараасан байна. Надад баримтууд байна. Энэ их бэлэн мөнгө хаанаас гарах юм. Зүгээр ургадаг зүйл биш шүү дээ.

Тийм.

Тэгэхээр яалт ч байхгүй албан тушаалын төлөөс. Сайд хүн сонгуулийн үеэр Баянгол дүүрэгт оччихсон зочид буудалд очоод мөнгө тараагаад сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь урьдчилсан төлбөртэй албан тушаал  байсан юм уу, дараа төлбөртэй албан тушаал байв уу. Ямар ч байсан төлбөр байна. Энэ асуудал дээр бүх зүйлийг мухарлах ёстой. Энд оролцсон хүмүүс албан тушаалаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Ард түмний өмнө гараад уучлал гуйх ёстой. Хийгээгүй бол буруу зүйл байсан, бид ойлгосон гэдгээ хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд тийм зүйл болоогүй гээд эрх мэдэл, мөнгөөрөө ааглаад дайрах тусам ард түмний уур хилэн бухимдал дээд цэгтээ тулж байна. Хэзээ ч төрийн албыг ингэж зардаг гэдгийг мэддэггүй байсан. Нэг нам ээлжилдэг, хүнээ тавьдаг гэж ойлгож байсан чинь сүүлдээ энэ чинь наймаа байсан юм байна гэж харагдаж байна.

 Мөнгөө төлж очсон албан тушаалтан эргээд төрөөс мөнгө хулгайлдаг. Оффшор бүст мөнгөө хадгалдаг. Оффшортой тэмцэх хууль хэр хууль болж батлагдсан бэ?

    Ямар ч хэрэггүй хууль болсон. Хэнийг оффшортой гэдгийг нь мэдэж ажил албан тушаалаас нь чөлөөлж явах юм. Тэмцэх арга механизм байхгүй хууль. Тунхгийн шинжтэй хууль болсон. Тэр хууль амьдралд хэрэгжихгүй. Би баталгаатай хэлье. Нэг сайхан гар өргөж баталсан. Оффшортой тэмцэх хууль баталсан нэр зүүсэн. Юм их энгийн. Жишээлбэл, Эрдэнэт гэж Монголын ганц саалийн үнээ болж ирсэн үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайланг ил болгоочээ гээд хүмүүс тэмцэхэд ил болгохгүй байгаа юм. Зах зухаас нь юу гарч ирлээ, манай улс төрчдөөс. Эрдэнэтийн өнгөрсөн 20 жилийн санхүүгийн тайланг ил болгоход л энэ ялзрал чинь ил харагдана. Хэн идсэн, уусан нь ил гарна. Үүнийг ил болгох бололцоо нь сая гарч ирсэн. Хувийн хэвшлийнхэн сая 49 хувийг авахад тийм боломж бүрдсэн. Гэтэл төр хүчээр булааж аваад тэр мэдээллээ нуух гэж байхгүй юу.

Оффшорт гурван янзын л мөнгө байгаа. Нэгдүгээрт, Эрдэнэт мэтийн улсын үйлдвэрт шахаж олсон мөнгөө оффшорт аваачиж хийж байгаа. Тэр нь олон тэрбум төгрөг байгаа. Хоёрдугаарт, Монголд татвар төлөлгүйгээр уул уурхайгаас олсон, лицензийн наймааны мөнгө оффшорт бий. Гуравт, авлига, албан тушаал, саяны тэр 60 тэрбум шиг мөнгө бий. Энэ гурван төрлийн мөнгө л оффшорт бий. Түүнээс бидний нүдэн дээр 20 жил шударгаар бизнес хийгээд явж байгаа хүмүүс оффшорт мөнгөө хадгалах боломжгүй. Унаж босоод л, буруудаад л, сэрдэгдээд, татвараа төлөөд явж байгаа хүмүүс бий. Энэ хүмүүс олсон орлого ашиг нь тодорхой байхад тэнд тэгж оффшорт мөнгөө нууна гэж байхгүй. Байгаа бол маш бага хэмжээтэй байгаа байх.

Одоо тэр оффшорт байгаа хууль бус мөнгийг яаж илрүүлэх бэ. Тийм боломж бий юу?

 Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзсан яриа, уулзалтад дурдагдаж байна лээ. Нэн түрүүнд бид мөнгө угаахтай холбоотой гэрээ конвенцтой нэгдэх ёстой юм байна. Нөгөө талаар АТГ дотоод руугаа чиглэхээс гадна гадаад орчин руу чиглэх ёстой юм билээ. Цагдаагийн байгууллага ч ялгаа байхгүй үйл ажиллагаагаа гадагшаагаа чиглүүлэх ёстой. Америк гэхэд Шевцарийн банкнуудыг шахсаар байгаад л мэдээллийг нь авдаг болсон. Үүн шиг бид тэр хууль бус мөнгө нууж буй мэдээллийг авдаг болох ёстой. Ямар улс орнуудтай хамтарч ажиллаж болох уу. Биднийг тоохгүй бол сайн холбоотон, сонсохоор улс орон хэн байна. Тэдэнтэй ямар холбоо тогтоох уу гээд процессыг сайн анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгийг нь олчих юм бол эх сурвалжийг Монголд тодорхойлох шиг амар юм байхгүй. Алтангэрэл жишээлбэл, Виржинийн аралд 10 сая доллартой байвал, миний тэгж мөнгө олох боломж байсан үгүйг татварын тайланг нь үзэхэд л дуусах байхгүй юу. Чи ямар ажил хийж байсан юм, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла гээд. Манай улс хууль эрх зүйн үндсийг нь хийчихсэн юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай заалт эрүүгийн хуулинд бий. Чи зүгээр байж байгаад саятан болж болохгүй байгүй юу. Тэгэхээр дансыг нь олоод мэдчих юм бол дотооддоо шалгаж тогтоож болно. Гол нь гадагшаагаа л ажиллах ёстой.

С.Зоригийн хэргийг улсын дээд шүүх эцэслэн хэлэлцлээ. Үнэхээр гэмт хэрэгтнүүдийг олж үнэн зөвөөр шүүсэн гэхэд эргэлцэж байна л даа?

   Би шүүхэд итгэж байна. Эдгээр хүмүүс энэ хэргийг хийсэн байна гэдэгт итгэж байгаа. Нэг хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэргийг ингээд хаагаад дуусгачих гээд байгаа юм. Тэгэхээр энэ хэргийн захиалагч хэн юм бэ. Хэрвээ захиалагч нь байхгүй, нас барсан, оргон зайлсан бол тэрийгээ мэдэгд. Ийм хүн байжээ гээд. Бид ойлгоно шүү дээ. Байгаа бол захиалагчийг нэн даруу шийтгэ. Яагаад удаад байгаа юм. Хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлж боллоо, захиалагчийг одоо нэрлэх хэрэгтэй. Ард түмэн дахиад 19 жил хүлээж чадахгүй. Дахиад 19 жилийн дараа захиалагч нь энэ байна гэж гаргаж ирж болохгүй шүү дээ. Зоригийг хөнөөсөн хэргийг шударга бус шийдлээ гэж ярьж байгаа хүмүүс бий. Би энэ хэрэг дээр шүүхэд итгэж байгаа. Төрд бас ярьж болдоггүй, ярьж болдог юм гэж байна шүү дээ.

Энэ олон жилийн хугацаанд Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг тасралтгүй ажиллаж ирсэн. Бүрэлдэхүүн нь солигдоод, байнга хуралдаад, ярилцаад ажиллаж л байсан. Тэд нар ажлаа хийгээд илрүүлснийг шүүх шийдлээ гэж харж байгаа. Эргэлцээ алга. Харин захиалагчийг яагаад зарлахгүй байна гэдэг дээр эргэлцээ байгаа. Хэрэв улс төрийн нөлөөлөл байна уу. Үнэхээр захиалагч нь улс төрд том нөлөөтэй хүн байгаа юм уу. Тэгээд захиалагч нь үлдчихээд гүйцэтгэгч нь шоронд явж болохгүй шүү дээ.

Хэргийг үйлдсэн хүмүүстэй хамт захиалагчийг зарлах ёстой байх?

Зэрэг зарлах ёстой. Энэ хүнийг захиалагч гэж сэжиглэж шалгаж байна гэж хэлэх ёстой. Хэрэг үйлдсэн хүмүүсийг нь яллачхаад байхад. Өөрөө хэргээ илчлээд, Хүрэлсүхийг тагнаж байснаа хэлсэн залууг хуулийнхан гэрт нь дайрч ороод баривчилж болоод байна. Багахан хэрэг хийсэн хүнийг л аваачаад хорьчхож байна шүү дээ. Гэтэл захиалагчийг нь яагаад хорихгүй байна. Яагаад зарлахгүй байгаа юм. Олон нийтэд хэргийг гүйцэтгэсэн хүмүүсийн талаар хэлэх ёстой. Энэ хүмүүс зүгээр гэнэт очоод төр нийгмийн зүтгэлтэн, тэр том хүнийг ална гэж байхгүй шүү дээ. Тийм юм хэзээ ч болохгүй. Захиалагчийг шалгаж байна гээд хуулийн байгууллага мэдэгдчихсэн. Энэ талаар мэдээлэл өгчих хэрэгтэй. Хэргийн процессийг ярихаа больё. Үүнийг би цаашид ч шаардана.

