“Код-3” цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

2017 оны 08 сарын 18

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Бойнг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрчээ. Үүнээс хойших 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна.

Ингээд нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр  “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийсэн гэдгийг ИНЕГ-аас мэдээллээ.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар дугуйны гэмтлээс гадна агаарт түлшээ асгасан байж.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллажээ.

Одоо “Код-3”  цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.134) 2017 оны 08 сарын 18

МАН-ын нөхдүүд өөрсдийн танил тал хамаатан саднаа мэргэжлийн байгууллага болох нисэх рүү олноор нь чихсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаа алдагдахад хүрээд байна. Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, Ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Н.Наранцэцэг нар нь МАН намын морь уяачидын хамаатан садангууд. Ийм л улсууд нисэхийн байгууллагад орж ирчихээд том том пээдэлцээд байхын. Нисэх гэдэг бол цусаар бичигдсэн түүхтэй цорын ганц байгууллага. Тэдний мөнгө иддэг байгууллага биш. МАН намын хулгайчууд ийм л балиар заваан юм хийж монголчуудыг доромжилж байна.

0  |  0
Дорж(202.21.106.134) 2017 оны 08 сарын 18

Мэргэжлийн байгууллагын онцлог шинж чанар, хариуцлагыг үл тоон МАН-ын хулгайчуудын томилсон хүмүүсийг хараад байгаарай. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэгч нь ямар боловсролгүй нисэхэд ачигч хийж байсан нөхөр. Нислэгийн ямарч мэдлэггүй энэ нөхрийн балгаар осол гарах нөхцөл үндсэндээ бүрдчихээд байна.Өнгөрсөн 6-р сард гарсан ТВС-2АМ хэмээх модуляцлагдсан Ан-2 онгоцны осол бас бус зүлүүд нь энэ нөхөр мэргэжлийн бус хүн томиж ажиллуулсантай холбоотой. Энэ онгоцны хувьд чбас л энэ хүний мэргэжлийн бус байдал нөлөөлсөн. Энэ бол МАН-ын гай. Энэ бол МАН яаж ард түмнийг доромжилдогийн сонгодог жишээ.

0  |  0
НЯМКА(66.181.182.171) 2017 оны 08 сарын 18

ШИЛЭНГ ЧИНЬ БУУУР ЯВУУУЛЧИХЯА

0  |  0
Шилэнг халаачээ(66.181.184.168) 2017 оны 08 сарын 18

Шилэн Цогоо нисэхийн бүх томилогоог хийж мэргэжлийн дадлага туршлагатай хүмүүсийг урдах сайдын үед ажиллаж байсан гэж халсан тэр буруутай

0  |  0
Top