Хэргийн гэрчүүдийг яагаад шүүх хуралд оруулаагүй юм бол. Булган, Бат-Үүл нарыг шүүх хурал оруулсангүй?

Бат-Үүл гуай сэжигтэн гээд явж байсан. Булганг гэрчээр асууж байсан. Гэхдээ хэрэг доторх статус өөрчлөгдөх жижиг юм. Гэрч, сэжигтэн, шүүгдэгч болоод явж болно. Эцэст нь энэ хүмүүсийг шийтгэсэнгүй. Булган захиалагч биш нь ойлгомжтой. Гол нь захиалагчийг л эргэлзээгүй зарлах ёстой. Мөн дээрээс нь нэг асуудал байна. Би нэг зүйлийг судалж байгаа. Энэ хэрэгт сэжиглэгдэж хохирсон, бүр амь насаараа хохирсон хүмүүс байна. Одоо эд нарыг ярина. Одоо үүнийг ярих цаг нь болсон. Хариуцлага хүлээх болсон. Энэ хэрэгт сэжиглэгдээд, хууль бусаар хоригдоод, гэмтэл аваад тэр нь үхлийн шалтгаан болсон хүн ч байна. Ер нь санахад энэ хэрэгтэй холбоотойгоор маш олон хүнийг баривчилсан даа. Олонд мэдэгдсэн жишээ нь Дамирангийн Энхбат.

Гэхдээ түүний үхлийн шалтгааныг нь би хуульч хүний хувьд сонирхож харж байхад үнэхээр өөрийнх нь өвчин хүндэрснээр нас барсан юм билээ гэж би харж байсан.

Үүн шиг хэрэгт холбогдож шалгагдаж байсан 7 – 8 хүн байна. Зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Сэжиглэгдэж байсан хүн олон бий. Нэг сонирхолтой баримт гэхэд 1998 оны арван сарын 2-ноос хойш Монгол орон даяар байцаалт өгч байгаа, нэн ялангуяа Улсын мөрдөн байцаах газарт байцаалт өгч байгаа хүмүүсийн байцаалт нэг ийм асуултаар эхэлдэг байсан. “Та 1998 оны арван сарын 2-ноос 3-нд шилжих шөнө хаана байсан бэ” гэж эхэлдэг байсан. Зүгээр нэг хулгайн хэрэгтэй хүнээс тэгж асуудаг байсан. Маш их ач холбогдол өгч, тухайн үед цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд удаан хугацаанд ажиллаж байсан. Үе үеийн цагдаагийн байгууллагын хүмүүс энэ хэргийг илрүүлэхийн төлөө маш их хичээж ажиллаж ирсэн. Одоо захиалагчийг нэхэх хэрэгтэй. Мартаж болохгүй.

Ингэж шуурхай ажилласан мөртлөө яагаад ийм олон жилийг зарцуулав. Хэрэг хийсэн хүмүүс нь амьд байж. Гадагшаагаа оргон зайлаагүй байна?

Илрүүлэлтэд олон жилийн хугацаа шаардсан нь улс төрийн шалтгаан байв уу. Сайн мэдэхгүй юм. Таамаглахаас өөр аргагүй.

Зөрчлийн тухай хууль ямар онцлогтой хууль вэ. Бүх хуульд байсан зөрчлийг түүж Зөрчлийн тухай хуулийг батлан гаргалаа?

Хандлага нь зөв юм. Ийм байх ёстой. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь тусдаа байх хэрэгтэй юм. Олон хуулинд жижиг жижиг заалт байснаас Зөрчлийн хууль гээд нэгдмэл хуультай байх нь зөв. Энэ бол хууль эрх зүйн системийн хувьд томоохон дэвшил. Үндсэндээ 2012 – 2016 оны хооронд боловсрогдсон хууль. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль нь ч тэр. Сая жаахан нэмэлт өөрчлөлт оруулаад баталлаа. Би ажлын хэсэгт нь бас оролцож байсан. Тэгэхээр Зөрчлийн хуулийг баталсан нь дэвшил гэж үзнэ.

Т.Амараа

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.33) 2017 оны 08 сарын 20

Эрх нь хумигдвал тийм Еронхийлэгч байх огт хэрэггvй. Еронхийлэгчгvй л байхаас

0  |  0
Сугар(103.212.119.75) 2017 оны 08 сарын 19

16 оны сонгуулиар Эрдэнэчимэгээс мөнгө өгөхгүй бол бичлэгийг чинь тараана гэж дарамтлаад 50 саяийг өгөхөөр нь голоод буцааж шидэж гүйгээд байсан нөхөр мөн биз дээ энэ өмгөөлөгч чинь.одоо бас хэнээс хэдэн төгрөг авчихаад л юу яриад л бантагнуулаад гүйгээд байна даа

0  |  0
ЛУЙВАР(114.248.121.40) 2017 оны 08 сарын 19

ЧИ МӨНГӨ ӨГЧ АЛБАН ТУШААЛД ОЧСОН УУ ГЭЖ БААХАН АМЬТАН АСУУГААД ЯАХАВ ДЭЭ ХЭН Ч ТЭГСЭН ГЭХГҮЙ Ш ДЭЭ ЗҮГЭЭР Л БААХАН АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ЖИНХЭН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ЗАЙМРУУЛАХ ГЭСЭН АТГ МЭТЭД БАЙГАА БӨГС ДОЛООГЧДЫН БУСАРМАГ АЖИЛ ЯВАГДАЖ БГАА НЬ ТЭР

0  |  0
БҮГДИЙГ ХУРАА(114.248.121.40) 2017 оны 08 сарын 19

ДЭЛГЭРСАЙХАН МЭТИЙН ТАТВАРААС НУУСАН БОЛОН БУСАД ХУЛГАЙН МӨНГӨӨ ОФШООРТ НУУСАН БИЗНЕСМЕН НЭРТЭЙ ХУЛНАЙЧИД БАС ОЛОН БАЙГАА ШҮҮ ОФШООРТ НУУЦ БГАА БҮХ МӨНГӨ ХУЛГАЙНХ

0  |  0
Идэр(103.212.119.75) 2017 оны 08 сарын 18

АНийн лалрууд бол ичих нүүрээ элэгэндээ наасан улаан луйварчид ш дээ.Та нар ч төр засаг барих хугацаандаа албан тушаалыг арилжиж чамгүй л мөнгө хийсэн байх шүү.гэмгүй царайлаад худлаа жүжиг тавиад суугаад байх хэрэггүй.Тэр Золжаргал бөө Батбаяр энэтэрээсээ засгийн мөнгийг олж ирцгээ.нарийн ярих юм бол наад Баттулга чинь ч яллагдагч шүү.та нарыг ард түмэн мэднэ шдээ бас л.Энхболд той л өрсөлдсөн тулдаа ялсан байх шүү Баттулга .тэрнээс бас л луйварчин шүү дээ яг үнэндээ бол.

0  |  0
Мөнхөө(103.212.119.75) 2017 оны 08 сарын 18

Хууль шүүх прокурор нь асууж лавлаад шалгаад байцаагаад байгаан биш үү.Зүгээр 60 тэрбумыг олж болох тухайгаа ярьсийн бол ярилцсан улсууд нь ярилцсан хариуцлагаа хүлээнэ л биз дээ.ярилцаад ялсаныхаа дараа 60 тэр бумыг босгоцон юм бол тэрнийхээ хариуцлагыг хүлээнэ л биз дээ.хууль шүүх нь хүлээлгэх л байлгүй дээ.худлаа сүржигнэхээ л байчих л даа.12онд АН 60 тэр бумаа босггод аль хэдийн идчихсэн ш дээ.

0  |  0
зочин(103.26.195.130) 2017 оны 08 сарын 18

60 тэрбумын асуудал чинь шүүхээр эцэслэгдээгүй юм бишүү нэг талыг барьж хүмүүст буруу ойлголт өгөхөө болимоор юм даа

0  |  0
Зочин(43.242.243.195) 2017 оны 08 сарын 18

Зааа АН- хан бас 60 шиг юм зөндөө л ярьж хийж бгаа ,Нэг их цэвэрхэн юм шиг ,,, ,Илэрсэн нь МАН болохоос ,,, Та нарын ярьж хэлж хийж бгаа нь энэнээс ч аймшигтай бгаа , МУлс төгтвортой л хөгжмөөр бна шүү , Улсын мөнгө цөлмөчөөд нэг их цэвэрхэн царайлах хэрэггүй шүү АН- хаан Хамгийн их луйварчид нь АН д бгаа ,

0  |  0
zochin(202.21.106.106) 2017 оны 08 сарын 18

Mash saihan yrilaa.bayrlalaa

0  |  0
зочин(182.160.2.39) 2017 оны 08 сарын 18

оффшорт байгаа мөнгийг олж чадахгүй бол чи өөрийгөө хуульч гэж битгий бод. Олох маш амархан монголчууд маш цөөхөн заавал мөнгийг олж оруулж ирэхдээ биш хэн гэдэг хүнийг олж хар дансанд бич үр хүүхэд нь төлөг

0  |  0
zochin(182.160.2.39) 2017 оны 08 сарын 18

Ардын их хурлаар энэ хуулийг баталсан хүмүүс амьд сэрүүн байна. Энэ хүмүүсийн үгийг сонсох ёстой- Наад баталсан гээд байгаа хүмүүс тус бүр 70,0 сая төгрөгний хахууль аваад амаа үдүүлсэн. О.Алтангэрэлээ чи хуульч гэхэд арай л туршлагагүй амьдралаас тасархай бичжээ. Ерөнхий асуудлыг шийдээгүй бол алхам тутамдаа ерөнхий асуудалтай тулгарна гэдэг хамгийн товчдоо хэлэхэд үндсэн хуулийг намууд өөрчилсөнөөс үндсэн хуулиа баримтлаагүйгээс монголчууд хөл толгойгүй боллоо үндсэн хуулийг яаж завхруулсаныг ард түмэн бүгд чамаас илүү мэдэж байгаа. Одоо хийсэн өөрчлөлт нохойн баас

0  |  0
irgen(103.26.195.73) 2017 оны 08 сарын 18

Ийм гарууд өөрийгөө голохгүй нь сайхан юм даа

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 18

ard tymnii heleed baigaa umnuud yag ene hyntei tohirch baina,,,ene tor ter huuliin oorchloltoor Battulgiin ajild saad bolohiig hicheej baigaa, irged anhaaraltai baij uls ornii erh ashgiig ulandaa gishgesen zuiliig esergyyzeh heregtei, aimaar um hiisen, hiideg MAN-iig toroos zailuulah ni zuitei baina, oorsdoo buruugaa hyleehgui oorchlogdohgui bol 2o ond tertee tergui baihgui,,,

0  |  0
Shika)(144.217.76.201) 2017 оны 08 сарын 18

MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.

0  |  0
ADYa)(167.114.159.186) 2017 оны 08 сарын 18

МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.

0  |  0
асд(139.59.58.22) 2017 оны 08 сарын 18

төрийн алба бол тоглоом биш эд нар зүгээр л улсаа самарч байна шдэээ

0  |  0
тайванаа(138.68.128.28) 2017 оны 08 сарын 18

Төрийн албыг наймаалах тухай ярьчихаад хариуцлага хүлээхгүй байгаа нь аймшигтай. Улсаа зарж идэж ууж байна гэсэн үг шдээ

0  |  0
Булбарайхан...(202.131.248.210) 2017 оны 08 сарын 18

Ярьж хэлээд байгаа чинь тийм л үнэн юм бол яг одоо Энхболд УИХ-ын даргын тамгаа, Эрдэнэбат Ерөнхий сайдын сэнтийгээ Хүрэлсүхийн уриалснаар хүлээлгээд өгчих.

0  |  0
Poxy(69.31.101.3) 2017 оны 08 сарын 18

АТГ ТЕГ ЦЕГ хэдэн эрх баригч хятдуудын гар хөл бололгүй ажлаа хийе. Тэд нарыг ч гэсэн та нар барьж хорих эрхтэй гэдгийг сана

0  |  0
Зочин(192.162.242.11) 2017 оны 08 сарын 18

Улсаа зарчихаад байхад одоо ч хүртэл төрийн албанд суусаар байх юм. шоронд орхоосоо өмнө гадаадруу зайлна даа одоо. Харжил байгаарай

0  |  0
Zulhuu(27.123.214.120) 2017 оны 08 сарын 18

Altangerel ee, chi Zorigyn hergiig zuv shiidsen genee. Yaahaaraa Bat-uul, Bulgan 2 hergiig bulzaaruulaad unguruv uu? Chi bol sain huulich bish l baina. Undsen asuudlaas zailshiij zahialagchiig oloh heregtei geed baih yum. Zahialagch ni todorhoi, olon huniig helmegduulsen. Chi Elbegiin buuny nohoi baina.

0  |  0
зочин(49.0.135.66) 2017 оны 08 сарын 18

Наад хэрэг чинь зохиомол хэрэг гэрчүүд байхад шүүх хуралд оруулаагүй тэгээд нэг муу алуурчинг сонгож жирийн ядуу ардыг хэрэгт татан оролцуулж өөрсдөө мултарч үлдэж байгаа нь ёстой монголын шүүхийн эмнэгнэлэл дээ?????????????????

0  |  0
зочин(72.52.87.85) 2017 оны 08 сарын 18

мундаг залуу

0  |  0
Top